- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө Хашгирч, загнах хэр үр дүнтэй вэ?

Хашгирч, загнах хэр үр дүнтэй вэ?

- Сурталчилгаа -
🔍 Эцэг эх нь байнга хашгирч загнадаг хүүхдийг 1 жилийн хугацаанд судлахад сөрөг зан үйлийн түвшин нь өмнөх жилээсээ илүү нэмэгдсэн байжээ.
🔍 160 000 хүний тархины зургийг харж судалсан тархи судлаачийн судалгааны үр дүнгээс харахад хүүхдийг байнга загнаснаар, энэ нь хүүхдэд стресс үүсгэх шалтгаан болж, тархины hippocampus агшихад хүргэдэг хэмээжээ.
🔍 Эцэг эх нь харааж загнадаг хүүхдүүдийг түүвэрлэн, хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан (MRI зургийг харьцуулсан) судалгаанаас үзэхэд загнуулдаг хүүхдүүдийн тархины бүтцэд өөрчлөлт орж байгаа нь ажиглагдсан аж.

ТЭГВЭЛ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ХҮМҮҮЖЛИЙН АРГА ЮУ ВЭ?

Уурлаж биш ухааруулж хэлээрэй.

Хамгийн үр дүнтэй хүмүүжлийн арга бол
Хүүхдэд тайлбарлан ойлгуулах гээд хэлэхээр ээж аавууд маань гайхдаг. Үнэхээр үр дүнтэй гэж үү? гээд нүд нь орой дээрээ гардаг.
Нэгэнд судалгаанд эцэг эхийн ихэвчлэн ашигладаг 3 хүмүүжлийн аргын үр дүнг хооронд нь харьцуулжээ. Эдгээр нь
  1. Эрх мэдлээ ашиглах (бие махбодын шийтгэл, эрхийг нь хасах)
  2. Тайлбарлаж ойлгуулах
  3. Хайр халамж, анхаарал хандуулахгүй байх зэрэг юм.
Эдгээр аргыг жишээгээр тайлбарлавал,
” Хүүхэд дүүгээ цохьсон тохиолдолд …
  1. Эрх мэдлээ ашиглах арга нь Хүүхдийн бөгсөн дээр алгадаад, шийтгэл болгож дуртай зүйлээ үзэх эрхийг нь хасна.
  2. Тайлбарлаж ойлгуулах арга нь “Дүүгээ яагаад цохьсон юм? Тэгэж цохиулахад дүүд нь ямар санагдсан бол? Цохихгүй дүүдээ тайлбарлах арга байсан болов уу? ” гэж хүүхдэд асуудал шийдэх өөр арга байсан эсэхийг өөрөөр нь бодуулна.
  3. Хайр халамж, анхаарал хандуулахгүй байх арга нь “Дүүгээ яагаад цохиж байгаа юм, чи? Алив холд. Би ийм муухай хүн зоддог хүүхдэд дургүй ” гэж хэлээд анхаарал хандуулахгүй байх юм уу? хүүхдийг хайрлах, энхрийлэх үйлдэл гаргахгүй.
Судалгааны үр дүнгээс харахад, хамгийн их үр нөлөөтэй арга нь “Тайлбарлаж, ойлгуулах” байсан гэнэ. Түүний шалтгаан нь
  1. Хүүхдэд өөрийнх нь үйлдэл яагаад буруу вэ гэдгийг тайлбарласан болохоор хүүхэд зөв буруугийн талаар бодох боломж олдсон. Хэдий зөөлөн аядуу дуугаар тайлбарласан ч, хүүхэд яг юуг буруу хийсэн бэ гэдгээ мэдэхгүй бол энэ хүмүүжлийн аргын нөлөө нь мэдэгдэхгүй.
  2. Хүүхдэд бусдын нөхцөл байдал, сэтгэл зүйг ямар байгааг тунгаан бодох, өөрийгөө бусдын оронд тавих боломж олгосон
  3. Тэр нөхцөлд гаргаж болох байсан илүү сайн үйлдлийн талаар бодох, дараа нь тийм нөхцөлд хэрхэн даван туулж болох талаар гаргалгааг өөрөө хийсэн.
Нэг удаа тайлбарлалаа. Хүүхэд ойлгохгүй бол яах вэ?
Дахиад тайлбарлаарай.
Хоёр удаа тайлбарлалаа. Хүүхэд ойлгохгүй бол яах вэ?
Дахиад тайлбарлаарай.
Хүн шууд үр дүнд дуртай байдаг.
Англи хэл 14 хоногт сурах түргэвчилсэн сургалт гэвэл зүгээр англи хэлний сургалт элсэлтээ авч байна гэхээс илүү анхаарлыг нь татдаг.
Харин хүүхэд өсгөх үйл явц үүнтэй адилгүй.
Аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаа, зүй тогтолтой байдаг.
Хамгийн эхэнд эш татсан судалгааны үр дүнгүүдээ эргэн саная.
Та жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа, насанд хүрээд … хүүхдээ хэн байгаасай гэж хүсэж байна вэ?
Өөртөө итгэлтэй, ухаалаг, логик сэтгэлгээтэй, аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр биш ул суурьтай ханддаг нэгэн байгаасай гэж хүсэж байна уу?
Тэгвэл хашгираад тэр дороо үгэнд тань ороод, дуулгавартай байхыг биш, хүүхдийнхээ тархийг гэмтээхийг биш, сөрөг зан үйлийг нь улам даамжруулахыг биш …
Харин ухааруулахыг сонгоорой.
Уурлаж биш ухааруулж хэлж бай
Учир нь аянганаас биш борооноос цэцэг ургадаг хэмээх үг бий

ҮР ҮНДСЭЭ ХАЙРААР УСАЛЖ,
УХААНААР ХҮМҮҮЖҮҮЛЦГЭЭЕ

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here