“Орон сууцны луйварчид байрны тоот бүрийг 2-3 хүнд зарж байна”

Хуульч Ү.Амарбатын ярилцлагыг хүргэж байна.


-Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цөөн хэсэг нь бэлэн мөнгөөр худалдан авдаг бол ихэнх нь хувь лизинг хөөцөлддөг болсон. Гэтэл сүүлийн жилүүдэд иргэдийн эрэлт дээр дөрөөлсөн залилан ихээр гарах болжээ. Энэ талаар ярилцлагаа эхлэе.

-Шинээр орон сууц  худалдаж авч байгаа 10 хүн тутмын гурав  нь гэр хорооллоос орон сууц руу шилжиж байгаа бол үлдсэн  7 нь  байр хооронд нүүж байна. Үүнээс харахад орон сууцанд орох сонирхолтой иргэдийн тоо асар их байна. Тиймээс  санхүүгийн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа ипотекийн зээлийн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй, урьдчилгаа хөрөнгөө бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа иргэд өөр арга хэлбэрээр орон сууцтай болохыг эрмэлзэх болжээ. Энэ нь  хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хууль эрх зүйн орчны хувьд эрсдэлтэй хэлбэрээр гэрээ хэлэлцээр хийхэд хүргэж байна. 

Үүний нэг хэлбэр нь банкнаас ипотекийн зээлээр авсан бусдын байрыг ипотекийн зээлийг нь үргэлжлүүлэн төлөх замаар өөртөө авах гэрээ хийж орон сууц авах арга юм. 

Яг ийм хэлбэрийн гэрээ их хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, зээлтэй байраа бусдад худалдаад, тухайн байрны зээлд өмнө нь төлчихсөн мөнгөө худалдан авч байгаа талаас аваад үлдэгдэл мөнгийг нь худалдан авч байгаа иргэд банкинд төлнө гэсэн үг л дээ. Гэтэл энэ явцдаа талуудын аль нэг нь анх байгуулсан гэрээнээсээ буцах, нэгнийгээ хохироох явдал гарч байна.

-Ипотекийн зээлтэй байр худалдаж авч байгаа иргэд ихэвчлэн таньдаг, мэддэг, ойр дотныхоо хүнээс авах шийдвэр гаргадаг шүү дээ. Тиймээс дараа учрах эрсдэлээ бодитоор тооцож, ямар нэг асуудал үүсэхэд өөрсдийгөө хамгаалах баримтыг бүрдүүлэх нь чухал байх л даа. 

Тийм ээ. Иргэд огт танихгүй хүнээс байр авдаггүй. Ямар нэгэн байдлаар таньдаг мэддэг найз нөхөд, хамаатан саднаасаа авсан байдаг. Энэ харилцаа ихэвчлэн итгэлцэл дээр тулгуурладаг учраас мөнгө төгрөгөө өгч, авахдаа баримт үйлдэхгүй, баталгаа гаргуулахгүй, гэрээ хийхгүй байх тохиолдол олон. Гэтэл хэлсэн тохирсноосоо буцаж шүүх дээр маргаан үүсэхэд “Бид таван жилийн өмнө ингэж тохирсон. Гэхдээ үүнийг батлах юу ч байхгүй” гэдэг ч юм уу, хоосон тайлбараар хохирогчид өөрийгөө шүүх дээр хамгаалах ямар ч боломжгүй. Шүүх ч ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй байгаа яриаг үнэлэх нь зарчмын хувьд төвөгтэй учраас таньдаг мэддэг ах дүү, аав ээжээсээ авсан ч холбогдох эрх зүйн баримтаа сайн үйлдэж, гэрээ байгуулж, төлбөр тооцоондоо нягт хандаж, хариуцлагатай байснаар иргэд өөрсдийгөө хохирохоос сэргийлэх чухал алхам болдог.

-Тэгвэл ипотекийн зээлтэй байр худалдан авахдаа иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Ипотекийн зээлээ төлж чадахаа байсан нөгөө талд ипотекийн зээлийн шаардлага хангаж чадахгүй ч байранд орох хүсэлтэй хоёр хүний хооронд тохиролцоо явагдаж байна. Тодруулбал, “Би чиний ипотекийн зээлийг дуустал нь төлнө. Чиний ипотекийн зээлд төлсөн 30 сая төгрөгийг одоо бэлнээр өгнө. Зээлээ төлж дуусахаар байраа авна шүү” гэх тохиролцоог хийдэг. Нэгэнт худалдан борлуулж байгаа иргэний нэр дээр тухайн байр байгаа, гэтэл түүний өмнөөс худалдаж авч байгаа иргэн байрных нь зээлийг төлж явсаар зээл төлөгдөөд сулрахын өмнөхөн  худалдан борлуулсан тал санаагаа хувиргаж эхэлдэг. 

“Би байраа зарахаа болилоо. Чи надад анх таван сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг чинь би буцаагаад өгчихье. Чиний сар бүр төлж байсан 500 мянган төгрөгийг түрээс гэж тооцъё. Миний өмнөөс 10 жил төлсөн 60 сая төгрөг чинь түрээсийн мөнгө. Одоо миний байрнаас гар. Би байраа авна” гэдэг асуудал үүсдэг. Энэ дунд  олон жил байр худалдаж авч байна гэж төлбөр төлж байсан иргэн байр ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг. Ипотекийн гэрээтэй байр худалдаж авч байгаа тохиолдолд “Хэрэв байраа өгөхгүй дундаас нь буцвал үндсэн мөнгө, дээрээс нь нэмж төлбөр авна. Дундаас нь буцвал түрээсийн төлбөрт мөнгө өгөхгүй.  Үнэгүй суусан гэж үзнэ. Энэ байртай холбоотой өөр ямар ч нэмэлт үүрэг хүлээхгүй” гэх нарийн заалттай гэрээг хийх хэрэгтэй. Иргэд ихэвчлэн гэрээ хийдэггүй. Гэрээ хийхээрээ дээрх шиг нарийн заалт оруулахгүй ерөнхий буюу “Би энэ байрыг авна” гэдэг.  Тиймээс хувь лизингийн хохирогч болохгүйн тулд гэрчилгээ нь гарчихсан байр байвал урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хэрэгтэй.

