- Сурталчилгаа -
-11 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Урлаг Тал шиг цэлийж, наран мэт мандах “Хязгааргүй”

Тал шиг цэлийж, наран мэт мандах “Хязгааргүй”

- Сурталчилгаа -

Дарьгангын домогт урчуудын үргэлжлэл, тал нутгийн уран бүтээлчдийн задгай сэтгэлгээг монгол  зурагт тун сонирхолтойгоор  амилуулж яваа  зураач Ш.Сүхбат, Б.Тэмүүлэн нар хамтарсан үзэсгэлэнгээ   “Bluemon art gallery”-д дэлгэжээ.

Нэг нутагт төрж өссөн ч гэлээ  хоёр зураачийн урлах  арга барил өөр. Зургийн хэмнэл,  дүр дүрслэл ч ондоо. Тийм болохоор үзэгч  сонирхогчдод хоёр өөр  хэлээр олон зүйлийг тун сонирхолтойгоор  “ярьж өгөх” аж. Тэд  30 гаруй бүтээлээс бүрдсэн энэ  үзэсгэлэнгээ  “Хязгааргүй” хэмээн нэрлэжээ. Энэ нэр дуусашгүй, төгсөшгүйг билэгдсэн болов уу. Залуу хүний хүсэл мөрөөдөл, уран бүтээлчийн эрэл хайгуулд хязгаар үгүй. Гэтэл зураас, гэрэл, сүүдэр бүхэн нь нэг тийм төгсгөлгүй, мөнхийн  бэлгэдэл мэт. Хараа үл гүйцэм тал шиг, тээр тэндээс  том улаан наран мандах шиг санагдана.

Зургуудыг  өөрийн өнцгөөс хүлээн авч уншиж дуусаад эргээд харахад бас дахин өөр утга харагдана. Нэг харахад “Намайг хамгаалаач” гэсэн байгалийн чимээгүй хашгираан гэмээр. Дахиад харахад ийм  сайхан оронд төрсөн би азтай гэх  бахархал, омогшлыг  бадраах.  Яг л солигддог тэмдэг шиг, хэдэн давхар утгыг илэрхийлэх нь  бүтээлийнх нь   амин сүнс  гэлтэй. Монгол уран зургийн онцлог хийгээд  орчин үеийн   олон урсгал чиглэлээс    тэр  гэж оноож хэлэх боломжгүй юм. Өөрийгөө нээх гэж зүлгэж, зүтгэж яваа залуу уран бүтээлчийн бүтээлүүд хаус маягтай, хязгааргүй орчилтой юм.
Ш.Сүхбат. “Шилд”
“Ногоон нар”, “Зэв”, “Цадиг”, “Хас морь” зэрэг сонин содон бүтээлийн эзэн, зураач Б.Тэмүүлэнгийн хувьд  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дунд сургуулийн багш  М.Шагдаржавын удирдлагад  уран зурагт өөрийн авьяасыг нээхээр шамджээ. 2004 онд Үйлдвэрлэл, урлалын сургуулийн Чимэглэл зургийн ангийг төгсч монгол зургийн төрөлд өөрийгөө сорих болсон байна. “Хязгааргүй” үзэсгэлэнд таван хошуу малын  сүргийн манлайг тус, тусад нь  дүрслэхдээ тухайн амьтны ааш авир, өөрийн  эрчмийг харуулсан нь  тун өвөрмөц юм. Бас түүх, уламжлалыг орчин үетэй хослуулсан “Цадиг” бүтээлдээ хүн чулуудыг хоёр, гурван нүүртэй байдлаар дүрсэлсэн нь сонирхолтой юм. Тэрээр монгол зургийн арга техникийг баригдмал биш байдлаар чөлөөтэй дүрсэлдэг.Үүнийгээ өөрийгөө сорьсон “үзэлт” хэмээн ярьж байна. “Хязгааргүй” үзэсгэлэнгийн танхимд   гийнгоо “хадааж”,  хурц тод өнгөөр тал нутгийн үзэсгэлэнг бороон чимээтэй нь хамт “урьсан”  зураач  Ш.Батсүх бол  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны шилдэг бүтээлийн эзэн юм. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрж, 2012 онд СУИС-ДУДэС-ийн уран зургийн ангийг төгссөн тэрээр аймгийнхаа “Жаахан шарга” театрт контструктор зураачаар ажиллаж байсан. Одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. Тэрээр МУЭ-ийн шагналт зураач “Морины” хэмээн алдаршсан Д.Батмөнхийн гарын шавь нарын нэг. Тосон будаг, холимог техник хослуулж бүтээлээ туурвидаг. Өөрийгөө олохоор эрэл хайгуулж хийж байгаа. Өнгө, будгийн шийдлийг харсан хэн ч намайг таних хэмжээнд очсон болов уу. Харин дүр, дүрслэлийн хувьд өөрийгөө хайж байгаа ч хэвшсэн нэг загварт, эсвэл нэг сэдэвт  баригдахыг хүсдэггүй хэмээн тэрээр онцолж байлаа.

“Bluemon art gallery”-ийн  танхимд энэ намрын өнгө болон нийслэлчүүдийн нүдийг хужирлаж, оюуныг цэнгүүлж буй “Хязгааргүй” үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.  Тэнд тал нутаг цэлийн цэнхэртэж, том улаан  наран  мандаж, морьд  хурдлан гийнгоон дуу чихнээ хадаж байна.

Б.Тэмүүлэн. “Бух”Б.Тэмүүлэн. “Буур”Ш.Сүхбат. “Хоёр загал”Ш.Сүхбат. “Эртний нутаг”

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here