- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм Орон сууцны түрээсийн залилан ихэсжээ

Орон сууцны түрээсийн залилан ихэсжээ

- Сурталчилгаа -

Цагдаагийн байгууллагаас залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нөлөөллийн аянуудыг шат дараатайгаар зохион байгуулсан нь үр дүнгээ өгч өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан эерэг үзүүлэлт харагдаж байгаа ч иргэд залилуулж эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Энэ төрлийн гэмт хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон, бусдын эд хөрөнгийг дагнаж залилдаг мэргэжлийн хүмүүс ч олон болжээ. Залилагчдын арга хэлбэр улам нарийсаж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж, хүмүүсийн хүсэл хэрэгцээнд тулгуурлаж энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг болсон аж.

Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулж чанартай боловсрол эзэмшүүлэхийг хичээдэг. Гэтэл үүнд нь тулгуурлан залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг этгээдүүд борооны дараах мөөг шиг олширчээ.

Залилагчид гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудын нэр барьж “Миний танил, ах дүү тэр сургуульд ажилладаг, хүүхдийг чинь асуудалгүй оруулж өгнө” гэх байдлаар эцэг эхчүүдэд итгүүлдэг байна. Улмаар шан харамжид нь тодорхой хэмжээний мөнгө авч залилж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн ард авлига, албан тушаалын асуудал хөндөгддөг гэнэ.

Манайд хүүхдийн цэцэрлэг хүрэлцээ хангалтгүй. Түүнчлэн эцэг эхчүүдийн хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэл эрмэлзлийг залилагчид ашиглаж “Таны хүүхдийг улсын цэцэрлэгт оруулж өгнө” гэх байдлаар итгүүлж хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан тохиолдол гарчээ. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдийг илрүүлж шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ЗАЛИЛАН ГАЗАР АВЧЭЭ

Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг ч залилагч этгээдүүд ашиглах болжээ. Залилагчид бусдын байрыг түрээсэлж, ордерыг нь хуурамчаар үйлдэж цааш нь 5-6 хүнд түрээсэлж залилдаг гэмт хэрэг ихсэж байгааг сэрэмжлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, бусдын нэг ерөө байрыг 600 мянган төгрөгөөр түрээсэлж буй этгээд бусад хүмүүст хуурамчаар үйлдсэн ордероо үзүүлж өөрийн байр гэж итгүүлэн дамлаж түрээслүүлдэг байна. Залилагчийн дансанд түрээсийн мөнгөө шилжүүлсэн үйлчлүүлэгч байрандаа орохоор ирэхэд өөр хэд хэдэн хүн ирчихсэн байх тохиолдол олон гарчээ. Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд иргэдийн анхаарлыг татахын тулд түрээсийн төлбөрөө cap сард нь төлж байх таатай нөхцөлийг санал болгодог аж. Иргэд үүнд нь хууртаж эд хөрөнгөөрөө хохирч байна.

Мөн зарын сайтууд болон фейсбүүк орчинд байр түрээслүүлэх зар байршуулж бусдыг залилах тохиолдол гарч байгаа гэнэ. Тодруулбал, цахим орчинд байршуулсан зарыг харсан иргэн залилагчидтай утсаар холбогдоход “Одоо хүн түрээслэх гэж байна. Урьдчилгаа шилжүүлбэл хадгалж байя” гэх байдлаар бусдыг залилдаг аж. Иргэд үүнд нь итгэж хэнийг нь мэдээгүй байж мөнгө шилжүүлчихдэг гэнэ.

Иймд иргэд түрээсийн байранд орохдоо байрны ордерыг сайтар шалгаж, тухайн байрны СӨХ-оос түрээслэхээр зэхэж буй байрныхаа талаар сайтар лавлаж тодруулсны дараа төлбөр тооцоогоо хийж байхыг сэрэмжлүүлж байна. Дээд боловсрол эзэмшихээр нийслэл рүү ирсэн хүүхэд тань залилагчдын гарт байгаа хэдийгээ тавиад туучих аюул хажууханд байгааг анхааруулъя.

Ямар ч тохиолдолд rap утасны цаана, цахим хаягийн цаана хэн байгааг нь мэдээгүй байж мөнгө шилжүүлж болохгүйг дахин онцолъё. Тухайн байрны эзэмшигчийн ордерыг шалгаж, цахим үнэмлэхийг нь хуулбарлан авч гэрээ байгуулсны дараа төлбөр тооцооны асуудал ярих ёстойг хуулийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ӨГСӨН ИРГЭД ХОХИРСООР БАЙНА

Байр, орон сууц худалдан авахаар зэхэж буй иргэд урьдчилгаа мөнгө өгч хохирох явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Иргэд байр орон сууц худалдан авахдаа анхаарах гол зүйл нь гүйцэтгэгч бус захиалагч компанитай гэрээ байгуулах шаардлагатай байдаг аж. Захиалагч болон гүйцэтгэгч компанийн хооронд асуудал үүсэхэд гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж урьдчилгаа мөнгө өгсөн иргэд хохирох эрсдэл өндөр байдаг гэнэ.

Мөн юу юуны духанд хүрэлгүй урьдчилгаа мөнгө шилжүүлэхээ азнаж, тухайн компанийн үйл ажиллагаа, татвар төлөлт зэргийг нягталж харах шаардлагатай юм байна. Хамгийн чухал нь урьдчилгаа мөнгөө шилжүүлж гэрээ байгуулахдаа мэргэжлийн хуульчийн тусламж авах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Мөн мөнгө шилжүүлэхдээ хувь хүний бус компанийн данс руу шилжүүлэх ёстойг мартаж болохгүй.

ВАЛЮТЫН ЧЕНЖҮҮДЭЭС БОЛГООМЖИЛЪЁ

Иргэд өөрт байгаа мөнгөн хөрөнгөө ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр өсгөхийн тулд амар хялбар аргыг хайдаг. Тэд валютын үнийн хэлбэлзлийг ашиглаж ашиг хонжоо хайж эхэлжээ. Залилагчид ч энэ сонирхолд нь дөрөөлж тоглолт хийгээд эхэлсэн байна. Хэд хэдэн удаа мөнгийг нь сольж итгэлийг нь олоод эцэст нь залилсан тохиолдол гарчээ. Иргэд албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага гэхээс илүү цөөхөн төгрөгийн наана цааныг харж ченжүүдэд хандаж өөрсдийгөө эрсдэлд оруулдаг аж.

Энэ төрлийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирол 20-30 сая төгрөгөөр хэмжигддэг байна. Мөн хил хаалттай үед гадны орноос бараа татдаг иргэдийг залилагчид анхааралдаа аваад байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байгаа юм. Энэ төрлийн бизнес эрхлэгчид гадагш нь мөнгө шилжүүлэхдээ хакердуулах аюултайг ч сэрэмжлүүлснийг энд сануулъя.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here