- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Дотоод мэдээ Төрийн ахмадуудыг тэтгэвэрт нь гаргая

Төрийн ахмадуудыг тэтгэвэрт нь гаргая

- Сурталчилгаа -

Өнгөрөгч долоо хоногуудад төрийн зарим өндөр албан тушаалтнуудын дунд хэд хэдэн томилгоо явагдав. Тухайлбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, гишүүн болох Д.Болдсайхан нар өөрийн хүсэлтээр ажлаа өгөв.

Ихэнх хүмүүс тэдний ажлаа өгсөн явдлыг улс төртэй холбон тайлбарлаж байгаа ч нөгөө талаар тэд цаг хугацаандаа тэтгэвэртээ гарч буй сайн жишгийг төрийн албан хаагчдад харууллаа. Ингэж тодотгохын учир нь өнөөдөр тэтгэврийн насны төрийн албан хаагчдын тоо багагүй өндөр үзүүлэлттэй байна.

Монгол Улсын төрийн нийт албан хаагчдыг насны байдлаар нь авч үзвэл 60-аас дээш насны 1638 хүн ажиллаж байна гэсэн судалгаа бий. Уг нь төрийн албанд эмэгтэйчүүд 55 нас, эрэгтэйчүүд 60 нас хүрсэн бол тэтгэвэртээ гарахаар хуульчилсан байдаг. Харин улс төрийн албанд 65-аас дээш насныхан ч ажиллах боломжтой хуулийн зохицуулалттай. Энэ дагуу УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар өнөөдөр зөвлөхийн ажил хийж байна.

Жил ирэх тусам ажилгүй иргэдийн тоо өсч, улсын хэмжээнд 9.2 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Ажилгүй иргэдийн ихэнх нь гадаад, дотоодод дээд боловсрол эзэмшсэн ид хөдөлмөрлөх насны залуус юм. Гэтэл сурсан мэдсэнээ төрдөө зориулах гэсэн хүсэл тээсэн залуучуудын боломжоос тэтгэврийн насныхан хумсалж байна.

ЖДҮ-ийн зээлээс хумсалсан төрийн өндөр албан тушаалтнуудын адил залуучуудын боломжоос хулгайлсан тэтгэврийн насны өндөр албан тушаалтнуудын асуудлыг хөндөх цаг нэгэнт болжээ.

Тэднийг төрийн албаны давхар цалин авагчид ч гэж хэлдэг. Үндсэндээ улсаас гурван төрлийн цалин авч байна. Төрийн албаны тухай хуулиараа тэтгэвэртээ гарч байгаа албан хаагчдад 36 сар хүртэлх сарын цалинтай тэнцэх  буцалтгүй тусламж олгодог. Энэ тусламжаа авсан зарим ахмад төрийн албанд үлддэг. Уг харилцааг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг учраас байгууллагын удирдлагуудтайгаа ярилцаж байгаад л гэрээгээр ажиллаж давхар цалин  авдаг. Ийм жишгээр тэтгэврийн насны төрийн албан хаагчид төрийн байгууллага, яам, агентлагуудад очоод зөвлөх, сайдын туслах, орон тооны ажилтан болоод сууж байдаг.

Манайхан АНУ, Герман, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудын жишээ авч ярих дуртай. Гэтэл Германд төрд ажиллаж буй хүн тэтгэврийн нас болонгуут маргааш нь шууд тэтгэвэртээ гардаг. Нөгөөдөх нь ч  хэл ам хийхгүй шууд тэтгэвэртээ гарна, манайхан шиг зууралдаад байдаггүй.

Бидэнд олдсон мэдээллээр, өнөөдөр төрийн өндөр албан тушаалд 196 албан хаагч ажиллаж байгаагаас 60-аас дээш насны 25 хүн ажиллаж байна.

Эдгээр хүмүүс СЕХ, ТЕГ-ын экс дарга нар шиг гавьяаныхаа амралтад гарч, залуу үедээ боломж олговол залуус төрийн албанд орох боломж нээгдэнэ. Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Төрийн албыг цахимжуулж, мөн төрийн албыг чадавхжуулах үүднээс орон тоог шат дараатай цомхотготно” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Төрийн албаны идээ бээрийг  шахахад  хамгийн түрүүнд тэтгэврийн насны төрийн албан хаагчдаа халж, дээрх өөрчлөлтөө эхлүүлэхийг олон залуу хүсч байгаа. Нөгөөтэйгүүр төрийн алба цаасгүй болж, улам илүү цахимжих хэрээр төрийн албан хаагчдаас техник технологийн чадвар шаардана. Технологийн хөгжлөөс ахмадууд хоцорсон.

Өнөөдөр төрийн албыг тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус улстөрждөг алба болсныг шүүмжлэдэг нь ч үнэний ортой. Үндсэндээ төрийн алба улстөрчдийн тоглоом болж хувирсан. Төрийн албаны мянга сайн хууль гарлаа ч хэрэгждэггүй гол шалтгаан нь төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид өөрсдөө зөрчдөг. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчөөд байгаа зүйл байхгүй.

Төрийн албан хаагчид дотор хэрэгцээгүй алба олон бийг хууль санаачлагч гишүүд нь хүлээн зөвшөөрч байгаа. Төрийн толгой томдож, хөл нь нарийссан тогтолцоотой болсон. Хэнд ч хэрэггүй даргын орон тоонууд баталж арын хаалганы хүмүүсээ авдаг, эсвэл тэтгэврийн хөгшдөө томилдог энэ байдал өнөөдөр төрийн албаны нэр хүндийг унагаасан. Гэтэл нийгэмд гадаад, дотоодод суралцсан олон чадварлаг залуус төрийн албанд ажиллаж чадахгүй гутарч яваагийн үндсэн шалтгаан нь танил талгүй, “кран”-гүйнх.

Төрийн алба хашиж байгаа УИХ, ЗГ-ын харьяа байгууллагууд, яам, агентлагуудад ажиллаж байгаа тэтгэврийн насны ахмадууд тэтгэвэртээ гарч боловсролтой залууст зайгаа тавьж өгөхийг уриалж байна. Таны хүүхэд шиг хүмүүс ажлын байргүй байна, ахмад төрийн албан хаагчид аа. Үүнийг тал талдаа ойлгож УИХ, Засгийн газрын түвшинд төрийн албан тушаалтнууд сайн жишиг тогтоож, тэтгэвэртээ гарч залуустаа зайгаа тавьж өгцгөөе.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here