ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 1.1 САЯ ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДЖЭЭ

Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2021 онд урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 43 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 (14.9%) их наяд төгрөгөөр, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 (1.4%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. 

Харин ажиллах хүчний судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгаа юм.  Ажиллах хүчний 1.1 (91.9%) сая нь ажиллагчид байна.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж, өмнөх улирлаас 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн. 

Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын дэд бүлгийн түвшинд, аж үйлдвэр, барилгын салбарын ажиллагчид (18.9 мянгаар), Хөдөө аж ахуйн салбарынх (4.6 мянгаар) тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарынх (14.6 мянгаар) өссөн байна.

Мөн өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна. 

Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн” гэв. 

Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

МАН-ын удирдлагуудтай уулзахаар очсон А.Сүхбатыг хүлээж авсангүй

Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудал хурцаар хөндөгдөж буйтай холбоотойгоор зээл авсан улс төрчидтэй МАН хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгвэл ЖДҮ-ийн сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг дүүгийнхээ эхнэрийн компанид олгуулсан асуудалд холбогддог УИХ-ын гишүүн А.Сүхбат МАН-ын удирдлагуудтай уулзахаар очсон боловч түүнийг хүлээж аваагүй байна. Тэрбээр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөний үүдэнд уулзахаар зогсож байх үед Зариг.мн сайт шууд дамжуулалтаар хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүний хувьд Хөгжлийн банкнаас “Түгээмэл түмэн хишигтэн” компаниараа 18 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

Навальный: Би Путинээс, шоронгоос айхгүй байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины засгийн газрын хамгийн хүчтэй өрсөлдөгч Алексей Навальныйг хөрөнгө шамшигдуулсан, шүүхийг үл хүндэтгэсэн гэсэн үндэслэлээр шүүх хурал өнгөрсөн Мягмар гаригт болсон. Түүний хорих ялыг 15 жилээр сунгаж магадгүй байна.

В.Путин Украины асуудлаар барууныхантай сөргөлдөж буй энэ цаг үед зориуд олны анхаарлыг өөр тийш хандуулахаар уг шүүх хурлыг төлөвлөсөн гэж Навальныйн дэмжигчид үзэж байна. Шүүх хурал Москвагаас зайдуу орших шоронд болсон бөгөөд түүний ялын хугацаа ирэх онд дуусах юм. Навальный ерөнхийлөгч Путиныг аюулгүй байдлын байгууллагуудад хандан өөрийг нь хөнөөх тушаал өгсөн гэж буруутгасан. Кремль үүнийг үгүйсгэсэн байр суурьтай байна.

Навальный шүүх хуралд шоронгийн дүрэмт хувцастай оролцсон бөгөөд илт турсан харагджээ. Тэрбээр шүүх хурлыг зориуд Москвагаас зайдуу байрлалтай шоронд зохион байгуулж, хэвлэл мэдээллийнхний анхаарлаас холдуулсан, өмгөөлөгчдийнх нь ажилд саад учруулсан гэж хэлжээ. Учир нь түүний өмгөөлөгчдийг хэргийн материалыг хадгалсан зөөврийн компьютерээ шүүх хурал руу авч орохыг хориглосон байна. “Би энэ шүүх хурал, шорон, Холбооны аюулгүй байдлын алба, прокурорууд, химийн зэвсэг, Путин гээд ер нь юунаас ч айхгүй байна” гэж тэр хэлжээ.

Шүүхийн нэхэмжлэлд “Навальный болон түүний хамтрагчдыг хүмүүсийн хандивыг шамшигдуулах зорилгоор авлигатай тэмцэх сан байгуулсан гэж буруутгасан. Навальный эдгээр хандивыг цуглуулахын тулд төрийн янз бүрийн түвшний албан тушаалтнуудыг авлига авсан гэх мэдээллийг олон нийтэд түгээсэн” гэж дурдсан байна. Цаашилбал, Навальный ийм зорилгоор 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг оролдсон гэжээ. Шүүх хурлыг ирэх Даваа гаригт үргэлжлүүлэхээр товлосон байна.

https://youtube.com/watch?v=nrqWQB2bm_0%3Ffeature%3Doembed

Алга болоод хоёр жил болсон охин шатны доороос амьд олджээ

Алга болоод хоёр жил болсон бяцхан охин гэрийнхээ модон шатны доороос амьд олджээ. Өдгөө зургаан настай Пэйсли Жоан Шултис 2019 оны долдугаар сарын 13-нд Нью-Йоркийн Итака хотын захад орших Каюга Хайтс тосгоноос сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн байна.

