- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө 5 настай хүүхэдтэй хэрхэн тоглох вэ?

5 настай хүүхэдтэй хэрхэн тоглох вэ?

- Сурталчилгаа -
Хүүхэд 5 настай болохоороо илүү бие даасан, зорилготой, тэвчээртэй болж, анхаарал төвлөрөлт, ойн багтаамж нь өмнөхөөсөө илүү сайжирдаг. Зөвхөн том хүмүүсийн хий гэснийг хийхээс илүү, өөрөө санаачилж, зорилго тавьж, зорьсондоо хүрэх эрмэлзэлтэй болох төдийгүй түүнийхээ үр дүнг үзэхийн тулд өөрийгөө дайчилдаг. Тэдний өөрийгөө илэрхийлэх гол хэрэгсэл нь тоглоомын хэл бөгөөд өөрийн сэтгэл зүйн хэрэгцээ, мэдрэмж сэтгэгдлээ тоглоомоор илэрхийлж, тоглоомтойгоо ярьж, хариулж, халамжилдаг. Мөн хүүхэд өөрөө өөртэйгөө ярих, төсөөллийн найзтай мэт яриа үүсгэх энэ насанд хэвийн зүйл бөгөөд эцэг эхийн зүгээс хориглох, буруутгах шаардлагагүй.

Төд удалгүй сургуульд орох гэж буй учраас танин мэдэхүйн хөгжил, бие махбодын хөгжил, EQ, бие даах чадвар, харилцааны чадвар, бүтээлч сэтгэлгээ, гарын жижиг булчин хөгжүүлэх тоглоомуудаар тоглуулах нь хүүхэд сургуульд ороод авч болзошгүй стрессийг багасгана.

Манай охин энэ жил 5тай учраас бид хамтдаа тоглосон тоглоомнуудаа бяцхан найзууд, аав ээжүүддээ санал болгож байна ^^

ШИНЖЛЭХ УХААНЫ ТУРШИЛТ

  • Инерци Танд өндөг, картон, шилэн аяга байхад инерцийн тухай хүүхэдтэйгээ ярилцах, турших боломжтой.
  • Агаар 🌬 💡Та ус ундааны хуванцар савны хоёр талыг нь зүсэж аваад 💡 Нэг талд нь резинэн бээлий углаад💡 Хүүхдээрээ усанд дүрүүлээд үзээрэй 🧤 Бээлий хийлэгдэж буй үйл явцаар дамжуулан “Агаар”-ын тухай ярилцаж болно ✌️
  • Хуурай мөс Уснаас утаа гардаг гэж үү? Химийн бодисуудын ялгаатай байдал, шинж чанарын тухай ярилцах боломжтой. /Уг туршилтыг агаарын сэлгээ сайтай орчинд 2,3 мг хуурай мөсөөр эцэг эхийн хяналтан дор хийсэн тул хүүхдэд хор хөнөөлгүй болно. /
  • “Халуун хүйтэн ус” шинжлэх ухааны туршилт ♨️❄️👩🏻‍🔬 🎨 2 өөр өнгийн усыг хооронд нь холиход өнгө нь хувирна гэдгийг мэддэг байсан охины минь хувьд хоёр өөр өнгийг хольсон ч тус тусын өнгөө хадгалсаар байгаа нь тун сонирхолтой туршилт байсан юм. Туршилтын эхэнд 🟠улбар шар дээр 🔵 хөх өнгийг нэмэхээр ямар өнгө гарах бол ⁉️ хэмээн догдолж, туршилтын төгсгөлд яагаад энэ хоёр өнгө хоорондоо холилдохгүй байгаа юм бол хэмээх асуулттай 🤔 үлдлээ. Ус, тос хоорондоо холилддоггүй шиг халуун хүйтэн усны нягтрал өөр өөр учир нягтрал багатай молекулууд хөвж, нягтрал ихтэй молекулууд холилдоно. Өөрөөр хэлбэл, усыг халааж, буцалгах үед усны молекулууд илүү хурдан тарж, молукелуудын хооронд зай үүснэ, хүйтэн уснаасаа илүү нягтрал багатай болно. Тиймээс халуун усыг доор нь тавихад ус холилдож өөр өнгө үүсгэж, хүйтэн усыг доор нь тавихад халуун ус хүйтэн устай холилдохгүй дээр нь тогтдог аж. Танд ижилхэн амсартай шил, тусгаарлах пластик, халуун хүйтэн ус, өнгийн будаг байхад л хүүхэдтэйгээ маш сонирхолтой тоглож болох нь ээ. 🎉🎊👈🏼👍
  • M & M Солонго– M & M чихэр, Халуун буцалсан ус, Таваг ашиглаад өнгө, өнгөний уусалт болон халуун температурт элсэн чихэр хайлдаг гэдгийг тайлбарлаж болно. Юу юунаас илүү өнгөнүүд уусах үйл явц хүүхдэд сонирхолтой санагддаг

