- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Uncategorized “Gangbay” & “Mamacita”

“Gangbay” & “Mamacita”

Урлаг- "Дуу хөгжим"

- Сурталчилгаа -

““Gangbay” шинэ уран бүтээл гаргажээ.  “Mamacita” кино шиг клиптэй дуу болжээ”гээд охид, залуус цахим орчинд шуугьж байгааг та анзаарсан уу.  Энэ зуны хит болсон “Ганган цагаан” дууг бүтээсэн “Gangbay”  хамтлаг дахин нэг шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргээд байна. Тус хамтлагийн шинэхэн уран бүтээл гарсан даруйдаа залуусын сонсох дуртай дуу болжээ. “Mamacita” гэх дуугаа тэд тун өвөрмөц утга агуулга бүхий санаагаар клипжүүлсэн байна. “Gangbay” хамтлагийн залуус СУИС-ийн анхны Мюзикл Кино драмын ангийн төгсөгчид бөгөөд уран бүтээлээ клипжүүлэх тал дээр жүжигчний ур чадвараа давуу тал болгон ашиглаж, дуу клип аль алинд нь  чамгүй авьяаслаг залуус гэдгээ харуулаад байна. Тэд уран бүтээлүүдийнхээ клипэнд дандаа өөрсдөө тоглодог онцлогтой. Энэ нь давхар мэргэжлийнхээ онцлог болон жүжиглэх ур чадвараа харуулсан хэрэг. Энэхүү шинэхэн дууны клип нь өмнөх дуу шигээ 1990-ээд оны үеийг харуулсан зураг авалттай бөгөөд энэ нь залуусын сонирхлыг татаж байна. Дууны клипны утга нь   байрны атаман болон түүний хайр дурлалыг харуулжээ. 
Зураг авалтаа тэд “Infinite Creative Studio”-д  хийсэн байна. “Mamacita” дууг наймдугаар сарын 12-нд “Youtube” хуудсанд тавин сонсогчдын хүртээл болгосон. Харин энэ дуу цахим хуудсанд байршсан даруйдаа 406.100 хүн үзэж 640 сэтгэгдэл илгээжээ. “Gangbay”  хамтлагийн дуунууд хүнд утга агуулгатай биш хөнгөн хайр дурлалыг харуулсан энгийн үгтэй байдаг нь залууст их таалагддаг байна. Тиймээс үзэгчид тус хамтлагийн дараагийн уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байсны илрэл энэ дуу байв. Энэ удаагийн шинэхэн уран бүтээл нь “Ганган цагаан” дууныхаа гаргасан амжилтыг эвдэж эсэхийг харах л үлдлээ.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here