-Урьдчилсан тэмдэглэгээ гэдэг нь нэг ёсны хамгаалалт байх нь ээ. 

-Тэгж хэлж болно.  Жишээ нь би А гэдэг хүнээс байр авлаа гэж бодъё. Хэрэв би мөнгөө бүтэн өгч чадахгүй бол гэрчилгээгээ авч чадахгүй. Гэрчилгээ байрны эзний нэр дээр л байна. Ингэхээр А надад хэлэхгүйгээр миний амьдарч байгаа байрыг банкинд тавих эсвэл бусдад зарах нөхцөл нь нээлттэй гэсэн үг. Тиймээс урьдчилсан тэмдэглэгээ бол үүнээс сэргийлэх нэг арга. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл дээр энэ байрыг ийм, ийм гэрээгээр талууд өгч авалцаж байна. Тиймээс гэрээний харилцаа дуустал байрыг зарахгүй, барьцаа болгож ямар нэгэн байдлаар зээл олгохгүй гэсэн тэмдэглэгээг хийлгэж болно. Тэгэхээр байрны төлбөрөө төлж байх хооронд тэр байрыг ямар нэгэн байдлаар зарж барьцуулах боломжгүй гэсэн үг. Хэрэв урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр очиход байр барьцаанд тавигдсан байна гэвэл гэрээ хийж болохгүй. Ер нь иргэд аливаа байр, бүх төрлийн үл хөдлөх хөрөнгө авахаас өмнө улсын бүртгэл дээр ямар нэгэн асуудалтай эсэхийг заавал судлах хэрэгтэй. Гэхдээ дээрх хэлсэн жишээнүүд гэрчилгээ нь гарсан  орон сууцан дээр яригдаж байна. Гэтэл ирээдүйд ашиглалтад орох орон сууцны тоот бүрийг 2-3 хүнд  зарсан тохиолдол  гарсан.

-Тодруулбал, 

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  буюу дөрөвдүгээр дэлгүүрийн ойролцоо баригдаж эхлээгүй байрны тоот болгон  дээр  хоёр өөр эзэн гараад ирсэн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэдийн хохирлыг барагдуулах шийдвэр гарсан учраас барилгыг битүүмжилсэн.  Байрны урьдчилгаанд нэг иргэн багадаа 50 сая төгрөг, ихдээ 100-150 сая төгрөг өгсөн. Үүнээс гадна Баянзүрх дүүрэгт  удахгүй ашиглалтад орох байрны  тоот бүрийг 2-3 хүнд зарсан. Ашиглалтад ороогүй байрны хамгийн том асуудал нь дотор нь хэн ч байхгүй учраас таны өмнө 10 хүнийг ч тэгж залилсан байх боломжтой. Баригдаагүй байр учраас үүнийг иргэд шалгах боломжгүй болчхож байгаа юм. Тиймээс иргэд тухайн барилгын компанийн нэр хүнд, хэр баталгаатай болохыг шалгах ёстой. Мэдээж бүх барилгын компани ийм  биш. Дажгүй  сайн хувь лизингийн нөхцөл санал болгоод, байрандаа оруулаад гэрчилгээг нь шилжүүлээд олон айлыг байртай болгосон компаниуд ч бий. Сайны хажуугаар саар гэгчээр зэрэгцээд ийм тохиолдлууд гарсаар байна.

-Иргэд хохирлоо барагдуулахад хэр их хугацаа зарцуулагдах вэ?  Хэрэг маргаан шүүх дээр ирээд мөнгөө нэхэмжлэхэд тухайн залилсан этгээд нь буцаан төлөх чадваргүй байдаг гэж сонссон юм байна. 

-Мэдээж цаг хугацаа их орно. Хурдан шийдэгдэх боломж маш бага. Цөөн тохиолдолд л энэ үйлдлийг залилан мэхлэх гэмт хэрэг байна гэж үздэг. Урт хугацаанд маргаад байраа авч байвал нэг хэрэг. Гэтэл эцэст нь байр ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх нь элбэг. Иргэд Иргэний хэргийн шүүхэд хандахаар байрны урьдчилгаа мөнгийг нь өг гэх шийдвэр гардаг. 

Мөнгөө авах гэхээр залилсан этгээд нь нэр дэээрээ ямар ч эд хөрөнгөгүй, дансаар нь ямар ч гүйлгээ хийгддэггүй, ажил хийдэггүй хүн байх жишээний. 

-Ажлын байр ахиу цалин хэрэгтэй гэдгийг залуус ярьдаг. Гэвч насаараа цуглуулсан мөнгөө залилуулсан  хүмүүсийг харах мэдээж амаргүй байх. 

Тэр үе хамгийн хэцүү.  Өөрийнхөө идэж уух, өмсөх зүүх хувцсаас эхлээд бүх зүйлээ танаад 10 жилийн турш цуглуулсан 30 сая төгрөгөө цуглуулсан. Үүн дээр нэмээд сар бүр хоёр сая төгрөг өгөөд нийт 90 сая төгрөгийг тухайн  байранд зарцуулсан  хойноо орон сууцаа авч чадахгүй тохиолдол ч гарсан. Байрандаа орохоор хуримаа хийнэ, хөгшин настай ээж аавыгаа оруулна гээд хүлээж байгаа хүмүүс ч бий. Орон сууц авахаар бүх юмаа дэнчин  тавиад луйвардуулсан хүмүүсийг харах хамгийн хэцүү. Ер нь үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол баталгаагүй олны танил биш олон эзэн дамнасан компаниудтай аль болох хувь лизингийн харилцаанд орохгүй байсан нь дээр. Нэг гэр бүлд тохиолдсон явдал дээр жишээ авъя л даа.

