Хөгжлийн банкны драм хөвөрч, Гадаад харилцааныхан олиггүйгээ харуулав.

ХӨГЖЛИЙН БАНК БАС ДАХИН ХӨГЖЛИЙН БАНК

Араа шүдгүйдээ гоморхогсод- 

Төрийн ордонд /2022.02.23/-ний өдөр гишүүдээс бүрдсэн Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шалгагч ажлын хэсэг мэдээлэл хийв. Тус ажлын хэсэгт Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд багтдаг. Хөгжлийн банкийг шалгаж эхэлсэн анхны мэдэгдлээрээ тэд мэл гайхаж цэл хөхөрсөн сэтгэгдлүүдээ илэрхийлэв.

Ингэхдээ “Хуулийн зарим ажилтан Хөгжлийн банкны хэргийг санаатайгаар удаашруулсан, нуун дарагдуулсан байна. Биднийг очход бүх бичиг баримтыг хуулийн байгууллага аваад явчихсан байсан. Тиймээс Хянан шалгах түр хороо байгуулах нь зөв. Ингэснээр мөрдөн байцаах, шинжээч томилох зэрэг эрхтэй болох юм. Манай ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байна” гэхчлэн ярьцгаав.

Бүрэн эрх нь хүрэлцэхгүй дутагдаж, хязгааргүй эрх хүсэгчид гэж эл мэдэгдлээсээ болж шүүмжлүүлэв. Нэг талаараа тийм. Одоогийн эрх мэдлээрэээ үнэн шудрагаар шалгаж шалтаг тоочтхгүй ажиллаад үзвэл. Үнэхээр араа шүд нь дутагдаад байвал хэвлэл мэдээллээр хамаг булхай луйврыг нь ил дэлгэж олон нийтээс дэмжлэг хүсэж, цаг тухай бүртээ шударга ажилламаар байгаа юм, гишүүд ээ.

ТУЗ-ийг нохойд барьдаг мод болгож, бусад шалгуулагчидаа нууцлагсад-

Долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан. Энэ үеэрээ Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан юм.

Энэ дагуу ТУЗ-ийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинээр сонгон шалгаруулалтаа зарлачихсан. Харин тэднээс гадна ямар 11 албан тушаалтан ажилтан чөлөөлөгдөж байгааг хаана хаанаа ихэд нууцлав. Хөгжлийн банкны удирдлагууд ч, Засгийн газрынхан ч. Учир нь тэдгээр 11 хүн зээлийн асуудалд оролцсон байж болзошгү үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа гэх. Ямар албан тушаалтнууд болоод тэдний нэрийг ихэд нууцлав гэдэг нь хачирхалтай.

ГАДААД ЯАМНЫ МААНАГ-

Дээлний сайхнаар гадаад харилцааг өнгөлөгч сайд-

Украйн Оросын нөхцөл байдал хурцдаж Монгол оюутнууд хүйтэн шалан дээр хоноглож байна. Нэгэнт эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн Украинд 60 гаруй монгол оюутан суралцдаг гэсэн мэдээлэл бий. ГХЯ-наас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр, тэдний зургаа нь эх орондоо буцах хүсэлт гаргасан.

Харин манай консулын газар болоод Гадаад харилцааны яам “маанаг” гэдгээ бүрэн утгаараа харуулав.

Асуудал хурцдаж мөргөлдөөн эхэлсний дараа Засгийн газар хуралдаж Гадаад харилцааны сайд гэгээн дүрээрээ гарч ирж мэдэгдэл хийж байгаа юм. Дээлээр гоёж, дэлхийн чинээ болчих гээд өөрийгөө рекламдаж суухын оронд асуудалд мэдрэг хандаж, овсгоотой хөдөлсөн бол ч гэж халагламаар нөхцөл бхйдал үүсээд байна.

