- Сурталчилгаа -
-12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Дотоод мэдээ Г.Ундармаагийн 360 градус

Г.Ундармаагийн 360 градус

- Сурталчилгаа -
Г.Ундармаагийн 360 градус

Сүүлийн үед олны танил эрхмүүд гэрээ танилцуулах, хоол хийх, нүүр будалт, дэлгүүр хэсч шинэ хувцас авах зэргээ live бичлэг хийн танилцуулдаг моод дэлгэрээд байгаа. Тэгвэл саяхан жүжигчин Г.Ундармаа өөрийн гэрээ “Home tour 360” хийн танилцууллаа. Тэрээр бичлэгийнхээ тайлбар хэсэгт “Яаж үзэхээ мэднэ тэ, таны дэлгэцийн дээд хэсэгт Open app гэсэн хэсгийг дарж курсороороо чиглүүлэн, гар утсан дээр үзэх бол харахыг хүссэн хэсэг рүү хуруугаараа мөн чиглүүлж эргэн тойрны бүх зүйлсийг харж болно” гэж тайлбарлажээ.

Ингээд түүний гэрээр зочилъё.

Түүний хамгийн байх дуртай өрөө буюу гал тогооны өрөө. Гал тогооны өрөө нь зочны өрөөнөөс  тусдаа байгаа нь энэ байрыг худалдан авахад нөлөөлсөн гэдгийг тэрээр онцолсон. Мөн тэрбээр SMEG брэндийн цахилгаан хэрэгслүүдийг сонгож, тавилгаа дан нэг өнгөөр шийдэн Анун компанид захиалга өгч хийлгэсэн байна. Тэрбээр мөн сүүлийн үед хоолны жороо танилцуулан цөөнгүй контент хийдэг болсон нь  гэрийн эзэгтэй нарын хүлээдэг контентуудын нэг болоод байгаа.

Тайлбар: Гал тогоо

Олон өнгө, төрлийн тавилгад дургүй жүжигчин маань яг хэрэгцээтэй гэсэн тавилгыг чухалчлан суух диван, үзэх зурагт, кофены ширээ, гэр бүлээрээ суун хооллох хоолны ширээ зэргийг зочны өрөөндөө байрлуулжээ. Мөн очсон газар бүрээсээ тайван амгаланг бэлгэддэг гэдэг утгаар нь Будда бурхан цуглуулан зочны өрөөгөө чимэглэсэн нь чамин харагдаж байгаа биз.

Тайлбар: Зочны өрөө
Тайлбар: Зочны өрөө

Илүү дутуу чамин ганган гэхээсээ илүүтэй аливаа зүйлийн аль нэг жижиг детальд ач холбогдол өгч, унтлагын өрөөний нэг ханыг шүүгээ болгон, өргөн ор тавьжээ. Мөн орны хажууд “Single ladies 4“ кинонд зориулан хийсэн араб маягын ширээг тавьсан байна.

Тайлбар: Хүүхдийн унтлагын өрөө

Жүжиглэхээс гадна олон төрлийн хөгжим тоглодог тэрээр хөгжмийн өрөөг тохижуулан, өвөөгийнхөө авдар дээр бурхан шашны зүйлсээ тавьсан байна.

Тайлбар: Хөгжмийн өрөө
Тайлбар: Ажлын өрөө

Модерн загварын энэхүү байраа охиныгоо ирмэгц сольж тус байраа үзэгчдийн хамтаар эхнээс нь тохижуулан цуврал блог хийх юм байна. Тэрбээр Нүхтийн аманд баригдаж буй “Хан төгөл” хаус хотхоныг сонгосон гэдгээ дуулгасан юм.

Тайлбар: Нөхрийнхөө хамт

Онцлох нэг зүйл бол гэрийнхээ нэг давхарт ажлын байраа шийдэж өгсөн бөгөөд  “U film” байрладаг байна. Ажилтнууддаа гэртээ байгаа мэт мэдрэмж өгөх шийдэлтэй, модны өнгийг зонхилон цэнхэр хөшиг, цагаан өнгийг буйданг голчлон тохижуулжээ.

Тайлбар: Ажлын өрөө

Нилээдгүй жин хаяж турсан жүжигчин маань мөн доод давхартаа фитнес өрөөг тохижуулан өөрийн болон ажилтнуудынхаа чөлөөт цаг, эрүүл мэндэд анхаардаг байна.

Тайлбар: Фитнесийн өрөө
- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here