Тухайн гэр бүлийн хувьд байр зарж буй хүндээ бүрэн итгэсэн байсан. Байрны эзэн нь тэдэнд “Би олон байртай, байруудаа түрээсэлдэг ч гэсэн мөнгөний хэрэг гарсан учраас та хоёрыг бодоод л зарчихлаа” гэж итгэл үнэмшил төрүүлсэн байгаа юм. Ер нь залилан хийж буй хүмүүс анх өөрийгөө баян чинээлэг баян гэсэн сэтгэгдлийг тухайн хүнд төрүүлдэг. Мөн байрны үнэ ч зах зээлийн үнээс доогуур байдаг. Тэгэхээр залуу гэр бүл сайхан боломжтой таарлаа гээ л хардаж сэрдэхгүйгээр шууд гэрээ байгуулчихсан. Хянах шалгах талаар огтхон ч бодоогүй. Харин яаж хурдан мөнгөө төлөөд гэрчилгээгэээ авах вэ гэдэгт анхаарсан. Луйвардуулсан гэдгээ мэдээд эцсийн мөчид хуульчдад ханддаг. 100 тохиолдлын 99 нь хохирсон хойноо хуульчдад ханддаг. 1-2 тохиолдол нь урьдчилан сэргийлэх үүднээс хандаж байна. 

-Ярилцлагын төгсгөлд орон сууц авах гэж буй хүмүүст хандаж зөвлөгөө өгөөчИргэд юун дээр голдуу  алдаад байна вэ?

Нэгдүгээрт. Иргэд хайнга, итгэмтгий байна. Учир нь байр зарах гэж байгаа хүн болон байрны эзний нэр хоорондоо таарч байгаа эсэхийг шалгадаггүй.  Би энэ байрны эзэн нь гэж хэлсэн хүнээс орон сууц худалдаад авчихдаг. Хоёрдугаарт. Гэрээ байгуулахдаа тааруухан. Тухайн байр тогтсон хугацаанд ашиглалтад орохгүй бол  мөнгөө хэрхэн эргүүлж авах зэрэг юунд найдаж гэрээ байгуулж байгаа нь  маш тодорхойгүй. Орон сууцны гэрээг бараг гүйцэт уншилгүй гарын үсгээ зурчихдаг. Дараа нь эргээд харахад өөрийнх нь эсрэг заалтууд байх жишээний. Мэдээж орон сууцны компаниуд өөрт ашитайгаар гэрээг бичих нь ойлгомжтой. Гуравдугаарт. Хууль эрхзүйн мэдлэггүйгээсээ болж хохирч байна. Иргэдийн гаргадаг хамгийн эхний алдаа нь тухайн байранд ороод амьдрахаараа “Энэ байр минийх болчихлоо” гэж  боддог.

Үл хөдлөх хөрөнгө гэдэг хэн дотор нь амьдарч байна гэдгээр бус хэн улсын бүртгэл дээр орон сууцны эзэн  гэж бүртгүүлсэн бэ гэдгээс хамаардаг. Гэтэл улсын бүртгэл дээр бүртгэлтэй байгаа эзнийг ерөөсөө хайхрахгүйгээр байранд нь очоод суучихдаг. Тухайлбал, байрны эзэн гэх хүнд 20 сая төгрөг бэлнээр  өгөөд үлдсэнийг нь цувуулж өгье тэр хооронд би байранд чинь амьдарна гэдэг. Дээрх үндэслэл нь  иргэн талаасаа бий болгож байгаа шалтгаан. Харин төр талаасаа  хувь лизингтэй холбоотой гэрээг хуульчлах, иргэнийг хамгаалах эрхзүйн орчин бүрдүүлэх, гэрээний харилцаанд орж буй талуудын  эрх ашгийг тэнцүү хангасан эрх зүйн орчныг хангах шаардлагатай байна.

Чартер нислэгт хамрагдах иргэдийн анхааралд.

Чартер нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гадаадын улс орон руу зорчих иргэдэд анхааруулга, зөвлөмж хүргэлээ. Иргэд зорчих гэж байгаа улсынхаа Элчин сайдын яамнаас визийн мэдүүлэг авахдаа шалгуурыг нь заавал тодруулах хэрэгтэй аж. Тухайн улсын тавьж буй шаардлагыг мэдэхгүйгээс олон хоног өөрийн зардлаар тусгаарлагдах, буцаж ирэх зэрэг асуудал гарч байна.

Гадаад руу чартер нислэгээр зорчих иргэдэд улс орон бүр тодорхой шалгуур тавьж байгаа. Тухайлбал, Covid-19 PСR шинжилгээг хилээр нэвтрэхээс 24-72 цагийн дотор өгсөн байхыг иргэдэд анхаарууллаа.

Мөн нислэгийн тийз авахдаа PCR шинжилгээний талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Хэрэв аль нэг улс руу аялал жуулчлал, албан ажлаар зорчих гэж байгаа тохиолдолд шалгуур шаардлагыг хангаагүй бол буцаж ирэхээс өөр сонголтгүй болно. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Хилийн тандалтыг улс орон бүр харилцан адилгүй зохион байгуулахаар заасан.

ЯПОН

Япон улсын хувьд нэгдүгээр сарын 29-нөөс хилийн хорио цээрийн хугацаанд өөрчлөлт орсон. Өвчлөл өндөр орноос ирсэн тохиолдолд заавал тусгаарлан ажиглах байранд гурав хонож байна. Үүнд, Монгол Улсын иргэд хамаарна. Хэрэв Япон руу зорчих бол тусгаарлалтад орж, зочид буудлаас гарахдаа PCR шинжилгээ өгнө гэсэн үг. Эерэг гарвал тусгаарлан ажиглаж, буцаах зэрэг шаардлага тавьж байна.