Украинд суух элчин сайд Б.Болдын хоржоонтой инээд-

Түүний инээд өнөөдөр оюутнуудыг метроны хонгилд хүйтэн шалан дээр хэвтүүлж байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Тэднийг инээн тохуурхаж, суугаа улсынхаа цаг үеийн нөхцөл байдлыг үл мэдрэгч байснаар Украины хилийг тойрсон бүх нислэгүүд цуцлагдаж байна. Энэ үйл явдлуудын дундуур тэд хэрхэн эх орондоо буцах вэ.

Харин эртэд нь, монголчууддаа санаа тавьж байсан бол ийм асуудал үүсэхгүй байв.

ХӨГЖЛИЙН БАНК БАС ДАХИН ХӨГЖЛИЙН БАНК-

Хоёрдугаар сарын 13-нд уг нь Элчин сайд Б.Болд тэргүүтнүүд Украин дахь оютнуудиай zoom уулзалт хийсэн байгаа юм. Тухайн үед оюутнууд эх орондоо буцья бичиг хийж өг гэж хүсч л дээ. Гэтэл өнөөх нь “юун дайн. дайн болох гэж байгааг батал” хэмээн хоржоонтойгоор инээн тавласан байгаа юм.

Түүний инээд өнөөдөр оюутнуудыг метроны хонгилд хүйтэн шалан дээр хэвтүүлж байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл. Тэднийг инээн тохуурхаж, суугаа улсынхаа цаг үеийн нөхцөл байдлыг үл мэдрэгч байснаар Украины хилийг тойрсон бүх нислэгүүд цуцлагдаж байна. Энэ үйл явдлуудын дундуур тэд хэрхэн эх орондоо буцах вэ.

Харин эртэд нь, монголчууддаа санаа тавьж байсан бол ийм асуудал үүсэхгүй байв.

Болзооны ангууч

Утас ухаалагжихын хэрээр хүн хоорондын бүхий л харилцаа цахим орчинд өрнөх боллоо. Үүний нэг нь болзооны аппликейшн. 2019 оны судалгаагаар АНУ-ын интернэт хэрэглэгчдийн бараг тал хувь нь болзооны вэб сайт эсвэл аппликейшнаар дамжуулан хэн нэгэнтэй танилцсан эсвэл дотно харилцаа үүсгэсэн тухайгаа өгүүлжээ.

1990-ээд оны дундуур гарч ирсэн болзооны цахим хуудсууд өдгөө гар утсанд бүрэн шилжиж цар тахлын өмнөх жилд тогтмол хэрэглэгчийн тоо 35 саяд хүрч байв. 2020 оны дунд үеэс ийм төрлийн аппликейшн хэрэглэгчид 30 хувиар нэмэгджээ. Дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг Tinder гэхэд л 6.5 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлж өнгөрсөн онд 65 тэрбум хандалт авсан амжилт үзүүлсэн. 2021 онд онлайн болзооны үйлчилгээ дэлхийн даяар 8.2 тэрбум долларын орлого олжээ. 18-64 насны ганц бие хүмүүсийн дунд явуулсан түүвэр судалгаагаар Шведийн иргэдийн дунд ийм төрлийн аппликейшн түгээмэл хэрэглэгддэг ажээ.

Болзооны ангууч

Цахим болзооны талбар нэмэгдэхийн хэрээр тэнд өрнөж буй хүчирхийлэл, залилан луйвар, хүний наймааны хэрэг анхаарал татах боллоо. Интернэтээр хэн нэгэнтэй танилцсан гурван эмэгтэй, зургаан эрэгтэй тутмын нэг нь гэмт үйлдлийн хохирогч болох магадлалтайг PEW хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Их Британид болзооны программтай холбоотой гэмт хэргийн тоо 2015-2018 он хүртэл хоёр дахин өссөн бол саяхан АНУ-д нэгэн эрэгтэй цахимаар танилцсан эмэгтэйчүүдээ хүчирхийлсэн хэргээр 12 жилийн хорих ял сонслоо.