ҮГ, ҮСЭГ НҮДЛЭХ, ГАР ЗҮГШРҮҮЛЭХ ТОГЛООМ

Будаан дээр үсэг бичих тоглоом – мэдрэхүй хөгжүүлэх, гар зүгшрүүлэх, үсэг тогтоох (Будаагаа өнгө өнгийн усан будганд хонуулаад, хатаагаад тоглуулсан. Сахраар бас орлуулж болно.)
Картонан үсгүүд – дармал үсэг тогтоох, үсэгнүүд нийлж үг болдог гэдгийг мэдэх, ажиглах чадвар, харааны ой тогтоолт сайжруулах
Хавтсан дээр үсэг дуурайж бичих – Арилдаг самбарын үзгээр, А4-ийн бичгийн хавтас дээр бичүүлсэн. Арилгаад дахин дахин бичих, давтах боломжтой.
Том Жижиг Бичмэл Үсэг 📝
Дармал үсгээ бол 🔠 гаргаахгүй байгаа юмаа кк
Одоо харин бичмэл үсэгнүүдтэй танилцах санаатай 🤓
🔠 Том үсгэн дээрээ ус 💦 дусаахаар доороос нь жижиг үсэг 🔡 нь гарч ирээд сонирхолтой байх болно оо 🤩

🧮 ТОО БОДОХ ТОГЛООМ

🔢 Тоо гэдэг бидний хувьд амархан санагдаж болох ч, хүүхдэд 5 гэсэн тоо 5 ширхэг зүйлийг хамтад нь илэрхийлж байгаа гэдгийг ойлгох төвөгтэй байж болно. Дээр нь нэмэх хасах үржих ✖️хуваах үйлдэл, хүрд ороод ирвэл бүүр л асуудалтай. ⁉️
Гэхдээ та түүнийг хүүхдэдээ тоглоомоор зааж өгвөл тэдний тархинд 🧠 сурах үйл явц “хэцүү” биш “сонирхолтой”, “хөгжилтэй” гэж суух болно.
🍜 Гоймон ашигласан доорх тоглоомын аргаар дамжуулан:
🔖Сэтгэл хөдлөлийн тухай ярилцах
🔖Тоо нэмж, хасаж бодох
🔖Үсний загварыг гаргахдаа сэтгэн бодох, бүтээлч байх талаар сонирхолтой зааж өгч, хамтдаа тоглох боломжтой.
Гоймон, хуруу гэх мэт зүйлс нь хийсвэр ойлголтыг бодит байдал дээр буулгахад туслах болно.

БИЕ ДААХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ ТОГЛООМ

Шүд угаах дадал 🦷🦷🦷
Та хүүхдийнхээ шүдийг угааж өгдөг үү? 👩‍❤️‍👨Эсвэл хүүхэд тань өөрөө угаадаг уу? 👶🏻Шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэж чаддаг болов уу? 🍲Шүдээ хэрхэн угаах, шүд арчилгааны талаар тайлбарлаж өгөх боломжтой энгийн туршилт тоглоом ^^ Тоглоомоор тайлбарлавал хүүхдэд илүү сайн тогтоно шүү дээ 💪💪💪 Мөн эерэг дадал үүсгэхийн тулд шүдээ сайн угаах бүрт стикер наах, тодорхой хэмжээнд хүрвэл урамшуулах арга хэрэглэж болно 👍
Нэг удаа охины маань цэцэрлэг дээр шүдний эмнэлгийн эмч нар ирээд, хүүхэд тус бүрийн шүдний талаар зөвлөгөө өгсөн юм. Тэр үед 5-6настайд хүүхдийн байнгын шүд буюу 6-р араа ургаж эхэлдэг, тэр араа ургаж гүйцээд хоолны 70%-ийг бутлах чухал үүрэг гүйцэтгэдэг. Бусад шүдтэй харьцуулбал удаан ургадаг учир бусад шүднээсээ жижиг, ард байрлалтай дутуу угаагддаг. Энэ шүд нь хорхойтоод авахуулсан хүмүүс олон байдаг тул ходоод, дотор эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэж тайлбарлаж байсан нь санаанаас гардаггүй.
Хэрвээ 6-р араа нь ургаж буй Энжитэй ойролцоо насны хүүхэдтэй ээж аавууд маань байвал шүд бүрэн цухуйсан тохиолдолд арааны ховил битүүлэх ломбо тавиулбал шүдний цоорлоос ирээдүйн хоол боловсруулах эрхтний эмгэг, өвчлөл олон эрсдлээс хамгаалах боломжтой гэсэн шүү
Гутал үдэх 1-р ангид ороод хүүхдүүдэд хэцүү санагддаг асуудлуудын нэг нь үдээс үдэх. Хүүхдэдээ наалддаг эсвэл цахилгаантай гутал аваад өгчхөж болох ч үдээсээ үдээд сурчихсан байхад гэмгүй шүү

ГАРЫН ЖИЖИГ БУЛЧИН ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМУУД

Цаасан хайрцаг 📦📦📦
Хадгалсан цаасан хайрцгуудаараа гутал үдэх
Гутлынхаа үдээсийг үдээд 👟 үсээ сүлжээд 👩🏼‍🦱 хумсаа будаад 💅🏻 сурчихлаа ккк 👐🏻гарын жижиг булчингуудаа баахан л хөгжүүллээ 💪💪💪 ккк
Давсаар зураг зурах – Зүгээр энгийн цаас харандаагаар зурахаас илүү үзэмжтэй, хүүхэд хүрч мэдэрч болохоор их гоё болдог юм байна лээ
Гэр бүл судлаач Э.Наранцэцэг
- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here