Пэйсли охиныг төрсөн эгч нь асран хамгаалдаг байжээ.

Тухайн үед охиныг асран хамгаалах эрхгүй эцэг, эх Кимберли Купер, Кирк Шултис нар хулгайлсан гэж цагдаа нар мэдээлсэн байдаг. Хонгил руу хөтөлдөг модон шатны доороос “хоёр жижигхэн хөл” цухуйж харагдсанаар Пэйсли болон түүний ээжийг Даваа гаригт нуугдаж байхад нь мөрдөгчид олжээ.

Өмнө нь хэд хэдэн удаа охиныг хайж, асран хамгаалах эрхгүй болсон эцэг, эхийнх нь гэрт ирж, нэгжлэг хийж байжээ. Нэгжлэгийн явцад нэг өрөөг Пэйслид зориулсан мэт тохижуулсан байхыг мөрдөгчид хараад, охины байгаа үгүйг асуухад эцэг нь үгүйсгэсэн аж. Тэрбээр тус өрөөг Пэйсли охин хэзээ нэгэн цагт гэртээ ирнэ гэж бодон тохижуулсан гэж хэлдэг байжээ.

Цагдаа нар бүтэн хоёр жилийн турш тус байшинг нэгжсэн ч юу ч олж чадаагүйг нэгжлэг хийх эрхээс болсон гэж үзжээ. Учир нь нэгжлэг хийх эрх зөвхөн том өрөө, унтлагын өрөө болон гал тогооны өрөөнүүдэд гэсэн заалттай байснаар үүд, хонгилын өрөө зэргийг шалгаж чаддаггүй байсан аж.

Охиныг олсны дараа эцэг, эхийг нь цагдаагийн хэлтэст аваачиж мэдүүлэг авахад “Хоёр жилийн турш хонгилын өрөөнд нууж, цагдаа ирэх болгонд шатны доод талын тусгай хэсэгт нуудаг байсан” гэжээ. Охины эцэг, эх хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, шоронд удаа дараа сууснаар Пэйслиг асран хамгаалах эрхээ алдсан аж.

Цагдаа нарт өнгөрсөн Даваа гариг /2022.02.14/-т үл мэдэгдэх хүн охин байшинд байна гэх баттай мэдээлэл өгснөөр цагдаа нар үдээс хойш 16.00 цагт гэрийг нь бүсэлжээ. Түүнээс хойш хоёр цагийн дараа нэвтрэн орох эрхийг дээд албанаас авснаар гэрт нь дахин нэгжлэг хийсэн байна. Нэгэн цагдаа модон шатны бүтэц их өөр байгааг ажиглан, ойртож шалгаснаар Пэйсли охины хөлийг харж, эрлийн ажиллагаа зогссон байна. Охин эрүүл саруул олджээ.

Шүүх хурал Лхагва гаригт болж, эцэг эхийг нь хоёрдугаар зэргийн хүүхдийн асран хамгаалах эрхэд халдсан, мөн хүүхдийн аюулгүй байдалд заналхийлсэн тул хорих шийтгэл оноожээ. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр гуравдугаар сарын 2-нд гарах тул тэр хүртэл эцэг, эхийг нь түр хорьж байгаа аж.

Эх сурвалж: CNN

UBCAB Яарсан, даарсан үед яасан лалар новш таарчваа

Энэ #UBCAB гайгүй жолооч нартай байдаг юм яг яарсан паарсан үед яасан лалар новш таарчваа. Хүүхдийн хичээл тараад хувцсаа өмсөөд гарч ирж бгаа жхн хүлээж бгаарай гэж хэлсэн бхад гараад ирэхэд апп нтр-с салгаад хаяаад явцан бхын.