Бие махбодийн хүчирхийллээс дутуугүй сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол олон. Үнэтэй хувцас, ялдам төрхөөрөө бүсгүйчүүдийг урхидаж 10 сая доллар залилсан Саймон Левиев гэгчийн үнэн төрхийг илчилсэн “Tinder Swindler” баримтат кино энэ жилийн Валентины өдрөөр цацагдаж олон улсад шуугиан тариад буй. Хувийн тансаг онгоцоор тив алгассан болзоонд урьж, өнгөтэй өөдтэй бүхнийг эдэлж хэрэглэдэг ажил хэрэгч залуугийн цаана чухам хэн байв?

Болзооны ангууч

Жаргаагүй үлгэр

Бодит амьдралын гадна хэний ч дүр эсгэж болох зэрэгцээ ертөнцөд энэ үлгэр эхэлсэн юм. Израилийн тэрбумтан, алмаазны худалдаачин Лев Левиевийн хүүгийн дүрээр Tinder-т орж ирсэн сайх залуугийн үнэтэй спорт машин хөлөглөн Европын шилдэг амралтын газар, таван одтой зочид буудлуудад тухлах өнгө гялбам гэрэл зургууд бүсгүйчүүдийн сэтгэлийг эрхгүй татна. Rolex болон Amadeus Piaget-ийн онцгой цаг, Gucci ,Versace-ийн цамц, Louis Vuitton-ны гутлын цуглуулга дүүрэн хувцасны шүүгээ нь хүртэл эзэндээ тохирсоныг хэлэх үү. Цагаан морьтой ханхүүтэй танилцаж, аз таарвал хувийн онгоцоор нь романтик оройн зоог барихаар хаа нэгтээ нисэж, Лондонгийн төвд байрлах тансаг пентхаусын эзэгтэй суух хувь тавилан хүлээж байж ч болох юм.

Болзооны ангууч

Үнсгэлжингийн үлгэр бодит амьдрал болоход ердөө ганцхан товчлуур хэрэгтэй… Цахим болзооноос тэнгэрийн од шүүрлээ гэж итгэсэн бүсгүйчүүдийн амьдрал харин орвонгоороо өөрчлөгдсөн юм.

Нэг хотод удаан саатдаггүй луйварчин бүсгүйчүүдээс салахдаа хаа нэгтээ ажлын хэргийн уулзалтаар явлаа гэдэг ч үнэн хэрэгтээ дараагийн хохирогчтойгоо болзоо тогтоохоор оддог байжээ. Хувийн онгоц, гүжирмэг бие хамгаалагч, найз залууг нь танимхайран онцгой үйлчилгээ үзүүлэх тансаг зоогийн газрууд итгэл үнэмшил төрүүлж дөнгөнө. Гэтэл шинэ болзооны үнэ төлөөсийг хуучин бүсгүйчүүд нь төлдөг луйврын схем төгс ажилладаг байв.

Болзооны ангууч

Саймон Левиев гэж хэн бэ?

Түүний жинхэнэ нэрийг Шимон Хают гэдэг. Израилийн тэрбумтан, алмааз худалдааны LLD Diamonds компанийн өв залгамжлагч хэмээн өөрийгөө танилцуулдаг залуу үнэн хэрэгтээ Тель-Авиваас холгүй орших жижиг хотод номлогчийн гэр бүлд төржээ. Хүүхэд асрагч хийдэг айлаасаа чекийн дэвтэр хулгайлж, хуурамч бичиг баримт ашиглан залилан хийсэн хэргээр 2011 онд анх ял сонссон Шимон Хают батлан даалтаар суллагдмагцаа Мордехай Ниссим Тапиро гэх хуурамч нэрээр Европ руу зугтав. 2015 онд охидыг мэхэлсэн хэргээр Финландын шоронд хоёр жил ял эдлээд гарахдаа тэрбумтаны дүрд хувирах илүү нарийн төлөвлөгөө боловсруулсан байлаа. Алмаазны эзэнт гүрний залгамжлагчаас гадна Моссад буюу Израилийн тусгай албаны ажилтан, араас нь ангуучлах дайсан олонтой зэвсгийн наймаачны дүрээр ч бүсгүйчүүдийг урхидна.

