- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Урлаг 2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

- Сурталчилгаа -

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд онлайн, цахим хэлбэрт шилжээд байгаа боловч энэ удаад “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хувьд онцгойлон авч үзсэн аж. Алдарт Оскарын наадам 2021 оны 4-р сарын 26-нд болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд өрсөлдөх кинонуудтай дэлгэрэнгүй танилцацгаая.

1“Mank” (2020)

Мартин Скорсезийн араас алдартай алтан шаргал цомыг авахын төлөө Ирландын найруулагч Дэвид Финчер бэлэн байгаа гэнэ. Тэрээр 6 жилийн дараа хамгийн анхны бүрэн хэмжээний кино бэлтгэхээр шийдсэн бөгөөд уг кино нь холливудын алдартан Херман Манкевичын талаар юм.

“Mank” киноны анхны зохиолыг 1990 онд түүний эцэг  Жек Финчер бичсэн ч тэрээр зохиолоо кино бүтээл болохыг харж амжаагүй аж. Киноны үйл явдал 1930 оны үед өрнөж байгаа бөгөөд Манкевич болон найруулагч Орсон Уэлсс нарын харилцаа, холбоог харуулна. Манкевичийн дүрд “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байсан Гэри Олдман тоглосон аж.

“Mank” (2020)

2“The Trial of the Chicago 7” (2020)

Драм төрлийн киноны алдарт найруулагч Соркины “State of Play” (2007) киноноос хойш гарч буй хоёр дахь томоохон бүтээл нь “The Trial of the Chicago 7” юм. Анх уг кино “Paramount”-д харъяалагдаж байсан боловч удаан хугацааны туршид ярилцсаны эцэст санхүүгийн хувьд алдагдалд орохоос урьдчилан сэргийлж стрим-сервист шилжүүлсэн байна.

Кинонд 1969 оны үед Вьетнамын дайны эсрэг эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэд хэдэн залуусыг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж буй томоохон шүүх хурлын талаар гардаг. Эдди Редмэйн, Марк Райлэнч, Саши Барон Коэн энэхүү кинонд дүр бүтээсэн байна.

“The Trial of the Chicago 7” (2020)

3“Hillbilly Elegy” (2020)

Киноны гол дүрд Эми Адамс, Гленн Клоуз нар тоглосон бөгөөд тэд хамтдаа Оскарын наадамд 13 удаа нэр дэвшиж байсан ч хараахан шагнал хүртэж чадаагүй байгаа юм.

Эми нь киноны гол дүр болох согтууруулах ундаа болон  хар тамхины хамааралтай залуугийн ээжийн дүрд тоглодог бол, Гленн нь Вэнсийг зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэх хэрэгтэй хэмээн сургаж буй эмээгийн дүрийг бүтээдэг байна. Эмээгийнхээ ачаар Влэнси Йелийн их сургуульд элсэн орж чаддаг аж.

Киног ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу Талархлын баярын өдөр олон нийтэд цацахаар төлөвлөж байгаа гэнэ.

“Hillbilly Elegy” (2020)

4“Da 5 Bloods” (2020)

Вьетнамын дайны ахмад дайчдын талаар гарах 3 цагийн урттай энэхүү кино найруулагч Спайк Ли болон жүжигчин Делрой Линдо болон Чедвик Боузмэн нарын хувьд шагналын хур буулгасан бүтээл байх магадлалтай.

"Da 5 Bloods" (2020)

5Tenet (2020)

Кристофер Ноланы 200 сая долларын төсөл нь олон улсын кино ертөнцөд багагүй ашиг олоод байгаа билээ.  Уг кино Ноланд ээлжит шилдэг найруулагчийн шагналыг авчирна гэдэгт дэлхий даяар итгэж байгаа аж.

Tenet (2020)

6Dune (2020)

Холливудын хувьд Оскарын шагнал хүртэх хамгийн боломжтой зохиолуудын нэг нь Фрэнк Гербертийн “Dune” роман юм.  Гэхдээ 1980 онд гарсан анхны хувилбар нь найруулагч Дэвид Лэнчийн карьерийг бараг л үгүй хийх шахсан.

Харин энэ удаад “Warner Bros” найруулагч Денис Виллневийг сонгосон байна. Уг кинонд Тимоти Шаламэ, Зендаяа, Хавьер Бардем, Шарлотта Рэмплинг гэх мэт өнөө цагийн алдартай жүжигчид тоглосон болно.

