- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Энтертайнмент “It’s Okay to Not Be Okay” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд

“It’s Okay to Not Be Okay” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд

Энтертайнмент- "Кино урлаг"

- Сурталчилгаа -

Бид сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар голлон өгүүлэх ч хайр дурлал, инээдэм, бага зэргийн аймшиг хосолсон шинэхэн цуврал болох “It’s Okay to Not Be Okay”-г онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 9.1/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 9.3/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны зургадугаар сарын 20
Нийт ангийн тоо: 16

Үйл явдал: Moon Gang-tae бол сэтгэцийн эмнэлэгт ажилладаг нэгэн. Тэрээр багаасаа л аутизмтай ахыгаа асран хүндхэн замыг туулсаар ирсэн. Харин Ko Moon-young бол алдартай номын зохиолч. Дутагдах, гачигдах зүйлгүй өссөн ч бага насанд нь тохиолдсон нэгэн явдлаас болоод сэтгэлдээ хүнд шарх тээж, дотроо шаналах болсон. Ингээд тэд санамсаргүй байдлаар учирснаар киноны үйл явдал өрнөнө.

ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР

 

Кино багийнхны зүгээс эмэгтэй гол дүрд анх Park Shin-hye болон Suzy зэрэг “A” зэрэглэлийн жүжигчдийг тоглуулахаар ярилцаж байсан ч киноны төсөв тэднийг тоглуулахад хүрэлцээгүй учраас больсон гэдэг. Жүжигчин Park Shin-hye олон ангит киноны нэг ангид 17,000 ам.доллараар /Монгол мөнгөөр 48 гаруй сая төгрөгөөр/ тоглодог бол дуучин Suzy нэг ангид 16,700 ам.доллараар /Монгол мөнгөөр 47 гаруй сая төгрөгөөр/ тоглодог гэнэ. 

ДАХИН ХАМТРАЛ

Цувралын гол дүрийн жүжигчид анх 2014 онд цэлцэгнүүрийн сурталчилгаанд хамтдаа тоглож байжээ. Тухайн үед жүжигчин Kim Soo-hyun-ий жүжигчний карьер мандан бадарч байсан бол эмэгтэй жүжигчин Seo Ye-ji дөнгөж л олонд танигдаж эхэлж байлаа. 

АНХНЫ ЦУВРАЛ

Өмнөд Солонгос улсын залуучууд 1 жил 9 сарын хугацаанд цэргийн албанд зүтгэх ёстой байдаг бөгөөд цэргийн албаа хаасан эрчүүд нэр хүндтэйд тооцогддог. Нэн ялангуяа алдартай жүжигчдийн цэргийн алба хааж ирээд тоглосон эхний цувралууд олны дунд өндөр хүлээлт үүсгэдэг. 

Жүжигчин Kim Soo-hyun цэргийн албаа хааснаас хойш “Hotel Del Luna”, “Crash Landing on You” зэрэг цувралуудад туслах дүр бүтээсэн ч “It’s Okay to Not Be Okay” бол хамгийн анхны гол дүрд нь тоглосон цуврал гэдгээрээ хүлээлт өндөртэй байлаа. Аз болоход түүний жүжиглэлт үзэгчдийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн тул цуврал нэгдүгээр ангиасаа эхлээд л маш өндөр үзүүлэлттэй байсан юм. 

ТӨГС ГАЛБИР

Жүжигчин Seo Ye-ji-гийн бэлхүүс ердөө 55 сантиметр бөгөөд төгс бие галбираараа үзэгчдийг 16 ангийн турш гайхшруулсан. Хамгийн хачирхалтай нь тэрээр жингээ хасахын тулд ямар нэгэн хоолны дэглэм барьж үзээгүй бөгөөд уг цувралд тоглохын тулд 2 килограм жин нэмэх шаардлагатай болсон гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагын үеэр: 

– “Яг үнэндээ надад таргалах их хэцүү байдаг. Багаасаа л их туранхай хүүхэд байсан. Ээж, эгч хоёр маань ч гэсэн их туранхай. Турахаас илүү жин нэмэх нь хэцүү санагддаг” хэмээжээ.

АУТИЗМ БОЛ ӨВЧИН БИШ!

Уг киноны бусад к-драмагаас ялгарах гол онцлог нь “Аутизм бол өвчин биш”, “Сэтгэцийн эрүүл мэнд бол бие махбодын эрүүл мэндтэй л адил чухал” гэдгийг харуулах гэж зорьсон явдал юм. Цувралд аутизмтай залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Oh Jung-se дүрийнхээ тухай өгүүлэхдээ:

– “Би өмнө нь их буруу ойлголттой явдаг байсан юм байна лээ. Хүнийг ямарваа нэгэн зүйл зовоож, өвтгөж байвал тэр нь өвчин гэж боддог байлаа. Гэхдээ хүмүүс эрүүл байж байгаад гэнэтхэн л аутизмтай болчихдоггүй шүү дээ. Энэ бол төрөлхийн мөн чанар нь учир үүнийг өвчин гэж хэлж болохгүй. Тэд яг л бидэнтэй адил бодож, сэтгэж чадна. Гэхдээ биднээс арай өөрөөр” хэмээжээ.

ТЭДНИЙГ АНЗААРСАН УУ?

Цувралын зарим жүжигчид өмнө нь өөр бүтээлүүдэд хамтран тоглож байсан.

Kim Soo-Hyun болон Kim Chang-wan нар “My Love from the Star” цувралд
Kang Ki-doong болон Park Kyu-young нар “Romance Is a Bonus Book” цувралд
Kim Chang-wan болон Seo Ye-ji нар “Hwarang” цувралд

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ЗОХИОЛУУД

Цувралын эмэгтэй гол дүрийн зохиосон бага зэргийн аймшгийн хэрнээ сонирхол татам үлгэрийн номуудыг санаж байна уу? Эдгээр нь Jamsan зохиолчийн бодит амьдрал дээр “The Teenage Boy Who Grew Up Eating Nightmares”, “The Zombie Child”, ”The Cheerful Dog” зэрэг нэрээр хэвлэгдэн гарсан зохиолууд билээ.

ХЭЗЭЭ Ч ИТГЭЛ АЛДАГГҮЙ KIM SOO-HYUN

Хэдийгээр киноны бүх ангиуд цацагдаад дууссан ч үзэгчид жүжигчин залуугийн авьяас чадварыг шагшин биширсээр л байна. Түүнийг яагаад хүндлэх нэгэн шалтгааныг дурд гэвэл жүжигчин маань төгсгөлийн ангид өөрийн мэдрэмжээрээ уйлчихсан гэдэг. Зохиолч уйлах хэсэг бичигдээгүй байхад шүү дээ. Киноны найруулагчид хүртэл түүний энэхүү жүжиглэлтийг биширсэн аж. 

Өмнөд Солонгос улсын шилдэг эрэгтэй жүжигчдийн нэгд тооцогддог тэрээр олон ангит киноны нэг ангиас авдаг цалингаараа ч шилдэг нь билээ. 

- Сурталчилгаа -
SourceNaver
ViaYolo
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here