Нэрээ Саймон Левиев болгон өөрчилсөн түүнийг “LLD Diamonds” компани болон түүний эзэн Лев Левиевтэй ямар ч холбоогүй болохыг хожим тогтоосон юм.

Сохор болзооны төлөөс

Саймон Левиевийн арганд хууртаж мөнгө зээлүүлсэн бүсгүйчүүдийн хохирол 10 сая доллараар хэмжигдэж буй ч олны хэл амнаас эмээлгүй бодит үнэнийг илчлэхээр зориглосон гурван бүсгүй эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй хамтран ажилласан юм. Хуурмаг тэрбумтантай нэгэн зэрэг үерхэж байсан Сесилия Фьеллхой, Пернилла Сьохольм, Эйлин Шарлотт нар өөрт тохиолдсон явдлаа хэвлэлд дэлгэснээр “баячуудын ангууч, мөнгөний хүүхнүүд” гэх таагүй нэр зүүж, олны үзэн ядалтын бай болж байв. Гэвч тэд нийгэмд шүгэл үлээж цахим болзооны сүүдэртэй талыг бүсгүйчүүдэд сэрэмжлүүлж чадсан юм.

Анхны хохирогчдын нэг норвеги бүсгүй Сесилия Феллхой түүнтэй цахимаар танилцсан даруй хамтдаа Болгарт аялж, гэгээн Валентины өдрөөр хамт амьдрах санал хүлээж авчээ. Сүйт залуугийнхаа хүсэлтээр Лондонд сард 15 000 долларын түрээстэй дээд зэрэглэлийн пентхауст тухлаж байх зуур Левиев-Хают бизнес нэрийн дор дэлхийг тойрон аялж, дараагийн хохирогчдоо олж байв. Нэгэн үдэш Саймоноос халдлагад өртөж, бие хамгаалагч нь шархадсан тухай мэдээ, түргэн тусламжийн машинд яваа бичлэг иржээ. Улмаар амь насанд нь аюул тулгарсан, ямар ч тохиолдолд өөрийн зээлийн картыг ашиглах ёсгүй гэж итгүүллээ. Ингээд дурлалт залуугаа аюул зэтгэрээс өмгөөлөх хүсэлтэй Сесилия өндөр үнийн дүнтэй зээлийн карт нээлгэж, зарцуулах эрхээ Саймонд шилжүүлжээ. Энэ маягаар хэд хэдэн банкнаас авсан картын зээлийн хязгаар дуусмагц Саймон түүнд хуурамч компанидаа сарын 90000 долларын цалинтай ажилладаг гэсэн баталгаа гаргаж өгөөд дараагийн банкиндаа хандахыг хүсчээ. Харин Сесилия Феллхойн нэр дээр авсан зээлийн картаас өдөрт 20000 долларын зарлага гарсаар. Нэг ч цент дутаахгүй эргүүлж төлнө гэж амлаж байсан Саймон удаах болзоонд ирэхдээ амьдралыг нь аварсанд талархал илэрхийлж, картын зарлагаас давсан дүнтэй бэлэн мөнгөний чек бичиж өгчээ. Санхүүгийн асуудлаа цэгцлэхээр банкинд очихдоо л Сесилия дээрх чек хуурамч байсныг олж мэдэв. Бүсгүй түүнд хэрэг явдлыг тайлбарлаж, мөнгөө буцааж өгөхийг гуйсан боловч сүйт залуу нь хуурамч чек өгсөнөө үгүйсгэж “Шангаа хүртэнэ шүү” гэж сүрдүүлэх нь тэр. Энэ зуурт Сесилиягийн нээлгэсэн зээлийн картуудаас хэдийнэ 200 000 долларын зарлага гарчихсан байлаа. Швед бүсгүй Пернилла Сьохольмд ч дээрхтэй яг адил түргэн тусламжийн машинд яваа бичлэг, мөнгө зээлж амь аврахыг хүссэн дуудлага иржээ. Шаргал үст бүсгүй найзаа аврахын тулд 25 000 доллар бэлнээр аваад Амстердамд нисэж очсон юм. Алмаазны худалдаачны ажил хэрэг ярвигтай байсан тул бүсгүйг нэр дээрээ банкны зээлийн карт нээлгэхийг хүслээ. Пернилла одоо болзооныхоо төлөөс болсон 180 000 долларын банкны өрийг төлж яваа.

