Categories
Uncategorized

Ээжтэйгээ явсан таван настай хүүхдийг ачааны автомашин мөргөж, аминд нь хүрчээ

Баянгол дүүрэг 13 дугаар хороо Хасбаатарын гудамж Энхболдын уулзвар руу салдаг замд “Бонго” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г нь эхийн хамт явганаар явж байсан таван настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол өчигдөр гарчээ.

Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд “Бонго”” маркийн автомашин нь улсын дугааргүй, дугуйн хээний элэгдэл нь тогтоосон хязгаараас хэтэрсэн, тухайн жолоочийг драгер багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Жолооч та хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах нь өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө хийж байгаа ухамсарт үйлдэл гэдгийг анхаарна уу.

Эх сурвалж: Ergelt.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *