- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм БНХАУ-ын Гадаад хэргийн сайд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа

- Сурталчилгаа -

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Казакстан, Кыргызстан, Монголд айлчилж байна

Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд угтав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох тухай Элчин сайд Цай Вэньруй “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байв.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр хоёр улсын сайд нар ганцаарчилсан уулзалт хийж, хэлэлцээрүүд батлах юм байна.

Ван И нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд Монгол Улсад айлчилж байгаа 4 дэх сайд

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нь 1953 онд төрсөн. БНХАУ-ын 11 дэх Гадаад хэргийн сайд.

2003 оны тавдугаар сард Ван И дэд сайд байхдаа манай улсад анх удаа айлчилж байжээ.

Дараа нь 2018 оны наймдугаар сарын 23-нд Монгол Улсад айлчлан төрийн 3 өндөрлөгт бараалхаж, мөн Увс аймагт зочлон баруун 5 аймгийн Засаг дарга нартай эдийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар саналаа солилцох хамтарсан албан уулзалт хийж байжээ.

Хоёр жилийн дараа буюу өнөөдөр тэрбээр дахин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд Монгол Улсад айлчилж байгаа 4 дэх сайд болж байна.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here