ӨМНӨД СОЛОНГОС 

Дараагийн улс бол Өмнөд Солонгос. Нэгдүгээр сарын 22-ноос эхлэн БНСУ явах өдрөөс өмнө 48 цагийн дотор PCR шинжилгээ өгөх шалгуур тавьсан. Хэрэв хариу 48 цагаас хойш гарсан бол хүлээн авч, хилээр нэвтрүүлэхгүй. Мөн шинжилгээний бичгийг цаасаар хэвлэж заавал авч явах ёстой.

Аль улсад ямар вакцин хүлээн зөвшөөрч байгааг мөн сайтар судлахыг хүсч байна. Зарим ч улс орос вакцин хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс албан бичиг буюу вакцин болон шинжилгээний хариугаа заавал цаасаар биедээ авч явах нь чухал.

АНУ

АНУ-ын хувьд бүрэн вакцинд хамрагдсан жуулчид хоёр дахь тунгаа зорчихоос 14 хоногийн өмнө хийлгэсэн байна. Хилийн шалгуур чанга байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Хэрэв хоёроос доош насны хүүхэд авч явах бол PCR өгсөн байхыг зарим орон шаардах болсон. Хөөрөхөөс өмнө 24 цагийн хугацаанд шинжилгээ авна. Өвдөөд эдгэсэн хүний хариу 90 хоногт эерэг гарах магадлалтай учир эдгэсэн гэдэг бичгийг мөн заавал хэвлэж, биедээ авч явахыг хүсч байна.

КАНАД

Канад улсын тухайд вакцины хоёр тунд хамрагдсан байх шалгууртай. Өвдсөнөөс хойш 180 хоногийн дараа Канадын хилээр нэвтрэх гэж байгаа бол эдгэснээ нотлох хэрэгтэй. Хэрэв тухайн улсын шинжилгээгээр эерэг гарвал тусгаарлах арга хэмжээ авах юм. Тусгаарлалтын хувьд 10 хоног хэвээрээ байна. Тухайн улсад зорчих хугацаанд Covid-19-ийн шинж тэмдэг илэрвэл нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах дугаарт холбогдож, дахин тусгаарлагдах юм. Тодорхой шалтгаанаар вакцин хийлгээгүй хүн хорио цээрийн журмыг адил мөрдөнө гэж ойлгож болно.

ОХУ

ОХУ-ын хувьд 48 цагийн дотор шинжилгээний хариу сөрөг байх ёстой бөгөөд хариугаа англи, эсвэл орос хэл дээр хэвлэж авч явах хэрэгтэй байна.

ОХУ-ын өмнөд хэсгийн нисэх буудлуудыг 7 хоног хаалаа

ЕВРОПЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА

Европын орнуудын удирдагчид Москвагийн эсрэг авах арга хэмжээний талаар ярилцахаар өнөөдөр хурал товлолоо. “Европын холбоо болон түүний гишүүн орнууд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байна.

Бид Орос болон Оросын дэмжлэгтэй зэвсэгт хүчинд олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэхийг уриалж байна. НАТО болон “Их-7” зэрэг түншүүдтэйгээ хариу арга хэмжээгээ зохицуулж байна” гэж Европын зөвлөлөөс мэдэгдэв.

“БИД ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛНА, УКРАИН ЯЛНА”

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ “Бид өөрсдийгөө хамгаална. Украин ялна” гэжээ. Тэрбээр өнөөдөр жиргээндээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа украинчуудад хандан үг хэлсэн. “Путин дайрсан ч хэн ч зугтаагүй.

Арми, дипломатууд, бүгд ажиллаж байна. Путины түрэмгийллийн талаарх үнэнийг өөр өөрсдийн байгаа улс орнууддаа хуваалцаж, засгийн газруудад яаралтай арга хэмжээ авахыг уриалаарай” гэв.

Гэнэт гарч ирдэг шигээ гэнэт л алга болдог хүн…

Сайн байна уу. Би 24 настай гадаадад амьдардаг бүсгүй. Жилийн өмнө нэг залууд өмнө нь хүнд дурлаж байгаагүйгээрээ их татагдсан юм аа.

Өөртөө итгэлтэй, зоригтой, ухаалаг сэргэлэн залуу байсан. Их ч мөнгө олдог, тэрнийхээ хирээр их ч үрдэг ууж наргидаг залуу гэдгийг нь мэднэ ээ. Би түүнд анхны шөнөө зориулсан. Сүүлд өөрийгөө надад тохирохгүй муу залуу гэж хэлсэн.

Би түүнээс илүү юм хүсээгүй ээ. Угаасаа цаашдаа хамт байхгүй нь тодорхой байсан. Би өөрөө хүсч хийсэн болохоор одоо харамсдаггүй ч гэсэн нөхөр болох хүнтэйгээ унтана гэж боддог байсан хатуу бодлоосоо няцахад хүрсэндээ өөрийгөө гайхдаг.

Өнөөдөр гэнэт чат бичиж байна. Гэнэт гарч ирдэг шигээ гэнэт л алга болдог хүн. Мартчихсан байсан ч бага зэргийн сэтгэл хөдөлж байх шиг байна. Бичихэд сайхан байна аа. Хүний л амьдрал юм даа…

НАМ, ЛАМ ХОЁР НАЙГАА АЛДЛАА

Ном хурж байхад зарим лам нар унтаж ,хамраа ухаж, утасаар ярьж байгааг харахаар муухай санагддаг шүү лам нараа нэрээ бодоочээ хүүхэн хутагтын ганданд сахалтай лам байна лам хүн сахал тавьсан нь муухай харагдаж байна хүмүүсч их гайхаж харсан шүү

Санждорж гэгч ламыг бурхан хулгай хийсэн гээд бичсэн байна яасан ес суртахуун муутай лам бэ ийм байхад яаж шүтэх вэ итгэх итгэл даанч алга болжээ лам нар зовсон хүмүүсийн зовлонгоор ходоодоо тэжээж амьдардаг хүмүүс шүүдээ

“ Манж цэргүүдэд үнээгээ өгөхгүй гэсэн эхнэрийг цавчиж алав. Тэдэнтэй цавчилдах гээд сэлмээ хайгаад тэмтэртэл гарт нь хонх баригдав. Охиныг хүчиндэв. Өмөөрч нум сумаа авах гэтэл гарт нь дамар баригдав. Унаа морио өгөхгүй гэсэн аавынх нь толгойг тас цавчив. Тэсэхүйеэ бэрх болж, жадаа авах гэтэл оронд нь гуулин бурхан баригдав. Гар мухар юм чинь одоо түвд номоо л уншия даа” гэх маяг 17 дугаар зууны монгол эрд байсан гэлтэй.

