- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Дэлхий Алт худалдаж авсан гэж ОХУ-ыг тохуурхахаа больсон

Алт худалдаж авсан гэж ОХУ-ыг тохуурхахаа больсон

- Сурталчилгаа -

ОХУ-ын алтны нөөцийн асуудлаар В.Путины шийдэл зөв байсныг ХБНГУ-д хүлээн зөвшөөрөв. Алтны үндэсний нөөцөө арвижуулах Оросын ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрийг Германд үнэлсэн байна. Ялангуяа цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямралын суурь дээр хийсэн “алтны маневр” маш амжилттай болсныг германы Die Welt хэвлэлийн редактор Холгер Цшелиц онцлов. “Владимир Путины арга мухардсан алтны хүслэн” гарчгийн дор өнгөрсөн онд материал бичиж нийтлүүлж байснаа Цшепиц сануулав. Тэрээр уг материалдаа алтны нөөцийн урхины талаар эргэцүүлсэн байжээ. Харин одоо түүний дүгнэлтүүд алдаатай байж, буруу бодож тунгааж байснаа тэрээр хүлээн зөвшөөрчээ.

Дэлхийн биржүүдэд унци алтны үнэ хоёр мянган ам.доллараас давсны дараа тоймч үзэл бодлоо өөрчилсөн аж. Алтны үнэ өссөн явдал активаа улам бэхжүүлэх боломжийг Орос улсад олгосон байна.

“Америк доллараас оросын нөөцийн хамаарлыг бууруулахыг Путин хүссэн бөгөөд геополитикийн энэ зорилтыг алтны тусламжтайгаар маш сайн хэрэгжүүлж чадсан” хэмээн Цшелиц онцлов.

Оросын ерөнхийлөгч маш ухаалаг алхам хийснийг шинжээч онцолсон. Орос улсад олон улсын нөөц 600 тэрбум ам.долларт хүрч өссөн нь нэгэнт тодорхой болсон байв. Ийнхүү 2008 оны түүхэн дээд амжилт шинэчлэгдсэн. Үүний хамт Орос улсын тэргүүн юуны өмнө ам.доллар ашиглах явдлыг багасгахыг хүссэн хэмээн N-TV телевизийн сувгийн сайт дахь өөрийн буландаа Германы нийтлэлч Вольфрам Ваймер уншигчдын анхаарлыг хандуулжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн алтан валютын бодлого Германы нийтлэлчийн гайхшийг төрүүлж, тэрээр Путиныг “долоо хоногийн онцлох хүн”-ээр нэрлэсэн байна.

Алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрснээр Оросын эрх баригчид алтаа зарж, эдийн засагт хөрөнгө мөнгө оруулахад хүргэхгүй хэмээн Цшепиц үзэж байна. Үүний шалтгаан нь Орос улс олон улсын тавцанд өөрийн эзлэх жинг нэмэгдүүлэхийг эрмэлзэх явдал хэмээн германы мэргэжилтэн итгэлтэй байна. Бие даасан эдийн засагч Дмитрий Адамидов Санхүү банкны ассоциацийн “Экономика сегодня” сайтад өгсөн тайлбартаа нэлээд хэдэн жилийн өмнө алт худалдан авч байсан Орос, Хятад улсыг Баруун Европ болон АНУ доог тохуу хийж байсныг сануулав. Тухайн үед үнэт металлын үнэ зах дээр хямд байсан бөгөөд долоо хоног тутмын нөөцийн тогтмол үнэлгээгээр түүнийг худалдаж авах нь цаасан алдагдалд хүргэж байсан хэмээн шинжээч нэмж хэлэв.“Харин одоо алт үнэтэй болохын хэрээр нөөц ч мөн өссөн байх учиртай. Гэхдээ яг үнэндээ бол нөхцөл байдал маш энгийн” хэмээн ярилцагч үзэж байна.

“2005 онд америк долларыг хятадын юаниас салгасны дараа улс орнууд валютын сагс хэмээхийн төлөө дэлхийн цорын ганц нөөцийн валютаас аажмаар холдох чигийг баримталж эхэлсэн” хэмээн Адамидов үргэлжлүүлэв.Түүний хэлснээр Европ болон АНУ-аас бусад бүх улс орон алтны нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлж эхэлсэн. Европчууд, америкчүүд харин эсрэгээр “үнэт металлыг их хэмжээгээр зарж байсан”. “Одоо хэрэв  валютын сагс бий болдог юм бол тэр нь СДР (харилцан орлох тусгай эрх)-т, өөрөөр хэлбэл, санд оруулсан мөнгөний тодорхой хэсэгт бүрэн эрх эдлэх Олон улсын валютын сангийн зохиомол валютад хамааралтай болно гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор улс орнууд цүнхэндээ бүх валют, мөн алттай байх хэрэгтэй болох бөгөөд учир нь өнөөгийн нөхцөлд алтны ач холбогдол дээшилнэ” хэмээн эдийн засагч анхаарал хандуулав.Үүний хамт тэрээр энэхүү үнэт металл Орос улсын нөөцийн 25 хувийг эзэлж байгаа буюу, өөрөөр хэлбэл нөөцийн бүтэц “дан ганц алтнаас бүрдэхгүй” гэдгийг онцлов.

“Энэ оны долдугаар сарын байдлаар Орос улсын Төв банкны агуулахад байгаа алтны нөөц 10 хувиар буюу 13.5 тэрбум ам. доллараар үнэ нь өсч, үзүүлэлт нь 144.3 тэрбум ам.долларт хүрчээ. Шилжилтийн үеийн суурь дээр нөөцийн хувьд ямар ч тохиолдолд алт томоохон үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас улс орон хоёр жилийн турш нөөцөө нэмэгдүүлсээр байх болно” гэж Адамидов мэдэгдэв. Тэрээр мөн “Алтан валютын нөөц бол дэлхийн худалдааны бүтцийг давтах ёстой, хэрэв ам.доллар түүнээс гарах аваас нөөц өөр валютад ашигтайгаар өөрчлөгдөх болно” хэмээн нэмж хэлэв.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here