- Сурталчилгаа -
12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм ЯНГҮГИЙН СОДБААТАР ЯГ ҮНЭНДЭЭ ЯЛ АВАХ ХҮН

ЯНГҮГИЙН СОДБААТАР ЯГ ҮНЭНДЭЭ ЯЛ АВАХ ХҮН

- Сурталчилгаа -

   Өмнөх парламентын үед буюу 2016-2020 оны УИХ-ын бүрэн хугацаанд нэгэн асуудал гарсан нь ЖДҮ. “Мэдээлэлд ойр байдлаа ашиглан” гэсэн тодотгол бүхий шалтгаанаар УИХ-ын гишүүн, төрийн сайд, агентлагийн дарга нар хүртэл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой ЖДҮ хэмээх сангаас бага хувийн хүүтэй зээл авсан нь тухайн үедээ ил болж, нийгэм улс төрийн хүрээнд шуугиан дэгдээж байлаа. Эл асуудал олон нийтэд ил болсны дараа ЖДҮ-ээс “хумсалсан” УИХ-ын гишүүд, төрийн сайд, дарга нарт хариуцлага тооцох асуудал хөндөгдөж, түрүүчээсээ үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн.

Зарим нь өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон. Ердөө хоёрхон жилийн өмнөх үйл явдлыг тойрсон шүүмжлэл өдгөө ч үргэлжилж байна. Тэгэхэд Улсын ерөнхий Аудитороос эхлээд, прокурор, сайд, агентлагийн дарга нар хариуцлага хүлээж албан тушаалаа өгч байв.

  Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээр халхавч хийсэн хэдэн гишүүн л “гэм зэм”-гүй мэт өнгөрч байв. Уг нь ЖДҮ-ээс зээл авсан нь ил болсон даруйдаа хариуцлага хүлээхээ илэрхийлж, огцорсон албан тушаалтан цөөнгүй. М.Энх-Амгалан Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан ч дэмжлэг хүлээгээгүй.

    Тэдгээр гишүүн энэ удаагийн парламентад дахин нэр дэвшээгүй ч Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарт шүүхээс ял ногдуулсан нь саяхан. УИХ-ын гишүүнээр ажиллаж асан Л.Энхболдын ЖДҮ-ээс зээл авсан асуудал прокурорын шатанд явж буй. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан, хамаарал бүхий компанидаа бага хүүтэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг хууль хяналтын байгууллагад шилжиж, эхнээсээ шүүхээс ял сонссон процесс нь энэ. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой тушаал гаргах, чиглэл өгөх үүрэг бүхий салбарын сайдаар нь ажиллаж байсан Б.Батзориг гэхэд мөн л үүрэгт ажлаа өгснийхөө дараа шүүхээс дэнслүүлсэн.

   Ер нь ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтан бүр хуулийн байгууллагын хаалга татаж, шүүхээр дэнслүүлэх болсон нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэл өрнөж байгаа үйл явдал. Гэтэл тэдгээрээс ганцаараа шахуу сугарч, бүр албан тушаалаар нэмж “шагнуулсан” цор ганц хүн нь Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болж байна.

  Мэдээлэлд ойр байдал, албан тушаалын давуу эрхээ ашиглаж, ЖДҮ-ээс зээл авсан эрхмүүдийн “хар жагсаалт”-д багтсан зарим нэгэнд өнөөг хүртэл хариуцлага хүлээлгэхгүй яваа нь шүүмжлэл дагуулж эхэллээ. ЖДҮ-ээс зээл авсан албан тушаалтнуудын баримт, хамаарал бүхий компаниудын мэдээлэл олон нийтэд ил болоход Я.Содбаатар гишүүн эзэмшлийнхээ “Эпота анарваан” компаниараа 2018 онд 1.2 тэрбум, “Ти Эс Эм” компаниараа 2017 онд 800 сая төгрөгийн зээл авсан нь ил болж байлаа. Тухайн үед “Эпота анарваан”-ы хувь эзэмшигч эхнэр нь ЖДҮ-гээс заал авчихсан байна лээ гээд эхнэрийгээ могойд барьдаг мод болгож байсан тэрбээр уг нь 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эдгээр хоёр компанийг 100 хувь эзэмшдэг гэдгээ тайлагнасан байсан юм.

Хууль гэж байдаг, хүн бүрт тэгш үйлчилдэг нь үнэн л юм бол уг нь Я.Содбаатар гишүүнийг тойрохгүй дайрах л байлаа.

   Гэвч хэн гэгч дарга, албан тушаалтны нөмөр нөөлөг, туг дор явдаг болоод өнөөг хүртэл хариуцлага хүлээхгүй, хуулийн байгууллагын хараа хяналтаас гадуур яваа нь анхаарал татах асуудал мөн үү гэвэл мөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуульд ЖДҮ, “60 тэрбум”-ын гэх хэрэгт нэр холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлээгүй гэдэг ч Я.Содбаатар тэргүүтэй гишүүн-сайд нар тэр шударга ёсны хаагуур нь нуугдаад давхар дээл өмсөөд сууна вэ? Албан тушаалаа ашиглаад зогсохгүй, ард түмний боломжийг хулгайлж суудаг Я.Содбаатар нар Таны шударга ёсны төлөөх тэмцэлд нэмэр болох нь юу л бол?! Угтаа Янгүгийн Содбаатар давхар дээлээр дангинатал хучуулаад сууж байх бус гишүүн асан ЖДҮ-чидтэйгээ шударга шүүхийн өмнө ял асуулгаад байж байх учиртай юм.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here