Шаа шаа лам нар яасийн бээ та нарын тэгээд хүсээд байгаа нөгөө хөгжил чинь хаан байна хар тамхи *** бие бие үзэн ядах үзэл мөнгө нөөс өөр юум бодогүй ард түмэн ядаж бас нэг ариуусал гэгээрэлтэй байгаач малнуудаа юуч байхгүй баахан.худлаа гарууд faceebok бренд ярисан шалдан хувалзнууд бхйгаль эх джлхийн хажууд бид хүмүүс өчүүхэн бөөснүүд шүү.дээ эх байгаль 3000жил оршин тогтносон бурхан багшийн сургаалийг шүтэж судлаж яв тэнгүүдээ худлаа бүү хуц байгалийн бүтээгдэхүүнүүдээ сайн бод

Намын дарга гэж том хүн,өөрийн тааллаар л гишүүн,сайдаар томилдог ялангуяа гишүүн болсон хүн даргаасаа айж коноп дардаг энхийг л болих ёстой.тийм учир санал хураалт нууц байх ёстой!!!!!

DASHRAMD TSAHIM UNEMLEH UNE TSENEGUI BOLSON YAVDAL GEMT HEREG HIISEN HUNIIG HERGIIN HUNDRUULJ UZEH SHAARDLAG GARVAL TSAHIM UNEMLEHNEES TODORHOI MEDEELLIIG TAGNUULIINHAN AVAH BOLOMJTOI BOLGOOGUIGEES UUDELTEI

Гурван настай хүүхэд цонхоор унажээ

Өчигдөр /2022.02.17/ өглөө Баянгол дүүргийн наймдугаар хорооны нэгэн байрнаас бага насны хүүхэд унасан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Асран хамгаалагчийн хэлснээр, ойролцоо насны хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийг сургуульд хүргэж өгөх хооронд нь энэ хэрэг гарсан. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байгаагаас хүүхдээ гэртээ харж байгаа. Тухайн үед ийм хэрэг гарна гэж бодоогүй гэжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг заавал асран хамгаалагчтай үлдээхийг , цонхны хамгаалалт хийлгэж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ.

Мөнгөөр “угжсан” багаа өмөөрч, О.Мөнхжин “Хасын хүлгүүд” рүү дунд хуруу гаргав

Өчигдөр /2022.02.17/ О.Мөнхжингийн ивээн тэтгэдэг сагсанбөмбөгийн “IHC Apes” баг “Хасын хүлгүүд”-тэй өрсөлдөв. Ингээд “Хасын хүлгүүд” хожжээ. Харин тоглолтын үеэр О.Мөнхжингийн гаргасан үйлдэл олны дургүйцлийг хүргэж байна.

Эхэндээ “IHC Apes” хожиж байсан ч тоглолтын сүүл хэсэгт оноо алдаж эхэлсэн. Сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үзэгч, хөгжөөн дэмжигчид сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлдэг. Харин “Хасын хүлгүүд”-ийн дэмжигчид “IHC Apes” рүү чиглэсэн сөрөг өнгө аяс бүхий дуу авиа гаргахад О.Мөнхжин дунд хуруугаа үзүүлж, талбай дээр ёс зүйгүй үйлдэл гаргав.

“IHC Apes” хөрөнгө, мөнгөөр “угжуулж” гарч ирсэн, шинэ баг. “Хасын хүлгүүд” энэ салбартаа удаан хугацаанд, үнэнчээр, бор зүрхээрээ хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энд ялгаа бий. Ялгааг О.Мөнхжингийн дунд хуруу ч үзүүлэв.

Б.Бадамцэцэг: Эр хүн хэчнээн гуйсан ч хүсээгүй харилцаандаа цэг тавьж чаддаг байх ёстой

Тэртээ 2009 онд МҮОНТ-ээр цацагдсан “Хэцүү анги” ОАУСК-ны Гэрлээгийн дүрээр танигдаж, “Мисс Монголиа” наадмын тэргүүн шагналыг хүртэн, хожим “Шүдний дагина” хэмээгдэх болсон жүжигчин, мисс, шүдний эмч Б.Бадамцэцэгтэй ярилцах боломж тохиосон юм. Түүний сүүлд хэвлэлд өгсөн ярилцлага шүүмжлэл дагуулсан билээ.

-Та “шүдний дагина” хэмээгдэн эмчийн ажлаа хийж, дэлгэцийн уран бүтээлээс холдоод багагүй хугацаа өнгөрсөн ч “Этгээд” УСК-нд тоглон эргэн ирлээ гэж ойлгож болох уу?

-“Этгээд” УСК-ны өмнө “Соёг” гээд бүтээлд хоёр жилийн өмнө тоглосон. Коронавирусийн цар тахлын үе тохиосон учир тухайн бүтээлийг IpiTv-гээр цацсан. Яг нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь “Этгээд” УСК юм уу даа. Дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй бараг зургаан жил өнгөрсөн байна. Тиймээс миний хувьд маш их догдлол, айдас хоршин байлаа. Том дэлгэцээр өөрийгөө харна гэдэг миний хувьд аймаар үйл явдал байлаа.

-Уран бүтээлээс хөндийрсөн учир зураг авалтын үед төсөөрсөн байв уу. Хүндрэл гарсан уу?

