- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Энтертайнмент Илон Маск гахайны тархийг компьютерт холбож үзүүлэв

Илон Маск гахайны тархийг компьютерт холбож үзүүлэв

- Сурталчилгаа -

Америкийн бизнесмэн Илон Маскын үүсгэн байгуулсан Neuralink компани Баасан гарагийн орой амьтны тархийг компьютертэй холбох эхний оролдлого нь амжилттай болсныг бодит жишээгээр үзүүлжээ.

Энэ удаа тэд гахайны гавлын ясанд суулгасан зоосны хэмжээтэй чипээр дамжуулан тархины үйл ажиллагааг хянаж чадаж байгаагаа харуулсан байна.

Neuralink-ийн эцсийн зорилго нь ой санамжаа алдах, зөнөх зэрэг тархины өвчин эмгэгийг ийм замаар эмчлэх арга боловсруулах юм.

АНУ-ын засаг захиргаа долдугаар сард тус компанид амьтан дээр туршилт хийх зөвшөөрөл өгсөн юм байна.

Тархинд суулгадаг төхөөрөмжийн дараачийн хувилбар нь илүү авсаархан болох гэнэ. “Энэ нь таны гавалд суулгасан Fitbit гэсэн үг” гэж Илон Маск шинэ чипний талаар тайлбарлажээ.

Fitbit нь өнөөдөр хүмүүс эрүүл мэндээ хянахад ашигладаг ухаалаг бугуйн цагны брэнд юм.

Энэхүү төхөөрөмж нь гавлын ясанд суулгасан 1,024 электродынхоо тусламжтай тархины эсүүдтэй харилцаж, мэдээлэл солилцох ба авсан мэдээллээ одоохондоо Bluetooth холбоогоор компьютерт дамжуулж байгаа гэнэ.

Цаашдаа илүү их мэдээлэл дамжуулах чадвартай радио холбооны технологийг нэвтрүүлэхээр судалж байгаа ажээ.

Илон Маск өчигдрийн арга хэмжээг “санхүүжилт босгох зорилгогүй”, “зөвхөн сайн мэргэжилтнүүдийг Neuralink компанид ирүүлэх зорилготой” гэж тодорхойлсон байна.

100 орчим ажилтантай Neuralink компани одоогоор $158 саяын санжүүжилт босгоод байгаагийн $100 сая нь Илон Маскаас гарсан ажээ.

Тус компани одоо хүн дээр туршилт хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэнэ.

- Сурталчилгаа -
SourceReuters
ViaCNET
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here