- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм Т.Мөнхсайхан: Аравдугаар сарын 1-нээс томуугийн вакцинжуулалт эхэлнэ

Т.Мөнхсайхан: Аравдугаар сарын 1-нээс томуугийн вакцинжуулалт эхэлнэ

- Сурталчилгаа -

Аравдугаар сарын 1-нээс томуугийн вакцинжуулалт эхэлнэ – updown.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж буй.

Өнөөдрийн буюу есдүгээр сарын 15-ны хамтарсан уулзалтаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал, АУны Доктор, профессор Д.Нямхүү хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

“Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн”

ХӨСҮТ

-ийн захирал Д.Нямхүү танилцуулгадаа ХӨСҮТ нь Монгол Улсын хэмжээнд 583 дархлаажуулалтын нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг ашиглан, вакциныг чанартай хадгалж тээвэрлэн түгээдэг. ХӨСҮТ нь ДЭМБын зөвлөмжийн дагуу тарилгатай халдварт өвчин, дархлаажуулалтын 2021-2030 оны стратегийг хэрэгжүүлэх тал дээр ажиллаж байна.

Манай улс өнөөдрийг хүртэл вакцинжуулалтад хамрагдсанаар халдварт саа өвчнийг, Улаан бурхан өвчний тархалтыг зогсоож чадсан билээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Ковид 19-н оношилгоо, шинжилгээг давтагдсан тоогоор 59,208 хүнд хийж, 311 нь эерэг үзүүлэлттэй гарч эмчлээд явж байна. 

Ковид-19 бэлэн байдлыг хангах хүрээнд 250 орыг бэлдэж, эрчимт эмчилгээний сургалтын модуль боловсруулж, долоон аймгийн лабораторийн мэргэжилтнүүдийг бэлтгээд байна. Эрүүл мэндийн сайдаас одоо байгаа 250 орыг 450 болгон нэмэгдүүлэх чиглэл өгч, дэмжлэг үзүүлж байгаа.

Бид орны тоог  нэмэгдүүлж, эмч нараа бэлтгэх, нөөцөө  улам сайжруулахаар  зорьж ажиллаж байна. Аливаа байгууллагын хөгжил нь тэнд ажиллаж буй баг хамт олны чадавх, хариуцлага, хамтын ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул бид хичээн ажиллаж ирэх эрсдлийг хохирол багатай давахад анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Олон жил царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийг ашиглалтад оруулахаар 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэлтээр баталсан

Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан

 “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ХӨСҮТ-ийн хамт олонд баярлалаа. Халдварт өвчний эрт илрүүлэг, ялангуяа хавьтлыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг өөрчилж, зөв тогтолцоо руу оруулах цаг болсон. Нэгж рүү, зорилтот бүлэг рүү чиглэх шаардлагатай. Энэ тал дээр ХӨСҮТ өндөр үүрэгтэй ажиллах ёстой.

Эрүүл мэндийн яам бодлогоор сайн дэмжиж өгнө. Цаашид өрх, сумын төвшинд халдварт өвчнийг эрт илрүүлэх тал руу анхаарч ажиллана. Эрүүл мэндийн байгууллагууд шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалт ихээхэн хийдэг.

Тухайлбал GeneXpert -р 21 аймгийн лаборатори хангагдсан. Гэтэл түүнийг бүрэн хүчин чадлаар ашиглаж байгаа эсэх, хэрэглээ болгох тал дээр удирдлагууд хир хяналттай ажиллаж байгааг анхаарна. Өөрөөр хэлбэл худалдан аваад орхидог биш, тэрийг ашиглах хэрэглээ болгох тал дээр  дутагдалтай байна.

Олон жил ашиглалтад оролгүй царцсан ХӨСҮТ-ийн Био лабораторийн барилгыг ашиглалтад яаралтай оруулах үүднээс Засгийн газар, Эрүүл мэндийн Яамнаас тохижилт, үйл ажиллагаатай холбоотой 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэлтээр баталж өгсөн. Энэхүү гуравдугаар зэрэглэлийн BSL-3 лаборатори нь 8,568 м2 талбай, таван давхар барилга удахгүй ашиглалтад орох гэж байна.

Тус гуравдугаар зэрэглэлийн лаборатори ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн боломж нөөц, Ковид-19-ийн эсрэг эмчилгээний орны хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Одоо томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийн бэлтгэл ажлууд хийгдэж байна.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here