Залгаад утсаа авдаггүй. Хүлээлгийн төлбөр нтр авдаг биздээ энэ каб чинь… Зэвүү хүрээд мсж бичсэн чинь эргэж залгаснаа гөлөг минь чам шиг юмыг хүлээх үгүйгээ би мэднэ нтр…

Жинхэнэ гөлөг ухамсар дорой ац минь таксинд явж юухэв дээ гөлөг минь!!!Замын түгжрэлд нэмэр болсон гөлөг..Өлөн ..да таарчижээ. UBCAB-н энэ гөлөгөөр битгий үйлчлүүлээрэй!!!

Камила Валиева сэтгэл зүйн хувьд хүнд байсан ч өнөөдрийн богино үзүүлбэртээ тэргүүлж чадлаа

Камила Валиева-г тойрсон сэргээшийн асуудал 2-р сарын 8-нд эхэлж, маргаантай нөхцөл байдал одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа энэ үед 15 настай Оросын уран гулгагч өнөөдөр (II/15) болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан богино үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж нэгдүгээрт жагслаа.

Тэрээр 82.16 оноогоор араасаа ойрхон үнэлгээтэй дөрвөн уран гулгагчийг орхиж ирэх Пүрэв гарагт ( II/17) болох шигшээгийн чөлөөт үзүүлбэртээ орох эрхээ хялбархан авсан байна. Түүнийг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уран гулгалтын тэмцээндээ алт авна гэж харж байгаа. Хэрэв тэгвэл энэ нь түүний хувьд Бээжин-2022 наадмаас авах хоёр дахь алт байх болно.

Өнөөдрийн богино үзүүлбэрээ дуусгасны дараа Валиева дасгалжуулагчдаа тэврүүлэхээс өмнө тайзнаасаа гартал yйлж байсан.

Өчигдөр буюу Даваа гарагт Спортын Арбитрийн шүүхээс ОУ-ын Олимпын хороо, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг, Олон улсын уран гулгалтын холбоод түүнийг олимпид цааш оролцуулах боломжгүй гэсэн саналыг цуцалсан юм. Ингэснээр Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээндээ орох эрхтэй болсон юм.

Валиеваг тойрсон сэргээшийн асуудал хэрхэн үүссэн бэ?

2-р сарын 7-ны өдөр уран гулгалтын багийн төрөлд Оросын олимпын хороо алтан медаль хүртсэнээс нэг хоногийн дараа Валиевагаас 12-р сарын 25-нд буюу олимпоос 6 долоо хоногийн өмнө авсан сэргээшийн шинжилгээ нь эерэг гарсан.

Оросын сэргээшийн эсрэг агентлаг 2-р сарын 7-н хүртэл шинжилгээний хариуг хүлээж аваагүй гэж мэдэгдэн Валиеваг олимпид цааш оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад эргээд нэг хоногийн дараа цуцалсан юм.

Харин энэ шийдвэрийг ОУ-ын Олимпын хороо, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг, Олон улсын уран гулгалтын холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэж Спортын Арбитрийн шүүхэд мэдүүлсэн юм.

Д.Амарбаясгалан: Авлигачидтайгаа “жинхэнээсээ” тэмцэнэ

Улсын дээд шүүхээс өчигдөр МАН-ын дүрмийг бүртгэсэн. Энэхүү дүрмийн дагуу МАН “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол намын гишүүнээс түдгэлзүүлж, хэрэв шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол намаас автоматаар хасдаг” шинэ дүрэмтэй болсон гэдгийг тус намын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, дүрэм нь өчигдөрхөн бүртгэгдсэн учир өнөөдрөөс эхлэн намынхантайгаа “үзэлцэж” эхэлнэ гэв.

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ ч мөн авлигачидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ ил зарлачихсан. Гэхдээ түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл МАН авлигачидтай тэмцсэн, хариуцлага тооцсон асуудал алга.

