- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Урлаг "Keeping Up with the Kardashians" реалити шоу 2021 онд бүр мөсөн дуусна

“Keeping Up with the Kardashians” реалити шоу 2021 онд бүр мөсөн дуусна

- Сурталчилгаа -

14 жил гарсан алдарт шоуны эрин үе өндөрлөж байна

E! сувгаар 14 жилийн турш цацагдаж буй алдарт “Keeping Up with the Kardashians” реалити шоу 2021 онд төгсөхөөр болсныг Ким Кардашьян Уэст өөрийн Instagram хуудсаар дамжуулан мэдэгдлээ.

“Нийт 14 жил, 20 улирал, олон зуун анги, хэд, хэдэн спин-офф шоуны дараа манай гэр бүл ‘Keeping Up with the Kardashians’ шоундаа баяртай гэж хэлэх хүндхэн шийдвэрийг гаргалаа. Энэ олон жилийн турш бидний сайхан болон хэцүү цаг мөчүүд, баяр хөөр, нулимс, олон харилцаа, хүүхдүүдийг маань харж, бидэнтэй хамт байсан хүн бүхэнд талархаж байна. Энэ хугацаанд үлдсэн гайхалтай дурсамжууд болон олон сайхан хүмүүстэй учирсандаа бид үргэлж баярлах болно.

Энэхүү гайхалтай туршлагын нэг хэсэг болсон олон мянган хүн, бизнесүүдэд талархаж байна. Ялангуяа бидэнд итгэсэн Райан Сикрест, бидний түнш байсан E!, тоолж баршгүй олон цагийг бидний амьдралыг баримтжуулахад зориулсан Bunim/Murray зураг авалтын багийнхандаа маш их баярлалаа. Бидний хамгийн сүүлчийн улирал 2021 оны эхээр цацагдах болно.

‘Keeping Up with the Kardashians’ шоу байгаагүй бол өнөөдөр би өдий зэрэгт хүрэхгүй байсан. Энэхүү гайхалтай 14 жилийн турш намайг болон миний гэр бүлийг үзэж, дэмжиж ирсэн хүн бүхэнд талархаж байна. Бидний карьерыг бүтээж, амьдралыг маань өөрчлөхөд гар бие оролцсон хүн бүрт бид үүрд өртэй. Энэ шоу өнөөдрийн биднийг бүтээсэн” хэмээн Ким Кардашьян Уэст бичжээ.

Кардашьян-Женнер гэр бүлийн гишүүдийн амьдралыг харуулдаг “Keeping Up with the Kardashians” реалити шоу анх 2007 онд нээлтээ хийсэн бөгөөд энэ хугацаанд олон сая шүтэн бишрэгчидтэй болж, гэр бүлийн гишүүдийг супер оддын түвшинд хүргэж, хэд, хэдэн амжилттай брэнд бий болгоход нь тусалсан юм.

View this post on Instagram

To our amazing fans – It is with heavy hearts that we’ve made the difficult decision as a family to say goodbye to Keeping Up with the Kardashians. After what will be 14 years, 20 seasons, hundreds of episodes and numerous spin-off shows, we are beyond grateful to all of you who’ve watched us for all of these years – through the good times, the bad times, the happiness, the tears, and the many relationships and children. We’ll forever cherish the wonderful memories and countless people we’ve met along the way. Thank you to the thousands of individuals and businesses that have been a part of this experience and, most importantly, a very special thank you to Ryan Seacrest for believing in us, E! for being our partner, and our production team at Bunim/Murray, who’ve spent countless hours documenting our lives. Our last season will air early next year in 2021. Without Keeping Up with The Kardashians, I wouldn’t be where I am today. I am so incredibly grateful to everyone who has watched and supported me and my family these past 14 incredible years. This show made us who we are and I will be forever in debt to everyone who played a role in shaping our careers and changing our lives forever. With Love and Gratitude, Kim

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on

Кардашьян-Женнер гэр бүлийн шоугаа хаах болсон талаар Крис Женнер тайлбар өглөө

Эгч дүүсийн ээж Крис Женнер шоу хаагдах болсон шалтгааныг тайлбарласан байна. Тэрээр энэ нь тэдний хувьд маш хүнд бөгөөд сэтгэл хөдөлгөсөн шийдвэр байсныг онцолж, “Шоугаа дуусгахад хамгийн зөв цаг ирсэн” хэмээн хэлжээ.

“Бид бүгдэд завсарлаж, амьсгаа авч, удаашрах цаг нь ирсэн гэж би бодож байна. Мэргэжлийн хувьд удаашрах бус харин цаашид юу хийхийг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй байсан” гэж Крис Женнер шоуны продюсер Райан Сикресттэй хийсэн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Крис Женнерийн хэлснээр шоу дууссанд харамсаж байгаа хоёр л хүн байгаа. Тэр нь Клоуи болон Скотт Дисик нар гэнэ. Клоу шийдвэрийг маш хүндээр хүлээн авч, одоо хүртэл уйлсаар байгаа бол Скотт Дисикийн хувьд тэр ирээдүйдээ эргэлзэж эхэлсэн гэжээ.

Үүнээс гадна The Sun сонины мэдэгдсэнээр энэхүү шийдвэрийг гэр бүлийн гишүүд санал нэгтэйгээр дэмжээгүй ба олон сарын турш гэр бүлийн дунд хэлэлцсэн гэжээ.

“Ким, Канье нар асуудалтай байгаа. Учир нь Канье хувийн амьдралаа дэлгэцээр гаргахыг хүсдэггүй. Кайли косметикийн брэнд болон сурталчилгаагаар тэрбум, тэрбум доллар хийж байгаа тул түүнд энэ шоу хэрэггүй. Харин Кендаллын хувьд нэр алдар болон олон нийтийн анхаарлын төвд байх нь түүнийг үргэлж тухгүй мэдрүүлдэг байсан” гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

Мөн Page Six хэвлэлийн мэдэгдсэнээр Кардашьян-Женнер гэр бүл цаашид томоохон стриминг тавцангуудын нэгтэй нь (Netflix, Apple, Amazon) гэрээ хийх, эсвэл бүр өөрсдийн гэсэн медиа компанийг үүсгэн байгуулах магадлалтай байгаа гэнэ. “Стриминг хамаагүй ашигтай. Мөн дэлхийн тавцанд гарах боломжийг өгдөг” хэмээн эх сурвалж дурдсан байна.

 

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here