- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө Зөрүүд занг таван наснаас нь өмнө засах хэрэгтэй

Зөрүүд занг таван наснаас нь өмнө засах хэрэгтэй

Зөвлөгөө - "Хүүхэд"

- Сурталчилгаа -

Хүүхдийн суурь хүмүүжил 0-6 насанд төлөвшдөг. Энэ үед бие хүний төлөвшлийн 80 хувь нь бүрэлддэг байна. Ялангуяа, 0-3 нас хүүхдийн хүмүүжлийн хамгийн чухал үе ажээ. Тиймээс энэ насанд нь хүүхдээ хүмүүжил, төлөвшилтэй болгож чадаагүй бол цаашид зан төлвийг нь засч, чиглүүлэхэд оройтно гэж эрдэмтэд үздэг. Энэ талаар хүүхдийн сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ “Эцэг эхчүүд хүүхэддээ хайр халамж мэдрүүлэхгүй байх, өөрийн үзэл бодлыг тулгах, хүүхдийн бие махбодь, сэтгэл зүйн хэрэгцээг үл ойшоох нь зан төлөв, сэтгэл зүйд асуудал үүсгэдэг. Насны онцлогоос үүсэх сэтгэл зүйн хямрал байдаг ч орчноос шалтгаалах нь түгээмэл. Эцэг эхчүүд хүүхдээ бухимдсан, стресстэй, үг сонсдоггүй, зөрүүдэлдэг болохоор хэрхэн хүмүүжүүлэх талаар зөвлөгөө авахаар сэтгэлзүйчид ханддаг” хэмээн ярьж байсан. 


Тэрээр бага насны хүүхдэд бүх зүйл содон, сонин санагддаг. Хүүхэд тэр бүгдийг өөрөө барьж үзэх, танин мэдэх, шинжлэхийг хүсдэг. Ер нь ингэх тусмаа хүүхэд хөгждөг. Гэтэл нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдээ гэмтэхээс сэргийлэх, өөрт төвөг багатай байлгахаар зарим зүйлд нь хориг тавьснаар тэдний хооронд зөрчил үүсдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн сонирхож байгаа зүйлд хаалт тавихаар эсэргүүцдэг. Ийм зантай хүүхдэд цаашдаа бусдыг өөрийн эрхшээлд байлгах, бүгдийг өөртөө нийцүүлэх гэсэн сөрөг зан төлөвшдөг гэсэн юм. Мөн хүүхэд дүүтэй болж хайр мэдрэхгүй байх, орчин сөрөг байхаас шалтгаалан зөрүүдэлдэг ажээ.

Зөрүүд хүүхдэд эцэг эх нь аливааг уйгагүй тайлбарлах хэрэгтэй. Ойлгохгүй, үгийг тань сонсохгүй байвал дахин тайлбарла. Хүүхэд зөрүүдэлж байхад хамгийн гол нь эцэг эх тайван, хүлээцтэй байх хэрэгтэй гэж сэтгэлзүйч зөвлөж байна. Хүүхэд зөрүүдлэхийг таван наснаас өмнө засч чиглүүлэх боломжтой. Харин таваас дээш насныханд хугацаа их шаардагддаг. Эцэг эхчүүд асуудлыг зөвхөн сэтгэлзүйчид даатгаж, богино хугацааны үр дүн хүсдэг. Гэтэл тодорхой үр дүнд хүрэхийн тулд аажим аажмаар нөлөөлөх нь зөв. Сэтгэлзүйчээс гадна багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалан хэл засал, сэтгэцийн эмчийн туслалцаа хүртэл хэрэг болдог байна. 


Бага насны хүүхэд өөрийн асуудлаа бүрэн илэрхийлэх чадваргүй байдаг тул сэтгэл зүйн оношилгоогоор эцэг эх, орчны нөлөө, хүүхдийн хөгжлийн үе шат, нийгмийн харилцааг тодорхойлдог гэж сэтгэлзүйч ярьсан. Эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг дутмаг байдаг. Тухайлбал, хүүхдийг хооллох, юугаар ч дутаахгүй байхыг сайн хүмүүжил гэж ойлгодог. Энэ асуудал дээр сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэ “Хүүхэдтэй болохын тулд эхлээд төлөвлөх хэрэгтэй. Ихэнх эцэг эх энэ тал дээр сэтгэл хөдлөлөөр ханддаг. Гэтэл энэ нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд хариуцлагагүй хандаж байгаагийн эхлэл болдог. Жирэмслэх үеэс л хүүхдийн хүмүүжил эхэлнэ гэдгийг ойлгож, хариуцлагатай хандах хэрэгтэй” гэж зөвлөсөн юм.

- Сурталчилгаа -
Sourcepolit
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here