Яг МАН-ын авлигачидтай тэмцэх намын дүрэм бүртгэгдэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны асуудал сөхөгдсөн нь учиртай ч байж мэдэх. Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаан зээл аваад төлөөгүй, чанаргүй зээлдэгч 52 аж ахуй нэгжийг АТГ яаравчлан шалгаж эхэлсэн гээд бүх зүйл уялдаа холбоотой мэт. 

Мэдээж шударга бус зүйлтэй тэмцэх нь зүйн хэрэг ч нам дотор намнах ажиллагаагаа олон нийтийн өмнө дэлгэж, хараалгаж, яллаж байгаад хийж байгаа үйлдэл нь улс төрийн увайгүй соёл гэлтэй.

МАН-ын дарга нар ямар ч гэсэн авлигачидтай тэмцэнэ, хариуцлага тооцно гэдгээ хэллээ, зарлалаа. Харин ЖДҮХС-ийн зээлийн асуудал шиг хэдхэн хүн торгоод, өршөөгөөд эсвэл “дайснаа дарах” байдлаар ажиллаад эхэлж байгаа нь тэдэнд жинхнээсээ авлигачидтай тэмцэх хүсэл байна уу гэж тодруулмаар.

Бээжингийн өвлийн олимпийн царайлаг 10 эмэгтэй тамирчин

Бээжингийн өвлийн олимпийн царайлаг 10 эмэгтэй тамирчин

2022-02-10

Дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид цугларч, олимпод өөрсдийн авьяас чадвараараа өрсөлддөг билээ. Тэгвэл энэ удаагийн өвлийн олимпийн царайлаг топ 10 эмэгтэй тамирчныг танилцуулъя.


  • ЖУТТА ЛЕЕРДАМ

Нидерландын тамирчин бүсгүй өдгөө 23 настай ба хурдны тэшүүрийн төрөлд өрсөлдөж байна.

  • ХЛОЕ КИМ

АНУ-ын тамирчин бүсгүй сноүвбоардаар хичээллэдэг ба 21 настай. Тэрбээр 2016 оны залуучуудын өвлийн спортын тэмцээн болон 2018 оны “PyeongChang” тэмцээнд тус тус алт авсан.

  • ХАННА ҮБЭРГ

Шведийн 26 настай тамирчин бүсгүй өвлийн олимпийн биатлоны төрөлд өрсөлдөж байна.

  • МИКАЭЛА ШИФФРИН

Мөн 26 настай АНУ тамирчин бүсгүй уулын цанын төрөлд амжилттай өрсөлдөж байна.

  • САРА НЮРС

Канад улс мөсний хоккейн төрөлд их амжилт дагуулдаг. Үүний адил 27 настай Сара эмэгтэйчүүдийн хоккейн төрөлд багаараа өрсөлдөж байна.

  • АНТУАНЕТТА ДЕ ЖОНГ

Нидерландын тамирчин бүсгүй энэ жил 26 настай ба хурдны тэшүүрийн төрөлд өрсөлдөж байна.

  • ЖУЛИА ТАУБИТЦ

Германы тамирчин өдгөө 25 настай ба тоббаган чаргаар өрсөлдөж байна.

  • СЮЗАННА ШУЛТИНГ

Нидерландын тамирчин бүсгүй 24 настай ба өвлийн олимпийн хурдны тэшүүрийн төрөлд өрсөлдөж  байна. “PyeongChang”-ны тэмцээнд 2018 онд оролцож алтан медалийн эзэн болж байжээ.

  • РЭЙЧЕЛ ХОМАН

Канадын 32 настай тамирчин тус өвлийн олимпд кёрлингийн төрлөөр оролцож байна.

  • ЕЛИЗАВЕТА TУКТАМЫШЕВА

ОХУ-ын уран гулгалтын тамирчин сайхан бүсгүй 23 настай. Дэлхийн аварга шалгаруулах 2021 оны тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан.