-Тийм ээ. Их төсөөрсөн, хөндийрсэн байна. Гэхдээ баг хамт олон, хамтран тоглосон жүжигчид, найруулагчид надад их тусалсан. Үг, деталь бүрд ингэж хөдлөөрэй, яриарай гэж зөвлөсөн. Дуу хоолойн өнгөн дээр хүртэл “Наад өнгө чинь болохгүй байна” зэргээр ажиллахад маш тухтай бас их өгөөжтэй байлаа.

-“Этгээд” УСК дээр ажилласан дүрийнхээ тухай товч танилцуулаач?

-Зохиолоо эхэлж уншаад ойлгоогүй. “Хөөх ийм кино юу”, “Хүнд хүрэх болов уу” гэх зэргээр айдас байсан. Гэвч найруулагч нь Б.Баатар ах учраас “Зураг авалт, план гоё болно. Б.Баатар ах ажиллаж байгаа юм чинь” гэж бодоод шийдвэр гаргасан. Миний ажилласан дүр гол дүрийн бүсгүйн сайн найз. Үзэгчид киногоо үзээд миний дүрийг сайн ойлгох байх. Би тухайн уран бүтээлд ажилласнаараа өөрийгөө маш сайн сорьсон гэж бодож байгаа. Би өөрөө экстрем зүйлд дуртай.

Харин хүмүүс гаднаас минь хараад тэгж бодохгүй болов уу. Яг энэ кинон дээр хийсэн үйлдэл бүрээ орлон тоглогчгүйгээр өөрөө ажилласан. Миний хувьд амьдралдаа мэдэрч болох маш гоё кайфыг авч чадсан. Тэгэхээр сэтгэл өндөр байгаа.

-Хэвлэлд сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн зүйлс тань олны анхаарлыг их татаж, шүүмжлэл дагуулсан шүү дээ?

-Миний харж байгаагаар ер нь ихэнх хандлага нь эерэг байсан. Гэхдээ миний хувь хүний үзэл бодол тэгж их дэвэрч, хүмүүсийг талцуулна чинээ бодоогүй л дээ. Тэгж хэлсэн зүйл минь үгийн буруу сонголтоос болсон юм билээ. Гэвч миний бодол угаасаа үнэн. Ганцхан Б.Бадамцэцэг гэдэг хүний бодол тийм аймаар болно гэж бодоогүй. Алцганахгүй гэдэг үгэн дээр алдсан байх. Би тухайн үед хэлсэн үгэндээ 100 хувь бат зогсох болно.

-Ялангуяа олны танил хүмүүсийн хэлсэн үгс, шэйрлэсэн постыг ч тухайн хүний хувийн амьдралтай холбож ойлгох хүмүүс олон. Тиймээс тухайн үед хэлсэн зүйлийг тань хувийн амьдралтай холбож ойлгосон болов уу?

-Яах вэ. Миний тухайн үед хэлэх гэж байсан гол санаа нь “Эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, эрчүүдийг татах увдистай байдаг. Тиймээс тэр бүрд эмэгтэй хүн хүсэхгүй байгаа харилцаандаа цэг тавьж чадах л юм бол эрчүүд мянган удаа хойноос нь уучлал гуйж гүйлээ ч, яаж ч чадахгүй. Эрэгтэй хүн хэчнээн гуйсан ч хүсээгүй харилцаандаа цэг тавьж чаддаг, хамгаалдаг байх ёстой” гэдэг утга агуулгаар тухайн үед ярьсан. Гэтэл тэр маань дэврээд, алцганахгүй гэдэг үг нь томроод явсан.

Гэхдээ миний бодол учир би харамсахгүй. Дийлэнх эмэгтэйчүүд “Яг үнэн хэллээ. Зөв” хэмээн дэмжсэн болохоор би нэг их эмзэглээгүй. Ярилцлага гарсны дараа ойр тойрны хүмүүс “Чи зүгээр үү” гээд бүгд асуусан л даа. Би гайхаад “Би угаасаа зүгээр байна” гээд хариулсан. Үнэндээ надад хүмүүсийн юу гэх огтхон ч хамаагүй байсан. Би өөрийнхөө үзэл бодлыг л хэлсэн. Түүнээс бүх эмэгтэйчүүдийг төлөөлж тийм зүйл яриагүй. Эрэгтэйчүүдэд миний яриа их зол болсон байсан. Өөрсдийгөө хамгаалах нэг зүйл болсон гэх юм уу. Гэхдээ яах вэ, бүх зүйл хоёр талтай шүү дээ. Түүнийг аль зөвөөр ойлгох нь хүмүүсийн үзэж буй хандлагаас л шалтгаална.

-ГАДААД ТӨРХӨӨР ГООЧЛУУЛАХ ЯМАР БАЙДГИЙГ БИЕЭР МЭДЭРСЭН УЧИР ШҮДНИЙ ЭМЧ БОЛСОН-

-Ямарваа мэдээ мэдээллийн доор иргэд ямар ч ухамсаргүй сэтгэгдэл бичих, бусдыг доромжлох нь ихэссэн?

-Угаасаа хаа сайгүй л тийм зүйлс бий. Би хүүтэйгээ болзоо хийсэн юм. Гэтэл зарим сайтууд миний зургийг тавиад “Б.Бадамцэцэг болзоот залуугаа ил гаргажээ” гэх гарчгаар мэдээ болгосон байсан. Ороод үзэхэд миний хүүтэйгээ хамт байгаа зураг л байгаа юм. Мэдээний сэтгэгдэл нь “Салах нь ч, нийлэх нь ч хурдан юм”, “Яаж ийм хурдан олоод байдаг юм” гэх зэргээр бичсэн байсан.

Бүх хүмүүс аливаа зүйлийг анхны харснаараа дүгнэх гээд байдаг. “Этгээд” УСК дээр ч энэ агуулга мөн бий. Шууд анхны сэтгэгдлээр итгэх ч юм уу тийм хөнгөмсөг бүү байгаарай. Аливаад ул суурьтай ухаантай хандаарай гэх агуулгыг манай кинонд ч мөн харуулж байгаа. Миний амьдралд тохиолдож буй бодит жишээнүүд ч мөн ямарваа зүйлийг хөнгөн харснаараа бүү дүгнээрэй гэдэг агуулгатай.

