- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Дэлхий Цар тахлаас болж хуванцар хог хаягдлын хэмжээ хэзээ ч байгаагүйгээр өсч байна

Цар тахлаас болж хуванцар хог хаягдлын хэмжээ хэзээ ч байгаагүйгээр өсч байна

- Сурталчилгаа -
Цар тахлаас болж хуванцар хог хаягдлын хэмжээ хэзээ ч байгаагүйгээр өсч байна

Далайн эргүүдийг цэвэрлэдэг сайн дурынхны мэдээлж байгаагаар цар тахал эхэлснээс хойш хуванцар хог хаягдлын хэмжээ эрс ихэссэн байна. Мөн усны тавцангаар гулгадаг тамирчид ч далай, голын эргүүдээр хэрэглэсэн маск зэрэг хуванцар хаягдлууд хэзээ ч байгаагүйгээрээ их үзэгдэх болсныг баталж байна.

Тэд цар тахлыг далимдуулан ашиг олох гэсэн бизнесүүд маш их хэмжээний нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна хэмээн онцолжээ. Тиймээс сайн дурынхны нийгэмлэг энэ сараас эхлэн далайн эрэг дээрээс хамгийн их олдож буй хог хаягдлын үйлдвэрийг нэрлэж, цахим орчинд “шившиглэх”-ийг зорьж байгаа аж.

Тамирчдын баталж байгаагаар хөл хорио суларч эхэлснээс хойш далайн эрэг дээр нэг удаагийн бээлий, маскны хог огцом өссөн аж. “Хувийн хамгаалах хэрэгсэл хэдий амь аварч байгаад бид талархах хэрэгтэй ч одоо үүнээс болж байгаль хэрхэн сүйрч буйг бодож үзэх цаг болсон. Бид өмнө нь хуванцар сав, гялгар уут хаа сайгүй хардаг байсан бол одоо үүн дээр маск, бээлий нэмэгдэж, хуванцар хогны хэмжээг асар ихээр нэмж байна” хэмээн усны тавцангаар гулгадаг тамирчин Жэк Мидлтон ярьжээ.

Сайн дурын нийгэмлэг есдүгээр сарын 5-наас эхлэн аравдугаар сарын 18-ныг хүртэл “Далай үеийнхний хуванцрын эсрэг тэмцэл” кампанит ажил зохион байгуулж, түүнийхээ хүрээнд Их Британийн 600 далайн эргийг цэвэрлэж, хамгийн их тааралдаж буй хогны бренд, үйлдвэрийн нэрийг цахим орчинд зарлаж хариуцлага нэхэх аж.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here