“Завгүй” бас “заримдаг” хүмүүс…

Эргэн тойрноо анзаарвал, хаа сайгүй “амьд хүн чулуунууд”. Тэд амьтай мөртлөө амьгүй. Бүгд сошиал ертөнцөд гацагсад. Энэ ертөнцөөс “одогсод”. Хөгшин, залуу, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй, барилгачин, барималчин, эрх мэдэлтэн, эрхтэн дархтан цөм ялгаагүй.

Нэг тийм хоосон хөндий, бараан, айдас төрүүлэм… Хаашаа ч харсан  гар утас барьсан хүмүүс. Техник технологи хурдацтай хөгжсөн энэ нийгэм заримдаг, завгүй хүмүүсээр дүүрчээ. Энэ бүхнийг бид өөрсдөө ч анзаардаггүй аж. Цахим мэдээллийн их шуурга дунд хэн байхаас үл хамаарч бүгд л улам завгүй, бие биеэсээ алсарч буйг нэгэн сонирхол татам үзэсгэлэн өгүүлэх нь энэ.

Орчин цагийн контемпорари урлагийн чиглэлээр уран бүтээлч Д.Отгонбаяр, Ц.Солонго нар “Завгүй хүмүүс”…”Заримдаг хүмүүс” нэртэй үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн танхимд дэлгэжээ. Удахгүй үүдээ хаах үзэсгэлэнг сонирхох үзэгчдийн хөл тасрахгүй. Тэр дунд залуус цөөнгүй ирсэн харагдав. Тэдний зарим нь өөртөө асуулт тавьж, эргэцүүлж байсан бол нөгөө хэсэг нь хүрч мэдэрч, гайхан сонирхоно.

Тэдний нэг Х.Нургүль гэх залуу бүсгүй “Үзэсгэлэнгийн танхимд анх орж ирэхэд эвгүй мэдрэмж төрсөн. Нэг л хоосон хөндий үхмэл хүмүүс дунд ороод ирсэн мэт санагдсан. Гэхдээ уран бүтээлчдийн бүтээлийг сонирхоод үзэхээр их сонирхолтой юм. Одоогийн нийгмийн асуудлыг хөндөж, хурцаар шүүмжилсэн байна. Урьд өмнө нь ийм төрлийн шинэлэг үзэсгэлэн үзэж байсангүй” гэсэн юм.

“Аливаа уран бүтээлд өнгө, алслалт, зохиомж, аялгуу гэж бий. Тухайн уран бүтээлчдийн шийдэл тун шинэлэг санагдлаа. Энэ бол уран баримлын хөгжлийн нэг хэлбэр” хэмээн уран бүтээлч Д.Эрдэнэбат сэтгэгдлээ хуваалцлаа.

Уран барималч Д.Отгонбаярын хувьд өөрийн “Завгүй хүмүүс” контемпорари уран  бүтээлдээ биднийг маш ихээр завгүй байлгадаг ухаалаг утас, цахим ертөнцийн замбараагүй их мэдээллийн дунд гацсан хүмүүсийг бүтээлээрээ дүрслэн харуулжээ. Өнөө цагийн хүмүүсийн дунд амьд харилцаа байхаа больж, утсаа ухсаар улам завгүй, өөрсдийгөө нийгмээс тусгаарлан хөшөө мэт байрандаа “царцана”.

Махбодийн хувьд хөшсөн мэтээр хүнээ бүтээхдээ өдөр тутмын энгийн хаягдал материалуудыг ашиглажээ. Жишээлбэл, хөөсөнцөр, сангийн хоолой, картон цаас, хуучин хувцас гэх мэт.

Хүн чулуу мэт зогсох эдгээр хүмүүс гартаа ухаалаг утас барина. Мэдээллээс хоцрохгүй гэх шалтгаанаар өнгөц сенсаци төдий зүйлд автан сошиал ертөнцөд гацаж, өөрийн ухаанаар мэдээллийг задлан дүгнэхээ больж байгаа нь бидний гашуун үнэн. Өөрөөр хэлбэл, амьд хүн чулуу мэт харамсалтайгаар сааралтан үлдэн хоцорч буйг бараантан харагдах өрөг урлагаараа уран бүтээлчид тод томруунаар өгүүлнэ.

