- