- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Энтертайнмент Залуусын сэтгэлгээг чөлөөлсөн “Мепо Аф”

Залуусын сэтгэлгээг чөлөөлсөн “Мепо Аф”

Энтертайнмент - "Загвар"

- Сурталчилгаа -

Их хотын өнгө төрхийг та анзаарч харсан уу. Өвөрмөц содон шийдэлтэй өнгө өнгийн хувцаслалт, охид, залуусын үсний засалт, өнгөний сонголтгүйгээр их хотын дэгжин өнгө төрхийг тодорхойлох аргагүй. Магадгүй, зарим нь тэдний хувцаслалт, үсний засалтыг этгээд, сонин хэмээн шүүмжилж болох. Харин олонх нь үүнийг цагийн өнгө, загварын чиг хандлага, нэртэй брэндүүдийн өрсөлдөөн, залуусын чөлөөт сэтгэлгээтэй холбож ойлгодог.  Үүний нэг илрэл нь “Мепо Аф” брэнд юм. Залууст эрх чөлөөг бэлэглэсэн энэ   брэнд хамгийн анх 2018 онд үйлдвэрээс гарчээ. Тус брэндийн хамт олон хип хоп төрөл жанрын хувцас үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс андахгүй.  Ингээд “Мепо Аф”-тай танилцъя.

1990-ээд оны загвар эргэн иржээ

Энэ загварлаг брэндийг үүсгэн байгуулагч Н.Золбоо хэлэхдээ “Манай улсад хувцас загварын хөгжил хурдацтай урагшилж байна. Залуус нэгэн хэвийн уйтгартай зүйлд баригдах бус бусдаас өөр содон зүйлийг илэрхийлэх болсон. Тэр утгаараа манай брэнд үйлдвэрлэж буй хувцасныхаа загвар бүрээс цөөн тоогоор худалдаанд гаргадаг. Тийм болохоор та манай брэндийн хувцсыг сонгосон үед өөртэйгөө ижилхэн хувцасласан хүнтэй таарах нь ховор” хэмээн хэлж байна. 
“Мепо Аф”-ийн хувьд, хуучны хит болж байсан хувцасны загварыг орчин үеийн болгож, эргэн сэргээжээ. Өргөн брюкин өмд, хар нэвсгэр жакет гэх мэт 1980-1990 оны дундуур ид моданд орж байсан хувцаснууд илүү шинэлэг загвартай эргэн ирсэн байна. Хэрэв та ч бас эрх чөлөөг илүү их мэдэрье гэвэл “Мепо Аф”-ийг сонирхоод үзээрэй. 

“Street style”

Орчин үеийн залуус камерын өмнө эсвэл олон нийтийн сүлжээнд зориулж хувцасладаггүй, зөвхөн өөрийнхөө мэдрэмжийн дагуу өнгө төрхөө бүрдүүлэхийг эрмэлздэг болжээ. Тэдний энэ л сонголтод “Мепо Аф”-ын загварлаг хантаазнууд, намрын бүүдгэр өдрүүдтэй ижилсэх саарал, шаргал өнгөнүүд, өдөр тутамдаа өмсөж, трэнд болгох үндэсний хэв загвар бүхий эрэгтэй богино дээл, яг л куртик шиг биед эвтэйхэн бас дулаан мэдрэмжийг төрүүлэх аж. Загварын мэргэжилтнүүд энэ намар гааны ногоон болон газрын өнгөнүүд, гүн цэнхэр, нил ягаан, тэнгэрийн цэнхэр, зөөлөн ягаан гэсэн өнгийг эрчүүд,  хүүхнүүдгүй өмсөнө хэмээн онцолж буй. Харин энэ бүх өнгө аль хэдийнэ хотын залуус дунд трэнд болж, залуусын хит хувцаслалт “Мепо Аф”-тай ижилсжээ. 

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here