- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Дотоод мэдээ Ж.Батсуурь гишүүний банталт

Ж.Батсуурь гишүүний банталт

- Сурталчилгаа -

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарчууд 36 мянган төгрөгөөр мах авч идэх ёстой” гэж хэлсэн хэмээн хэд хоног шүүмжлүүлэв. Тэрбээр энэ талаараа хэвлэлд тайлбарлажээ. Тодруулбал, “Жилд 20-30 сая толгой малын махыг 8 мянгаар өгөөд байх 30 мянгаар өгөөд байх хоёр чинь асар их ялгаатай шүү дээ. Гадаад гараад дөрөвхөн алхаад үнэтэй мах иддэг мөртлөө Монголдоо орж ирээд малчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байж болохгүй биз дээ. Сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Миний хэлэх гэсэн санааг бүтнээр нь сонссон малчид баярлаж байна лээ. Улаанбаатарынхан л гээд хэлчихсэн болохоос биш. Малчид өөр өөрсдийнхөө малын махыг идчихнэ. 21 аймагт малгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр 21 аймгийн иргэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэдээс бусад нь малчин буюу мал бүхий иргэд байдаг. Харин махны үнэ Улаанбатарынхны буюу 20 хувийнхны л асуудал болж байгаа биз. Энэ 20 хувийнхны асуудлыг сан үүсгээд шийдэж болно гэж харж байгаа” гэсэн тайлбар өгчээ.

Угтаа бол Эрээн хотод очоод 1кг махыг 36 мянган төгрөгөөр худалдаж авч чадаж байгаа учраас малчдын махны үнийг бодлогоор өсгөх, дорвитой арга хэмжээ авах ёстой гэсэн санааг хэлснийг мушгин гуйвуулсэн гэжээ. Монголчууд 80 сая малтай ч мал аж ахуйн салбартаа дорвитой бодлого хэрэгжүүлж чадахгүй, махаа импортлож орлого олж чадахгүй байгаа санаа нь үнэн ч 36 мянган төгрөгөөр мах худалдаж авах эдийн засгийн чадамжгүй ард түмэнтэй гэдгээ эрхэм гишүүн мэддэггүй бололтой. Өөрийнхөө хэлснийг цайруулах гэж хичээхээсээ илүү бодит амьдралынхаа хөрсөн дээр буувал яаж байна эрхэм гишүүн ээ.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here