Болзооны ангууч

Төгсгөлгүй үргэлжлэл

Сесилия, Пернилла нар анх нийгмийн сүлжээнд Саймон Левиев гэгчийн зургийг нийтэлснээр олон хохирогч гарч ирэв. Европын сонин хэвлэлээр ч энэ тухай шуугиж эхэллээ. Гэвч цагдаа нар хангалттай нотолгоогүй гэж үзэн, луйварчин ч үндэслэлгүй гүтгэлэг гэж мэдэгджээ.

Саймонтой нэг жилийн турш болзож гэрлэхээр төлөвлөж байсан англи бүсгүй Эйлин Шарлотт сонины эрэн сурвалжлах нийтлэлүүдийг уншаад сүйт залуудаа эргэлзэж эхэлжээ. Хэдийнэ зээлийн карт гаргаад өгчихсөн болохоор багахан ч атугай чадахыг бодов. Санхүүгийн бяцхан бэрхшээл тулгарч буйгаа ярихад нь бүсгүй Саймоныг брэнд хувцаснаасаа цахим худалдааны сүлжээнд тавихыг санал болгожээ. Загварын бизнест ажилладаг бүсгүй Саймоны хэдэн жил цуглуулсан гурван чемодан дүүрэн хувцсыг авч гарахдаа цагдаа нарт ч мэдээлэл дамжуулж дөнгөв.

“Би Саймоны брэнд хувцсыг онлайнаар зардаг хэвээрээ л байгаа. Мэдээжийн хэрэг, энэ миний түүнд зарцуулсан мөнгөний дэргэд өчүүхэн зүйл. Гэхдээ л бага ч атугай төлөөс” хэмээн Эйлин Шарлотт ярьж буй.

2019 онд Европын хэд хэдэн орны гомдлоор Саймон Левиевийг Интерполоор эрэн сурвалжилж Грекийн хил дээрээс саатууллаа. Луйварчинг Израилийн талд шилжүүлэн өгснөөр хулгай, залилан, хуурамч бичиг баримтын хэргээр ердөө 15 сарын хорих ял оноожээ. Улмаар цар тахлын үед хоригдлуудын тоог бууруулах хөтөлбөрийн хүрээнд ердөө таван сар хориод сулласан юм. Шоронгоос гарсныхаа дараа тэр шинэ инстаграм хуудас нээн эх орондоо бизнесийн зөвлөхөөр ажиллаж буйгаа мэдэгдэн, тансаг амьдралын хэв маягаа гайхуулсаар л явна.

“Би хүссэн нэрээ сонгох эрхтэй. Би өөрийгөө хэн нэгний хүү гэж төсөөлж байгаагүй, энэ бүхэн охидын санаанаасаа зохиосон зүйл. Магадгүй тэдний зүрх шархалсан байх. Гэхдээ би тэднээс ганц ч цент аваагүй. Эдгээр охид миний буянаар зугаацаж, дэлхийгээр аялан нүд тайлсан” хэмээн болзооны ангууч телевизийн ярилцлагад орохдоо хэлжээ.

Болзооны хохирогчид Европын шүүхэд түүний эсрэг нэхэмжлэл гаргаж, луйварчныг Израилиас хэзээ нэгэн цагт хил давах аятай цагийг нь хүлээж сууна. Зүрх сэтгэлтэйгээ хамт, эд мөнгөө хулгайлуулсан бүсгүйчүүд нэгдэн залилангийн хохирогчдыг дэмжих “Action:Reaction” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулжээ. GoFundMe нэрийн дансанд одоогоор 96 000 ам.долларын хандив цуглаад байна.