-Таны хувьд кино зураг авалтад оролцож байхдаа ажлаа хийж байсан байх. Яаж энэ бүхнийг амжуулав?

-Ерөнхийдөө би тухайн уран бүтээлийн саналыг авахдаа багийнхандаа “Би ажилтай. Цаг авсан хүмүүс минь долоо хоногоор дүүрчихсэн байдаг учир би цагаа хойшлуулах боломжгүй. Зураг авалт миний ажлын өдөртэй давхцах юм бол би яалтачгүй ажлаа тарж ирээд очихоос өөр арга байхгүй шүү” гэдгийг учирлаад хэлсэн.

Багийнхан минь ч миний ажлыг маш их хүндэтгэж, “Чиний боломжтой үед зураг зооё. Чамайг байхгүй үед бусад зургууд зоож байя” гэж хэлсэн. Тухайн уран бүтээлд миний хэсэг их цөөн. Яг том хэсгүүд амралтын үеэр таарсан учир бүгд таарсан. Тиймээс өөрийн болоод бусдын ажлыг цалгардуулаагүй.

-Таны хувьд насанд хүрэгсэд гэхээс илүү хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ их хийдэг юм билээ. Тухайн үйлдлээс улбаатай “Шүдний дагина” гэх нэрийг өгсөн болов уу.

-Би хүүхэд байхаасаа л эмчээс өөр мэргэжил байхгүй гэж боддог байсан. Ээж минь эмч мэргэжилтэй. Ээжийнхээ цагаан халаадыг индүүдэхдээ “Би ч гэсэн ийм гоё цагаан халаад өмсдөг болно” хэмээн боддог байсан. Яг юуны эмч болно гэдгээ шийдээгүй. Зүгээр л эмч болно л гэж боддог байлаа.

16 насандаа “Мисс Монголиа”-д орж санамсаргүй байдлаар түрүүлээд, их олон дайралтад өртсөн. Гадаад төрхөөр гоочлох нь хэцүү байлаа. Тухайн үед өсвөр насны хүүхэд байсан учир сэтгэлзүйн хувьд хүнд байсан.

Хүмүүс намайг гадаад төрхөөр гоочлоод эхлэхэд би өөрийгөө нийгмээс их тусгаарласан. Хүнтэй эгц харж ярьдаггүй, гэрээсээ гардаггүй, найз нөхөдгүй болсон. Намайг хамгийн их шүүмжилж байсан зүйл шүд байсан. Би буйлаараа инээдэг.

Одоо ч инээхээр буйлаараа инээх гээд байдаг. Засчихсан л болохоос биш /инээв/. Тэгэхлээр гоо сайхан бүх хүнд байх ёстой. Танихгүй хүний хэлсэн үгнээс болоод тухайн хүн өөртөө итгэх итгэлээ алдчихвал юу болох вэ гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учир “шүдний эмч” болохоор шийдсэн.

Яг үнэнийг хэлэхэд гоо сайхны мэс засалч болно гэж боддог байсан. Харамсалтай нь тавдугаар курс төгсдөг жил мэс заслын багш маань “Бадамцэцэг ээ. Чи төөрчихсөн явж байна шүү дээ. Гоо сайхны мэс засалч болох байсан бол чи ерөнхий эмчээр төгсөх байсан шүү дээ”. Би тухайн үед сонсчхоод “Шүд ч гэсэн гоо сайхан шүү дээ” гэж байсан. Шүдний эмнэлэг, шүдний эмч болсон минь өөрөө миний хобби. Ажилдаа очих, хамт олонтойгоо байх дуртай.

Үйлчлүүлэгч минь шүдээ хараад “Хөөх ямар гоё болоо вэ” гэж хэлэхийг сонсох, баярласан царайг нь харах мэдрэмжид би шунадаг. Хүн бүрд тийм мэдрэмж өгөх, сэтгэлээсээ хандахыг чухалчилж хичээдэг. Ээж минь надад “Эмч хүн практикт хүний өвчин өвчлөхөөс гадна, сэтгэлийг нь эмчлэхгүй бол болохгүй. Тиймээс сэтгэлзүйг нь ч мөн эмчилдэг эмч, хүн байх ёстой” гэх захьдаг. Надад долоон жил үзүүлж байгаа хүмүүс ч бий. Найзууд шиг, ах дүүс шиг болсон гэхэд болно. Би тэгээд л “Та миний шүдэнд жаахан гамтай бай л даа” гэдэг.

-Олны танил хүмүүсийг автобусаар явдаггүй, зовлон үзээгүй, тэнгэрээр хөвж байдаг гэх хандлага ажиглагддаг. Гэтэл үйлчилгээний байгууллагад хүмүүсийн шүдийг эмчилж буйг тань хүмүүс хараад ямар хандлагатай байдаг вэ?

-Сургуулиа төгсөөд удаагүй байхдаа ажилд ороход зарим хүмүүс “Чи эмч хийж чадах уу”, “Чи яг өөрөө сураад төгссөн үү” хэмээн их итгэлгүй байдаг байсан. Яг өөрөө сурч дипломоо авсан уу л гэж асуугаад байгаа юм. Одоо олон жил эмнэлэгтээ ажиллаад ирэхээр хүмүүс сайн мэддэг. Надад үзүүлдэг хүмүүс найзуудаа авчрах гэх мэтээр явдаг л даа. Үзүүлдэг хүмүүс намайг үнэлдэг учир сайхан байдаг. Заримдаа шүдний эмнэлэг дээрээ байхад хүн үзүүлээд, шүдийг нь эмчлэх гэхээр “Кино зураг авалт болж байгаа юм уу” гэж бодлоо гэдэг. Гэхдээ одоо өөр болсон.

-Таны өөртөө тавьдаг шаардлага, амьдралын үнэ цэнэ тань юу вэ?