Чухам энэ заримдаг араншин биднийг сүүдэр мэт хамт дагана. Хана хэрэм мэт хөшиглөсөн сүүдрийг дүрслэхдээ уран бүтээлч Ц.Солонго бүдүүн баараг байдалтай зурсан нь этгээд. Учир нь заримдаг зан гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй хйисвэр ч хүний нандин зан төрхийг эвдэх хүчтэй зэвсэг гэдгийг илтгэх шиг. Энэ дундаас хэн нэгэн дотоод сүүдрээ ч олж харахыг хэн мэдлээ.

“СҮҮДРЭЭР ХҮНИЙ ЗАН ЧАНАРЫГ ИЛЭРХИЙЛСЭН” 

Куратор Ц.Солонго:

-Бид нэн шинэ орчин үеийн урлаг буюу контемпорари урсгалаар уран бүтээлийн том хэмжээний үзэсгэлэнгээ дэлгэлээ. Миний хувьд цав ямбуу болон эртний будаг болох шороон будгийг ашигласан. Харин уран барималч Д.Отгонбаяр эгч үндсэн баримлын технологи ашиглалгүйгээр энгийн хаягдал материалаар бүтээлээ хийсэн. Бид агуу баатар, алдартай хүнийг бус өнөө цагийн хүмүүсийг дүрсэлж буй гэдгээрээ онцлог.

Би дөрвөн метр том даавуун дээр бүтээлүүдээ зурсан. Энэ нь дандаа сүүдэр. Хүний сүүдэр гэрлээсээ хамаараад хэлбэр дүрс нь өөрчлөгдөж байдаг шүү дээ. Мөн үүгээрээ хүний зан чанарыг илэрхийлсэн. Өнгөний хувьд хар, бор, ягаан, цэнхэр,ногоон өнгийг уусгаж гаргасан. Утаан дотор байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

“ЗАВГҮЙ ХҮН ГЭДЭГ НЬ АЖИЛСАГ ХҮН БИШ”

Уран барималч Д.Отгонбаяр:

-Бидний эргэн тойронд гар утасны хэрэглээ хэтэрч, хүмүүс замбараагүй мэдээлэл авч байна. Ямар нэгэн мэдээллийг шүүлтүүргүйгээр толины тусгал мэт хүлээж авдаг болсон. Монголын тал нутгаас олдсон хүн чулуунууд гартаа эд зүйл барьсан байдаг. Гэтэл өнөөдрийн хүмүүс гартаа гар утас барьдаг болсон гэдэг санааг гаргасан. Ухаалаг утас бидний цаг хугацааг хэмнэж байгаа ч бид өөрсдийгөө завгүй байлгаж улам хараат болгож байгаагаа үл анзаарна.

Завгүй хүн гэдэг нь ажилсаг хүн биш. Бид өөрсдийгөө таньж, гэр бүлдээ цаг гаргахгүй хамаг цаг хугацаагаа тэрэнд өгсөөр байтал хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн хогийн сав болж дүүрлээ. Миний хувьд уламжлалт уран баримлын аргачлалаар бус энгийн хаягдал материал ашигласнаараа онцлог. Аль болох хөнгөн байлгах үүднээс элс, цемент цавуутай хольж цардаж баримлаа бүтээсэн.

Хятадууд хүүхэд төрүүлэхээс татгалзаж байна

Хятадууд хүүхэдтэй болохоос татгалзаж байна. Хэдийгээр Коммунист намаас гэр бүлүүдийг гурав дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрсөн ч хятадууд нэмж хүүхэд гаргах сонирхолгүй байгаа аж. Хятадад төрөлтийг нэмэгдүүлэх дорвитой өөрчлөлт хийхгүй бол энэ зууны төгсгөл гэхэд хүн амын тоо нь 48 хувиар багасч, Нигери улс гүйцэж төрүүлэх хандлагатай байна. Өдгөө Хятадад төрөлт Мао Зедуны үед болсон их өлсгөлөнгийн үеэс ч бага хэмжээнд хүрч буурсан аж. Хятадын хүн ам өссөөр байгаа ч өнгөрсөн таван жилийн тренд ирээдүйн нөхцөл байдлыг тодорхойлжээ. Тухайлбал, 2020 онд 12 сая хүүхэд, 2019 онд 14.65 сая хүүхэд Хятадад мэндэлсэн байна. Хятадын үндэсний статистикийн газраас мэдээлснээр өнгөрсөн 2021 онд тус улсад 10.62 сая хүн төрж, хүн амын тоо 1.4 тэрбум болжээ. Улмаар 1000 хүнд ноогдох төрөлтийн хувь 7.52 байгаа нь анхаарал татахуйц бага юм. Үүний зэрэгцээ Хятадад нас баралт нь төрөлтөөс арай бага байна. Тодруулбал, өнгөрсөн онд тус улсын 10.1 сая иргэн нас баржээ.

