Categories
Uncategorized

Хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа эхнэр, хүүхэдтэйгээ хятадуудад газар зарж, мөнгө угаах гэмт хэрэг үйлджээ

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа Ханбогд сумын албан тушаалтануудтай хуйвалдан “Цагаан хад” суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, Хятад Улсын иргэдэд өндөр үнээр худалдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, дуулиан тарилаа. Ийнхүү түүний гэр бүлийнхэнтэйгээ хамт хийсэн олон удаагийн хууль бус үйлдлүүдийг баримтаар хүргэе.

БАДАМГАРАВЫН БАДРАА ГЭЖ ХЭН БЭ-

Тэрбээр УБИС-ийг математикийн багш мэргэжлээр төгсөж, Улаанбаатар их сургуульд Магистр хамгаалсан. МУБИС-ийн хүндэт доктор цолтой аж. Түүний ажлын замналаас дурдвал,

1977-1980 : Мандал овоо сумын дунд сургуулийн багш

1980-1983: Хүрмэн сумын дунд сургуулийн багш

1983-1985: Ханхонгор сумын дунд сургуулийн багш

1989-1994: Ноён сумын дунд сургуулийн багш, захирал

1994-1996 : Баяндалай сумын Засаг дарга

1997-1997: Банкны Өр барагдуулах албаны дарга

1997-2005 : I дунд сургуулийн захирал

2005-2008: Аймгийн Засаг даргын орлогч

2008 -2016: Өмнөговь аймгийн засаг дарга

2016-2021: Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа. 2015 онд улсын шилдэг уяачаар шалгарч байжээ.

ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД АЛБАНЫ АВТОМАШИНАА ШИНЭЧЛЭХЭЭР 275 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ-

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Төрийн үйлчилгээний автомашинуудын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд албаны автомашинаа шинэчлэхээр 257 сая төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарласан байна.

Уг тендерийн техникийн нөхцөл хэсэгт тусгайлан LEXUS LX570-тай дүйцэхүйц “2017 он түүнээс дээш бол давуу тал болно” гэж заасан байв. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.3-т заасан “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэсэн заалтыг зөрчиж байна.

Өнгөрсөн жилийн өдийгөөс хавар хүртэл манай улсанд коронавиурсийн цар тахал газар авч, улс даяараа айдастай, хатуу хөл хорионд байсан. Улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа энэ цаг үед Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад анхааруулж байсан.

Гэсэн ч Өмнөговь аймгийн ИТХ-ын драга Б.Бадраа хэмнэлтийн горимд орж ажиллах Засгийн газрын шийдвэр болон холбогдох хуулийн заалтыг зөрчиж, дураараа тендер зарлаж байсныг нутгийнхан нь андахгүй биз ээ.

-Б.БАДРАА ХУРДАН УДМЫН 38 МОРЬТОЙ, ГУРВАН ТӨРЛИЙН ӨМЧЛӨХ ГАЗАРТАЙ-

Б.Бадраа, хүү Б.Наранболд нарын гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийх явцад эх үүсвэр нь тодорхойгүй хууль бусаар олсон 300 сая төгрөг, юань, үнэт эдлэл, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум гарсан гэх мэдээлэл бий. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь хууль бусаар олсон мөнгөөр Улаанбаатар хотын ХанУул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авч, мөрийтэй тоглож, хууль бусаар олсон мөнгийг хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоосон.

Тэгвэл түүний 2012 оноос хойших хөрөнгө орлогын мэдүүлгийг судалж үзэхэд, 2012 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа жилийн 16 сая төгрөгийн орлоготой, хоёр нийтийн орон сууцтай, нэг үйлчилгээний зориулалттай оффистой, 195 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай, 18 сая төгрөгийн автомашинтай, 3.5 сая төгрөгийн малтай, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

Харин 2013 оноос түүний автомашин, орон сууц эзэмших газрын тоо хэмжээ, орлого нэмэгдсэн байна. Тухайлбал, 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “38.400 сая төгрөгийн орлоготой, хоёр тэрбум, 805 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг оффистой, 38 хурдан удмын морьтой, 55 саяар үнэлэгдэх малтай, гурван төрлийн өмчлөх газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 147 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэт хивс” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрхэм нар” ХХК, “Говил” ХХК, “Түвшин наран” ХХК,” Говийн долгион” ХХК-аас 142 сая төгрөгийн хөрөнгө авдаг байна.

Б.Бадраа нь Өмнөговь аймгийн нутагт хууль бусаар газар эзэмших үйлдэлдээ эхнэр Б.Сайнжаргал, төрсөн хүү Б.Наранболд нарыг татан оролцуулж хамтран үйлджээ. Түүний хүү Б.Наранболдыг нь цагдан хорих 0461-р ангид саатуулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж явуулж байгаа аж.

Эх сурвалж: Ergelt.mn