-Мөрөөдлийн дагуу өөрийн сангаа байгуулсан. Байгууллагаараа дамжуулаад дэлхийн мундаг байгууллагуудтай мөр зэрэгцэн алхаад, хамтарч ажиллах, дэлхийд нэртэй NDH сан байгаасай гэж хүсдэг. Уг санг миний болон найзуудын минь хүүхдүүд цаашид үргэлжлүүлээд авч явдаг байгаасай гэх энэ мөрөөдлийнхөө төлөө явж байна даа.

-ХҮҮХДҮҮД МИНЬ ИРЭЭДҮЙД ЭЭЖИЙНХЭЭ ТУХАЙ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭЖ, ГУТРАХВИЙ ГЭХЭЭС ЭМЭЭДЭГ-

-Магадгүй танд өөр уран бүтээлд тоглох санал ирвэл хүлээж авах уу?

-Авна. Би үүнээс өмнөх ярилцлагууд дээрээ “дахиад уран бүтээлд тоглох уу” гэхэд “Одоо карьертаа анхаарна. Мэргэжлээрээ ажиллана” гэдэг байсан. Одоо хүүхдүүд гараас гараад биеэ даагаад эхэлсэн. Дээр нь ажлаа амжуулаад тодорхой хэмжээний цаг зав гараад эхэлсэн учир “Хэрвээ уран бүтээлийн санал ирвэл дуртай хүлээж авна”. Яагаад гэвэл би ганц л амьдарна шүү дээ. Жүжигчин хүмүүсийн нэг зүйлд би атаархдаг. Би жишээ нь эмч. Өөр зүйл хийхгүй бол эмчээ хийгээд л дуусна шүү дээ. Жүжигчин хүмүүс нэг амьдралдаа олон хүн болж, дурлаж, ядуу, баян болж, бүр үхэж ч үздэг. Кино уран бүтээл бүрд өөр өөр дүрийг амилуулдаг. Тиймээс би энэ боломжийг алдахгүй шүүрч авсан, одоо тултал ашигламаар байна.

-Бидний бичлэг цахим ертөнцөд архив болоод хадгалагдана. Хоёр, гурав магадгүй 10 жилийн дараа бичлэгээ үзвэл “Өөртөө хандаж юу хэлэх вэ”?

-Keep going… Би ганц Б. Бадамцэцэг гэдэг хүн байгаад, ямар ч тоосыг хөдөлгөж чадахгүй. Миний ард ээж, хүүхдүүд минь, зөв зам руу үргэлж хөтөлдөг найзууд  бий. Бичлэгээ үзэх цаг хугацаанд ч Б. Бадамцэцэг маш сайн хичээж байгаа. Хичээж байгаа үр дүнгийнхээ үзүүрт ч болов хүрсэн байх. Чамд маш том баяр хүргэе. Хажууд байгаа найзууд, ээждээ маш их баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүйгээр охин нь, найз нь хичээх болно оо.    

-Магадгүй хүүхдүүд тань энэ бичлэгийг үзэх болов уу?. Ээж минь залуудаа ийм бүсгүй байж хэмээн таныг харах байх.

-Би яг үүнд маш их эмзэглэж явдаг. Намайг хэвлэл бүрд янз бүрийн хүмүүстэй холбож бичдэг. Төрөл бүрийн л мэдээллийг гаргадаг. Та бүхний хоол ажил байж болно. Гэвч энд миний амьдрал үргэлжилж байгаа. Хүүхдүүд минь тухайн мэдээллүүдийг үзээд хэзээ ч худал байсан юм байна гэж бодохгүй. Магадгүй би ээжийнхээ тухай сөрөг зүйлсийг уншвал сэтгэл нь эмзэглэх болов уу. Тэгэхээр хүүхдүүд минь тийм мэдрэмж авах вий гэхээ эмээсэндээ би өөрийгөө маш их цэгнэдэг. 100 цэгнэлээ ч баталгаагүй, худал мэдээлэл гарсаар байвал хэцүү. Тиймээс бичиж буй мэдээ бүрээ судалгаатай, баримттай бичээсэй гэж хүсэх минь. Хүүхдүүд минь ээжийгээ муухайгаар битгий хараасай гэж их хичээдэг. Хүүхдүүддээ “Ээж нь хичээж байгаа.

Та хоёр минь мөрөөдлөө биелүүлж чадах хэмжээнд ээж нь хүмүүжүүлнэ. Та хоёр минь байгаагүй бол ээж нь урагш нэг ч алхам гишгэж чадахгүй. Мөрөөдөлдөө хүрэх хүчтэй хүмүүс байгаасай. Мөрөөдөл рүүгээ зогсолтгүй гүйгээрэй” гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 1.1 САЯ ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ

Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2021 онд урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 43 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 (14.9%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 (1.4%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. 

Харин ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм.  Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж, өмнөх улирлаас 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн. 

Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын дэд бүлгийн түвшинд, аж үйлдвэр, барилгын салбарын ажиллагчид (18.9 мянгаар), Хөдөө аж ахуйн салбарынх (4.6 мянгаар) тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарынх (14.6 мянгаар) өссөн байна.

Мөн өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна. 

Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн” гэв. 

Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

МАН-ын удирдлагуудтай уулзахаар очсон А.Сүхбатыг хүлээж авсангүй

Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал хурцаар хөндөгдөж буйтай холбоотойгоор зээл авсан улс төрчидтэй МАН хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл ЖДҮ-ийн сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг дүүгийнхээ эхнэрийн компанид олгуулсан асуудалд холбогддог УИХ-ын гишүүн А.Сүхбат МАН-ын удирдлагуудтай уулзахаар очсон боловч түүнийг хүлээж аваагүй байна. Тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөний үүдэнд уулзахаар зогсож байх үед Зариг.мн сайт шууд дамжуулалтаар хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүний хувьд Хөгжлийн банкнаас “Түгээмэл түмэн хишигтэн” компаниараа 18 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.