Геополитикт хэмжээ чухал. Тиймээс Хятадын хүн амын өсөлт саарч байгаад барууныхан баяртай байна. Гэхдээ үүнийг өөрчлөх төлөвлөгөө Бээжинд бий.

Дэлхийн эдийн засаг, гадаад харилцааны институтийн орлогч дарга Александр Ломановын тайлбарлахдаа, “Өмнө нь Хятадад өрхийн амьжиргаа хэтэрхий хүнд байсан учраас төрөлт буурч байсан бол өдгөө амьдрал сайжирсан учраас хүмүүс хүүхэдтэй болох хүсэлгүй байна. Энэ бол гайхалтай логик зөрчилдөөн. Амьдрал сайжрахын хэрээр хүмүүсийн нөхөн үржихүй нэмэгдэнэ гэх барууныхны үзлийг буруу гэдгийг Хятад дахин нотолж байна” гэжээ.

Жилийн өмнө Хятадын Ардын их сургуулийн социологич хүн амын өсөлт буурч байгааг цар тахалтай холбон тайлбарлаж байсан. Цар тахал төрөлтөд нөлөөлсөн ч Хятадад төрөлт буурч байгаад нэмэлт хүчин зүйл болохоос гол шалтгаан нь биш.

“НЭГ ХҮҮХЭД” БОДЛОГЫГ ХЭТЭРХИЙ ОРОЙТОЖ ӨӨРЧИЛСӨН

Хятадын Коммунист намын 1979 онд баталсан “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого нь өнөөдрийн хүн ам зүйн хямралын гол шалтгаануудын нэг гэж үздэг. Тухайн үед ядуу буурай Хятадад төрөлт маш их байснаас /нэг эмэгтэй дунджаар зургаан хүүхэд төрүүлдэг байв/ дээрх бодлогыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан. Хятадад өсөлт тэр чигээрээ үргэлжилсэн бол хүн бүхэнд ус, газар зэрэг бусад эх үүсвэрүүд хүрэлцэхгүй хэмжээнд хүрэх байв. Бодлогын дагуу Хятадын гэр бүлүүд нэгээс илүү хүүхэдтэй бол 4-8 сарын цалингийн хэмжээгээр торгууль төлөх, ажлаасаа халагдах зэргээр хатуу зохицуулалттай байв. Тухайлбал, 2014 онд алдартай найруулагч Жан Имоу гэр бүлээс гадуур, зөвшөөрөлгүйгээр гурван хүүхэдтэй болсноос 1.2 сая ам.долларын торгууль төлж, олон нийтээс уучлалт гуйж байв.

Зарим барууны хэвлэлд мэдээлснээр хоёр дахиа жирэмсэлсэн эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндүүлэх, үрийн сувгийг нь боох зэрэг арга хэмжээ авдаг байжээ. Гэхдээ хүүхдийн тоо бүс нутгаасаа шалтгаалан өөр байсан ба алслагдсан тосгодод эхний хүүхэд нь охин бол хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрдөг байв. Энэ журам 30 гаруй жил үргэлжилсэн ба энэ хугацаанд Хятадад бүртгэлгүй, бичиг баримтгүй хүмүүсийн тоо ч нэмэгдсэн аж. Мөн гэр бүлийн бүх анхаарал ганц хүүхдэд төвлөрснөөр тэдний зан чанарт нөлөөлж, эцэг эхийн итгэл найдвар, мөрөөдлийг биелүүлэх дарамт үүрэх, өтөл насанд нь эцэг эхээ хайхрахгүй хаях зэрэг асуудлуудыг дагуулах болжээ. Тухайлбал, Хятадад иргэдийн амьжиргаа дээшилснээр эцэг эхчүүд хүүхдээ шилдэг нь байлгахын тулд 12 цагийн турш хичээлээр шахаж, хатуу шаардлага тавих болсон байв. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд нөлөөлж, 10-11 насны ихэнх хүүхдийн хараа нь муудсан байна.

