- Сурталчилгаа -
-12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм Тогтоол усанд живж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй...

Тогтоол усанд живж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа”

- Сурталчилгаа -

Энэ оны тавдугаар сарын 27-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан халианд тоглож байсан дөрвөн хүүхэд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус хэргийн шалгалт ямар түвшинд үргэлжилж байгааг Цагдаагийн Ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан “Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгах ажил үргэлжилж байна. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар гэх мэт мэргэжлийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гарч экологийн дүгнэлт гаргана. Дүгнэлт гарсны дараа аль түвшний албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдүүд хохирсон бэ гэдгийг тогтооно. Улмаар тодорхой болсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана” гэлээ.

2020 оны 5-8-р сард гол усанд живж амь насаа хохирсон хүүхдийн тоо өнгөрсөн жилээс 2.5 дахин огцом нэмэгдэж 50 орчимд хүрснийг Цагдаагийн ерөнхий газар мэдээлж байна. 2019 онд 20 хүүхэд гол усанд живж амь нас нь хохирсон байна.

Энэ нь хичээл сургуулийн үйл ажиллагаа олон сар зогссонтой холбоотой мөн эцэг, эхийн хараа хяналт сул, барилгын ажлын стандартаа хэрэгжүүлдэггүй, нөгөөтэйгүүр хүүхдүүд цагийг зөв боловсон өнгөрүүлэх зориулалтын тоглоом, спортын талбайн хүртээмжгүй байдалтай холбож тайлбарлаж болно. Тухайлбал, тавдугаар сард амь насаа алдсан дөрвөн хүүхдийн дурсгалд зориулж Прокурорын байгууллагын ажилчид хандив цуглуулж Чингэлтэй дүүргийн 9-р хороонд зориулалтын тоглоомын талбай байгуулж өгсөн.  Амь насаа алдсан дөрвөн хүүгийн нэг нь тус хороонд амьдардаг байсан юм.

Тус хорооны Засаг дарга С.Уянгазул “Манай Чингэлтэй дүүргийн 9-р хороо нь 7,000 гаруй хүн амтай, 0-18 насны 3,000 гаруй хүүхэд бий. Хүүхдүүдийн тоглох орчин гэр хороололд үнэхээр хэцүү. Улсын Ерөнхий прокурорын газрын залуу прокурор, ажилтнууд санаачилга гаргаж бидэнд тоглоомын талбай байгуулж өгөх санал тавихад маш их баяртай хүлээж авсан. Бидний зүгээс зураг төслийг нь гарган өгч богино хугацаанд хийж өнөөдөр ийм сайхан тоглоомын талбайтай болсондоо маш их баяртай байна” гэж тоглоомын талбайн нээлтийн үеэр ярьж байв.

Өөрөөр хэлбэл, Монголчууд хамгийн чухал нь хүүхэд гэж ярьдаг ч хүүхдүүддээ зориулсан тоглоомын талбайд ч төсөв гаргахаа харамлаж хандиваар арайхийж ганц тоглоомын талбайтай болсон нь энэ юм. Мөн энэ явдлаас хойш “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас “Тэгш боломж” аян өрнүүлж гэр хороолол дахь хэд хэдэн тоглоомын талбайг компаниудын хандиваар тохижуулаад байна.

Хүүхдүүдийн олноороо амь насаа алдаж буй гол усанд живэх тохиолдлын шалтгаан нь ч тэгш бус байдалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хүүхдүүдэд нэгэнт гол, усан дээр тоглох хэрэгцээ байгаа энэ үед Улаанбаатар дахь усан спорт сургалтын төвүүдийн хүртээмж ямар байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ олон нийтэд танилцуулсан.

Зураг, Улаанбаатар дахь усан спорт сургалтын төвүүдийн байршлын мэдээлэл:

Өнөөдрийн байдлаар усан спорт сургалтын төвүүд зөвхөн орон сууцны хороололд байршиж байна. Нөгөө талаас амьдралын боломж, нөхцөлөөс хамаарч хүүхдүүд цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөлөөр хангагдаж чадахгүйгээр амь насаа алдсаар байх нь зөв үү?

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here