- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Урлаг Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

- Сурталчилгаа -

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл өнөөдөр ч гэсэн маш олон ангитай, аль хэдийн дуусах болсон мэт санагдах цуврал кинонууд гарсаар л байгаа юм. Харин та эдгээр цувралыг дуусаасай гэж хүсэж байна уу?

1“House” (8 улирал)

Энэхүү олон ангит кинонд ажил гэдэг амьдралынх нь утга учир болсон эмчийн талаар гардаг. Анх гарахдаа сонирхолтой байсан хэдий ч үйл явдал өрнөх тусам үзэгчдийн тоо нь багассаар байсан юм. Хүмүүс 3-р улирлын дараа л уг кино дуусах ёстой байсан гэж үздэг.

“House" (8 улирал)

2“Supernatural” (15 улирал)

Орчин үеийн нийгэмд тулгарч буй асуудлыг сонирхолтой байдлаар харуулснаараа үзэгчдийг татаж чадсан шилдэг цуврал билээ.  Гэвч 5-р улирлаас эхлэн энэ байдал алга болж үзэгчдэд төдийлөн сонирхолтой санагдахаа больжээ.

"Supernatural" (15 улирал)

3“The Big Bang Theory” (12 улирал)

Насанд хүрсэн хэнхэг залуусын талаар инээдмийн энэхүү олон ангит кино алдрын оргилд хүрч байсан ч хэсэг хугацааны дараа үзэгчдийн анхаарлыг татахаа больсон гэнэ. Учир нь наргиа нь хөгжилтэй биш, киноны уур амьсгал нь хуурамч мэт санагдах болжээ.

“The Big Bang Theory”  (12 улирал)

4“Scrubs” (9 улирал)

Дадлагын оюутнуудын дунд үйл явдал нь өрнөх сонирхолтой ситкомын нэг бөгөөд уг олон ангит кино хөгжилтэй залуу Жей Ди болон түүний найзын талаар байх болно. Тэд хамтдаа улсынхаа эмнэлэгт дадлагажигч оюутнаар элсэж орсноор хөгжилтэй  үйл явдал өрнөдөг юм. Гэвч уг ситком 8 улирал болоод дууссан бол хамаагүй сонирхолтой байх байжээ.

“Scrubs” (9 улирал)

5“Lost” (6 улирал)

Номхон далайн эрэг дээр сүйрсэн нисдэг тэрэгний талаар түүх бөгөөд аврагдсан зорчигчид амьд гарахын төлөө эзэнгүй арал дээр тэмцэх болно.  Энэ төрлийн цуврал нь эхэндээ сонирхолтой, нууцлаг байх боловч 4 улирлын дараа шинжлэх ухааны баримт нотолгоо бүхий баримтат кино мэт болжээ.

“Stay Alive”  (6 улирал)

6“How I Met Your Mother” (9 улирал)

Хөгшин архитектор Теде Мосбигийн талаар өвөрмөц ситком бөгөөд тэрээр хүүхдүүддээ тэдний ээжтэй хэрхэн танилцсан болохоо ярьж өгдөг юм.  8-р улирал хүртлээ уг цувралд нууцлаг зүйл хадгалагдсаар ирсэн боловч нууц задарснаар киног дуусгах хэрэгтэй байсан болов уу. 8-р бүлэгт эцэст нь ээжийнхэн царайг харуулдаг юм.

“How I Met Your Mother” (9 улирал)

7“Prison Break” (5 улирал)

Маш ухаалаг барилгын инженер залуу албаар шоронд орж, гүтгэгдсэн төрсөн ахыгаа шоронгоос аврах төлөвлөгөөг боловсруулна. Гэхдээ энэхүү олон ангит кино 2 улирал байхад л хангалттай байжээ.

“Prison Break”  (5 улирал)

8“The Walking Dead” (10 улирал)

Дэлхийн сүйрлийн төв цэгт орших зоригтой залуусын талаар гардаг бөгөөд аймшигт зомби болон гол дүрийн жүжигчин киног сонирхолтой байхад нөлөөлж байсан юм.  Гэвч гол дүрийн жүжигчин үгүй болсноор уг олон ангит кино савангийн дуурь болж хувирсан. 1-р улиралд хамгийн сонирхолтой бүх үйл явдал өрнөсөн байна.

“The Walking Dead” (10 улирал)

9“The Office” (9 улирал)

Уг олон ангит кинонд офисын амьдралын талаар гарна. Ууртай захирал, төрөл бүрийн ааш араншинтай бусад ажилчид болон тэдэнтэй өдөр тутам тохиолдох хөгжилтэй үйл явдлуудыг та уг киноноос харж болно.  Гэхдээ 7-р улиралд захирал нь ажлаасаа гарсны дараа л киног дуусгах хэрэгтэй байсан болов уу.

“The Office” (9 улирал)

10“The Vampire Diaries” (8 улирал)

Цус сорогч царайлаг залуусын хайр сэтгэлийн талаар өгүүлэх өсвөр насны хүүхдүүдэд зориулсан сонирхолтой цуврал. Гэвч шинэ улирал бүр кино хэтэрхий нуршсан болж, сонирхолгүй дүр зураг харагдана.  5-р улирлын дараа л энэхүү олон ангит киног дуусгах хэрэгтэй байжээ.

“The Vampire Diaries”  (8 улирал)

- Сурталчилгаа -
Viacaak
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here