Ганц хүүхэд бодлого хэрэгжсэн сүүлийн 36 жилд Хятадын хүн амын өсөлт 400 саяар хязгаарлагдсан байв. Бээжин нь нэг хүүхдийн бодлогын алдааг 2016 онд анзаарч, хоёр дахь хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрчээ. Гэсэн ч томоохон хотуудад амьдардаг 10 гэр бүл тутмын зөвхөн нэг нь л хоёр дахь хүүхдээ төрүүлжээ. Хятадын Коммунист намын Улс төрийн хорооноос 2021 оны зургадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн баяраар гэр бүлүүдийг гурав дахь хүүхдээ төрүүлж болохыг зарласан. Энэхүү өөрчлөлт нь урт хугацаандаа төрөлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болохыг Хятадын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны шинжээч тайлбарлажээ.

ХҮҮХЭД ӨСГӨХ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ

ОХУ-ын Эдийн засгийн их сургуулийн Дорно дахины судалгааны сургуулийн захирал Андрей Карнеевын хэлэхдээ “Хятадын хүн амын өсөлт буурч буйн шалтгааныг тайлбарлахдаа ганц хүүхдийн бодлогоос эсвэл орчин үеийн амьдралын хэв маягаас болсон гэж маргадаг. Гэхдээ илүү нөлөөлсөн хүчин зүйл нь хотжилт. Европ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайван зэрэг хөгжингүй орнуудад ч төрөлт буурч байгаа нь ажиглагдаж байна” гэж ярьжээ. Хятадын хотжилтын түвшин хүн амын 60 хувьд хүрсэн ба энэ үзүүлэлт өссөөр байна.

Том хотууд өөрийн гэсэн дүрэмтэй бөгөөд шинэ үеийнхний үнэт зүйл өөрчлөгдсөн. Тухайлбал, хүмүүс оройтож гэрлэж, маш их ажиллаж, хүүхэд төрүүлэхийн оронд амьтан тэжээх, аялахыг илүүд үзэх болсон. Орчин үеийн чиг хандлага гэр бүлээс хувь хүнд чиглэж, үр хүүхдийнхээ төлөө гэхээс илүү өөрийн сайн сайхан, хүсэл зорилгын төлөө амьдрах хэв маяг тренд болж байна.

Түүнчлэн Хятадын нийгэм хэтэрхий хурдан хөрөнгөжиж байгаа нь ч асуудал дагуулж байна. Үүний улмаас үр хүүхдэдээ чанартай, сайн амьдрал өгөх ёстой гэсэн дарамт нь төрөлтийг хязгаарлах нэг хүчин зүйл болж байгаа аж. “Profile” сэтгүүлийн явуулсан судалгаагаар Хятадын залуу хосуудын олох нь хүүхэд өсгөх зардлыг дийлэхгүй, хэтэрхий үнэтэй гэж хариулжээ. Хүүхэдтэй болох тухай ярихад хамгийн түрүүнд тэдний боловсролд хэр их мөнгө зарцуулах тухай боддог ба энэ нь дарамт болдог гэсэн аж. Боловсролыг Азийн орнууд өндрөөр үнэлдэг, тэр дундаа Хятадад бүх хязгаарт нь тулгаж авч үздэг. Тухайлбал, Бээжин, Шанхайд сургуулийн өмнөх боловсролын чанартай газрууд сард 2000-2500 ам.долларын өртөгтэй байдаг аж.