- Сурталчилгаа -
-12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Энтертайнмент ТУЙЛДАЖ БАЙНА... гэвч надад зогсох эрх байхгүй

ТУЙЛДАЖ БАЙНА… гэвч надад зогсох эрх байхгүй

- Сурталчилгаа -
Тайландад ирээд бараг жил боллоо. Коронавирус гарч, зорьж байсан зарим тэмцээн маань цуцлагдсан. Гэхдээ би монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхий даяар дахин нотлон харуулж, хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх зорилгынхоо төлөө зогсохгүй зүтгэсээр байна.
Өнгөрсөн хугацаанд олон өдрийн гүйлтийн тэмцээнд 9 удаа оролцож, 4 удаа аварга болжээ. Амжилттай минь хамт баярлаж, дэмжиж байдаг найз нөхөд, нутаг усныхан, нийт монголчууддаа туйлаас баярлаж явдаг аа. Гэвч нэг удаа ч болов улс эх орны маань жолоог атгаж байгаа албан тушаалтнууд, тэр дундаа спортын салбарынхан маань дэмжиж, тэтгэх нь байтугай баяр хүргэж ч байгаагүйд сэтгэл дундуур явдаг даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Өөрийн бор зүрхээрээ байгаа зүйлээ зарж үрээд, өр зээл тавьж, аргалсаар яваад өнөөдрийг хүрсэн.
Надад болох чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлж, санхүүгээр тусалж байсан олон хүн бий. Тэднийхээ урмыг хугалах үг хэлж байгаа биш шүү. Хааяа бас үнэхээр ганцаардаж, туйлдах юмаа. Би МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийд аль болох л олон хүнд дуулгаж дуурсгах юмсан гэж зорьж яваа залуу хүн. Одоо намайг 9, 10, 11, 12 сард дараалсан дөрвөн чухал тэмцээн хүлээж байгаа. Өнөөдөр идэх хоолны мөнгөгүй болсон ч, хүний газар түрээсийн байрнаасаа хөөгдсөн ч би тэвчсээр, бэлтгэлээ хийсээр байна. Гэсэн ч үнэндээ туйлдаж байна. Санхүүгийн хувьд өөрийн чадлаар тэмцээнд оролцох боломжгүй болж, бүхнийг жинхэнэ тэвчээрийнхээ хүчээр даван туулж байна.
Уг нь би Олон өдрийн хэт холын гүйлтийн тэмцээнд Дэлхийд дөрвөн удаа түрүүлсэн амжилтаа баталж, дэлхийн рекордыг шинээр тогтоохын төлөө ийм амьдрал, энэ хэцүү замыг өөрийн биеэр, цор ганцаар туулж яваа юм шүү. Тэмцээнүүддээ оролцож л чадах юм бол би түрүүлж чадна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхуулж, эх орноороо бахархуулах болно. Та бүхэн дэмжиж, урам хайрлаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Надад тэмцээнийхээ зардлыг л олчихвол илүү мөнгө хэрэггүй ээ.
Миний оролцохыг зорьж байгаа тэмцээнүүд:
9 сарын 20-нд Тайландад болох 12 цагийн гүйлт
‪10 сарын 1-нд Хятадад болох 6 хоногийн гүйлт
‪11 сарын 16-нд АНУ, Флорида мужид болох 6 хоногийн гүйлт
‪12 сарын 28-нд АНУ-ын Аризона мужид болох 6 хоногийн гүйлт. Би хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг МОНГОЛ хүн эзэмших ёстой гэсэн зорилгоосоо буцахгүй, цуцахгүй зүтгэх болно. Монголчууд бид чадна.
Маш их баярлалаа та бүхэндээ.
Бямбаагийн Буджаргал Миний данс
Хаан банк: 5027402524 ,
Худалдаа хөгжлийн банк: 499198105 ,
Ийм олон хүн итгэж, дэмжиж байгаа учраас урам зориг орж байна. Та нарынхаа итгэлийг алдахгүй, эх орныхоо нэрийг гаргаж, хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг би тогтоох болно оо, Дахин дахин баярлалаа. Дансныхаа мэдээллийг олон нийтэд ил тод тайлагнах болно.
- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here