Dune (2020)

7“The French Dispatch” (2020)

Уэс Андерсоны энэхүү кино анх Канны кино наадам дээр танилцуулагдаж, энэ зун дэлгэцнээ гарах ёстой байжээ.  Цар тахалтай холбоотойгоор “Searchlight” студийнхэн киноны нээлтийг 10 сар хүртэл хойшлуулсан боловч сүүлдээ 2020 ондоо багтаж гаргахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Найруулагчийн өөрчлөгдөшгүй хэв маяг, уламжлал нь энэ кинон дээр  ч гэсэн үргэлжилж байгаа тул шилдэг 5 бүтээлийн тоонд багтах нь гарцаагүй болов уу.  Мөн тайз засалт, хувцаслалт, саундтрек гээд л бүхий зүйл нь шилдэг гэхэд болно.

“The French Dispatch” (2020)

8“Nomadland” (2020)

Венец, Торонто, Нью-Йорк-т болох томоохон наадмуудад уг киног танилцуулах юм байна. Ферн хэмээх бүсгүй санхүүгийн хямралд орж Америкийн мужуудаар нүүдэллэж амьдрахаар болдог аж.

Киноны найруулагчаар Клои Чао ажилласан бөгөөд тэрээр дараа жилийн эхэн үеэр Marvel студийн “The Eternals” киног дэлгэцийн бүтээл болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Уг кинонд жүжигчдийг тоглуулахын оронд өөрийн туршлагыг хуваалцаж буй бодит нүүдэлчдийг тоглуулсан байна. Энэ киногоороо Чао шилдэг найруулагчийн төрөлд нэр дэвшсэн анхны хятад гаралтай эмэгтэй болох магадлалтай.

"Nomadland" (2020)

9“One Night in Miami” (2020)

“If Beale Street Could Talk” киногоороо амжилтанд хүрсний дараа Режина Кинг мэргэжлийн найруулагч болж хэд хэдэн олон ангит киног бүтээсэн байна.  Үүнийхээ дараа тэр өөрийн гэсэн бүрэн хэмжээний кино хийхээр болжээ.

Боксчин Мохаммед Али өөрийн найзууд болох улс төрийн идэвхтэн Малкольм Икс, хөл бөмбөгчин Жим Браун болон дуучин Сэм Кукийн хамтаар өөрийн боксын ялалтыг тэмдэглэдэг аж. Хожим нь найзууд хамтарч арьс өнгөөр ялгаварлан үзэх үзлийн эсрэг тэмцэх болно.

Уг киноны танилцуулгын үйл ажиллагааг “Amazon” -ы стрим- сервис хариуцсан байна.

"One Night in Miami" (2020)

10“Ammonite” (2020)

Кейт Уинслет болон Сирша Ронан нарын тоглосон энэхүү киноны үйл явдал XIX зууны дунд үед өрнөдөг байна. Нууцлагдмал палеонтологич Мэри Эннинг сэтгэл санааны гүн хямралд орсон Шарлоттад анхаарал хандуулах хэрэгтэй болно.  Бага багаар бүсгүйчүүд дотно нөхөрлөж, тэдний харилцаа ижил хүйстний хэмжээнд очино.

“God’s Own Country” киноны найруулагч Ли ижил хүйстний асуудлыг NEON компанийн дэмжлэгээр өдийг хүртэл судалсаар байгаа юм. Уинслет болон Ронан нар киноны трейлер гарч эхэлмэгц Оскарын наадамд нэр дэвших боломжтой.

“Ammonite” (2020)

11“The Father” (2020)

Уг кинод зөнөх өвчин туссан хөгшин аавын талаар гардаг. Охин дээрээ нүүж очсон цагаас нь эхэлж киноны гол дүрийн биеийн байдал огцом муудна.

Шүүмжлэгчид Хопкинсын ажлыг гайхалтай бүтээл хэмээн үнэлэж, харин жүжигчнийг “шилдэг эрэгтэй жүжигчин” хэмээн үзэж байгаа аж. Хэрвээ ялагч болсон тохиолдолд тэрээр шагнал хүртсэн хамгийн ахмад настан болох юм байна. Шагнал гардуудах ёслолын үеэр тэр 83 нас хүрнэ.

“The Father” кинонд Оливия Колман мөн тоглосон бөгөөд энэ удаад тэрээр мөн л Гленн Клоузтай өрсөлдөх бололтой.

"The Father" (2020)

- Сурталчилгаа -
Viacaak
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here