- Сурталчилгаа -
-3 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Улс төр Ү.Ганболд: Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, нэг эвсэл оролцоно

Ү.Ганболд: Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, нэг эвсэл оролцоно

- Сурталчилгаа -

УИХ-аас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иррэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан билээ. Ингэснээр энэ удаагийн орон нутгийн сонгуулийг шинэ хуулиар зохион байгуулахаар болсон юм. Орон нутгийн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолд заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг энэ оны аравдугаар сарын 15-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.ГАНБОЛДТОЙ ярилцлаа.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ- ын сонгуулийн санал хураалт болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Нийслэл, дүүргийн хувьд сонгуулийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?
-Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг энэ онд баталсан. Тус хуулийн дагуу нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. СЕХ-ноос баталсан цаг хугацааны хуваарийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт сонгууль зохион байгуулах байгууллагуудыг хуулийн хүрээнд байгуулсан. Тодруулбал, нийслэл. дүүргийн сонгуулийн хороог нийслэлийн хэмжээнд байгуулсан бол өнгөрсөн сарын 31-нээс хэсгийн хороодыг байгуулаад байна. Есөн дүүргийн нутаг дэвсгэрт сонгууль зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороод болон 453 хэсгийн хороог байгуулсан. Нийслэлийн сонгуулийн бүх шатны байгууллагад төрийн захиргааны байгууллагын албан хаагчид ажиллаж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энэ сарын 20-ноос өмнө хэсгийн хороодод нэрсийг хүргүүлсэн байх байх ёстой.
-Намууд сонгуульд оролцох хүсэлтээ Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд хэчнээн нам, эвсэл оролцохоор бүртгүүлсэн бэ?
-Намууд орон нутгийн сонгуульд оролцох саналаа сонгуулийн байгууллагуудад хүргүүлээд байна. Нийслэлийн хувьд нийт 13 нам, нэг эвсэл сонгуульд оролцохоор хүсэлтээ ирүүлснийг Нийслэлийн сонгуулийн хорооны хуралдаанаар шийдвэрлэж, нам, эвслийг бүртгэсэн. Харин дүүргүүдэд дээд тал нь долоон нам сонгуульд оролцохоо илэрхийлээд байна. Ийнхүү намууд нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа өнгөрсөн сарын 31-ний -өдрөөс эхлүүлсэн.  Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулах ёстой. Харин бие даагчид дэмжигчдийн гарын үсгээ цуглуулаад эхэлсэн.
Нийслэлд 501, дүүрэгт 201-ээс доошгүй дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой. Ингээд есдүгээр сарын 6-9-ны хооронд нийслэлийн болон дүүргийнхээ сонгуулийн хороонд нам, эвсэл болон бие даагчид материалаа өгөх юм. Үүний дагуу нийслэл, дүүргийн сонгуулийн хороо хуралдаж, нэр дэвшигчдийг бүртгэх асуудлыг шийдэх учиртай.
-Намууд мөрийн хетөлбөрөө харьяа аудитын газартаа шалгуулах ёстой. Мөрийн хөтөлбөрийн дүгнэлт гарсан уу?
-Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар зургаадугаар сарын 25-наас өмнө нийслэл, дүүргийн сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлж дүгнэлт гаргуулах ёстой байсан. Үүний дагуу өнгөрсөн долоодугаар сарын 25-нд нийслэл дэх төрийн аудитын газар нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг гаргаад өгчихсөн байгаа. 17 нам, эвсэл аудитын байгууллагаар мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулснаас 14 нь сонгуульд оролцохоо илэрхийлсэн.
-Энэ жилийн орон нутгийн сонгуулийг шинэ хуулийн хүрээнд зохион байгуулна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь юу байх вэ?
-Шинээр баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулиар нийслэлийн ИТХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, нам, эвслүүд хоёр ба түүнээс дээш нэр дэвшигчтэй томсгосон тойргоор сонгуульд оролцоно. Нийслэлийн хувьд 45 мандаттай байна. Нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр 45 мандатыг 23 тойрогт хуваасан.
Тодруулбал, төвийн зургаан дүүрэг тус бүр хоёр мандаттай, 20 тойрогтой байна. Харин Налайх, Багануур дүүрэг тус бүр хоёр мандаттай, нэг тойрогтой байх бол Багахангай дүүрэг нэг мандат, нэг тойрогтой байх юм. Ингээд нийслэлийн хувьд 23 тойрогтой байхаар хуваарилсан. Дүүргүүдийн хувьд хүн ам, сонгогчдын тооноос хамаараад мандатын тоо өөр өөр байна.
-Нэр дэвшигчдийн хувьд ямар шаардлага хангах ёстой вэ?
-Нэр дэвшигчид ямар шалгуур хангах вэ гэдгийг хуульд тодорхой заасан. Тухайлбал, авлига албан тушаалын хэргээр ял шийтгэл эдлээгүй байх, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүс наймдугаар сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх зэрэг тодорхой заалтууд бий.
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн санхүүжилтийг СЕХ-гоор дамжуулан олгохоор болсон?
-Дөрвөн жил тутам УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулахаар заасан. Эдгээр сонгуультай холбоотой бүх зардлыг улсын төсвөөс гаргана. Дахин болон нөхөн сонгуулын зардлыг тухайн орон нутгаас гаргах зохицуулалттай. Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг аравдугаар сарын 15-нд зохион байгуулахтай холбоотой гарах зардлыг улсын төсөвт суулгасан. СЕХ-ноос холбогдох зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн байгууллагуудад шилжүүлнэ.
-Орон нутгийн сонгуульд намууд нэгдэж оролцох боломжтой гэсэн нэг заалтыг нэмж оруулсан байсан. Энэ заалтын хүрээнд эвсэж сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн нам, эвсэл бий юү?
-Намууд сонгуульд эвсэж орох боломжгүй болсон. Учир нь, хуулийн хугацаа дууссан. Зургаадугаар сарын 25-наас өмнө намууд эвсэх талаар зөвшилцөж, асуудлаа тавих байсан. Харин одоо сонгуульд оролцох намууд хоорондоо нэр дэвшигчдээ зөрүүлэх асуудал байж болно. Өөрөөр хэлбэл, тухайн тойрогт аль нэг нам нь хүнээ дэвшүүлэхгүй нөгөө нам нь дэвшүүлэх хувилбарууд байж болно.
- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here