- Сурталчилгаа -
-3 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Энтертайнмент Microsoft word аудио яриаг текстрүү хөрвүүлдэг фунцтэй болжээ

Microsoft word аудио яриаг текстрүү хөрвүүлдэг фунцтэй болжээ

Энтертайнмент- "мэдлэг"

- Сурталчилгаа -

Багшийн лекцийг сонсох зуураа тэмдэглэл хөтлөх шаардлага оюутнуудад байнга тулгардаг. Бичгийн ажилтай хүмүүс авсан ярилцлагаа текст рүү хөрвүүлэхийн тулд маш их цаг зарцуулдаг билээ.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөрвүүлгийг илүү хурдан, хялбар хийх болж, Transcribe функцтэй төстэй хэд хэдэн бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтрээд байна. Тухайлбал,  Apple болон Google-ийн дуу хоолойг текст рүү хөрвүүлдэг функц, Otter.ai зэргийг дурдаж болно. Google-ийн өнгөрсөн жил гаргасан Recorder аппликэйшн нь бичлэг хийж, тэдгээрийг текст рүү хөрвүүлдэг боловч өөр өөр дуу хоолойг ялгаж таньдаггүй. Гэхдээ үнэ төлбөргүй татан авч хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог юм.

Шинэ функц нь харилцан ярианы үед өөр өөр хүмүүсийн хоолойг ялган таниж, хөрвүүлэх чадвартай аж. Мөн хөрвүүлэгт алдаа гарсан бол хэрэглэгч өөрөө давхар хянаж, засаж болох гэнэ. Одоогоор Transcribe функцыг зөвхөн Microsoft 365 програмын бүртгэлтэй хэрэглэгчид (subscriber) вэб хувилбар дээр ашиглах боломжтой байгаа аж.

Мөн хэрэглэгч бичиж авсан аудиогоо Microsoft Word програм руу оруулах (upload) бол сард нийтдээ 5 цагаас илүүгүй, бичлэг тус бүр нь 200 MB-аас ихгүй хэмжээтэй байхаар хязгаарлажээ. Харин шууд яриаг бичиж, хөрвүүлэх бол ямар нэгэн хязгаар байхгүй гэжээ.

Майкрософт компаниас мэдээлснээр, аудио яриаг текст рүү хөрвүүлдэг шинэ функц энэ оны эцэс гэхэд гар утасны хувилбарт нэмэгдэх юм байна. Түүнчлэн англиас өөр хэлийг таньдаг болгохоор хөгжүүлж байна гэсэн юм.

- Сурталчилгаа -
SourceCNN
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here