- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө Б.Түвшинбаяр: Ааруул, ээзгий идэх нь шүд эрүүл байхад чухал нөлөөтэй

Б.Түвшинбаяр: Ааруул, ээзгий идэх нь шүд эрүүл байхад чухал нөлөөтэй

- Сурталчилгаа -

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан ё сүү, сүүн бүтээгдэхүүний талаар ийнхүү зөвлөж байна.

-Монголчууд эртнээс зундаа цагаа идээ түлхүү хэрэглэж, өвөл мах зонхилон идэж ирсэн ард түмэн. Цагаан идээ хүний биед ямар тустай вэ?

-Эрт үеэс өвөг дээдэс маань малынхаа ашиг шимийг хүртэж, цагаан идээгээр хооллож ирсэн уламжлалтай. Цагаан идээ хүний биед тал бүрийн ашиг тустай. Иймдээ ч монголчууд зундаа цагаан идээг түлхүү хэрэглэдэг байсан.

Энэ нь маш зөв соёл юм. Манай орон ихэнхдээ нартай байдаг. Энэ нь монголчууд нарнаас ирж байгаа кальци, витаминыг цагаан идээндээ шингээж хэрэглэдэг байсан ухаантай ард түмэн.

Тэд өвөл мах, өөх идэж зундаа цагаан идээнээс гадна зэрлэг сонгино иддэг байсан. Махан хоол их идэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх хүчин зүйл болдог. Тэгэхээр монголчууд үүнийг мэдээд л зун ходоодоо амраадаг байсан гэсэн үг.

Зун байнга ногоо идвэл уургийн дутагдалд орох аюултай. Харин цагаан идээ уургаар баялаг, тос тодорхой хэмжээгээр агуулдаг учир аюулгүй бас эрүүл хүнс болдог. 

-Дан цагаан идээ хэрэглэхэд зарим хүн хоолшихгүй, ихэнх тохиолдолд өтгөн хатдаг гэдэг. Хүн бүрд тохирохгүй гэдэг ч юм уу. Энэ талаар?

-Цагаан идээ идэхэд өтгөн хатах нь элбэг, бусдаар бол зүгээр. Монголчуудын хэрэглэдэг хоол хүнсэнд магнизм бага агуулагддаг. Тиймээс дээр үеэс зэрлэг жимс, сонгино идэж, магнизмаа нөхөж туулгаж ирсэн байдаг. Түүнчлэн шингэн их уувал өтгөн хатахгүй. Гэхдээ уухдаа нэг дор ихээр биш, шимж уух хэрэгтэй.

Ундаа шүүс уухад цусанд шимэгдэх эрдсийн хэмжээ буурдаг. Учир нь кальци, мультивитамин ууж байгаад ундаа уучихвал амин дэм биед бага шимэгддэг гэсэн үг. Дээр  хэлсэнчлэн цагаан идээ уураг, өөх тосоор баялаг тул зуны улиралд махыг орлох боломжтой. 

Цагаан идээ тэр тусмаа хатуу ааруул, ээзгий идэхэд шүд бэхжиж, цаашлаад шүд цагаан болдог гэдэг. Эцэг, эхчүүд бид хүүхдэдээ ааруул, цагаан идээ идүүлэх дадлыг хэрхэн суулгах вэ?

-Хүний шүд эрдэс бодисоор бүрэн хангагдаж бат бөх чанартай байдаг. Шүдний эрдэс бодис нь хүнс тэжээлээр орсон бодисын чанар, бүтэц найрлагаас хамаараад зогсохгүй, тухайн хүний бие махбодын солилцоотой шууд холбоотой.

Шүд эрүүл бат бөх байхад сүү цагаан идээ нэлээн ач холбогдолтой. Учир нь сүү цагаан идээнд шүдэнд нэн хэрэгтэй бактери устгагч, өвөрмөц кальци, кали ихээр агуулагддаг. Тэр тусмаа ээзгий идэхэд цавуулаг наалдамхай чанар нь шүдний өнгөрийг арилгаж цэвэрлэдэг.

Ааруул, ээзгий шүдийг цайруулаад зогсохгүй  зажилж идсэнээр эрүүний ясны өсөлтөд нөлөөлж монголчуудын  өргөн шанаатай, эрүүний өсөлт сайтай, хаш цагаан том шүдтэй байсныг илтгэдэг.

Тиймээс танан цагаан шүдтэй, шүдээ  эрүүл бүтэн байлгахын тулд  эцэг эхчүүд бид хүүхдийг багаас нь сүү цагаан идээ тэр тусмаа бяслаг, ээзгий  хатуу ааруулыг идүүлж хэвшүүлэх нь чухал.  Орчин үеийн хүнсний ихэнх бүтээгдэхүүн шүдэнд халтай болсон тул хүүхэд багачуудын шүд “усанд уусах сахар” мэт хэврэг болсон гэхэд болно. 

-Худалдааны төвүүд  болон дэлгүүрт зарагдаж буй төрөл бүрийн тарагнаас авах ёстой амин дэмийг бид авч чаддаг болов уу. Ер нь бифидобактери гэж юу вэ?

-Тараг, айраг, хоормог болон сүү цагаан идээ ашигтай бактери маш ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн. Энэ нь хүний дархлааг сайжруулах, эрүүлжүүлэх ач холбогдолтой.

Гадуур зарагдаж  буй исдэггүй тараг нь бифидобактери  агуулаагүй, харин цэвэр өсгөгчөөр бүрсэн тараг л бифидобактери агуулсан байдаг.  Нэг жишээ дурдахад, 2008 онд ШУТИС, Германы хоол боловсруулах мэргэжилтнүүдтэй хамтран нийслэлийн ойр орчим буюу 100 км-т байрлах малчдын сүү, сүүн бүтээгдэхүүнд бифидобактери байгаа эсэхийг судлахад  уг бактери байхгүй гарсан.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай малчид дэлгүүрийн бэлэн таргаар өсгөвөр хийж байгаатай холбоотой. Иймд бид  ашигтай бактери агуулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй байна.

Бифидобактери нь хүн болоод бусад сүүн тэжээлтнүүдийн ходоод үтрээ, амны хөндий дотор байрладаг ашигтай бактери юм. Энэ нь ихэвчлэн сүүн хүчлийн бусад ашигтай бактеритай  хамт сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг. Эдгээр ашигтай амьд бичил биетнүүдтэй хүнсийг пробиотик хүнс гэж нэрлэдэг.

-Сүүлийн үед ааруултай усыг уух нь ихэссэн. Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Ааруул, ээзгий усанд дэвтээсэн шүүс нь сайхан амттай болохоос гадна ходоод гэдсийг цэвэрлэж эрүүлжүүлэх увдистай.

Мөн ийнхүү бэлтгэсэн ундыг тогтмол хэрэглэхэд цөс өвдөнө гэсэн ойлголт байхгүй болдог. Ингээд зогсохгүй гэдсийг цэвэрлэдэг. Ааруул нь амтлаг, исгэлэн, тосны зүйл их агуулсан тул шим тэжээл сайтай, биеийн хорыг тайлж тамиржуулах үйлдэлтэй.

Буцалсан ус болон хар цайнд хийж, шүүсийг нь уухад элэг цөсний өвчин цус хөөрөх, толгой өвдөхөд тустай. Мөн ус холилдож  ходоод гэдэс  өвдөх үед ааруулын шүүсийг уухад өвчин дарагдах зэрэг ач холбогдолтой.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here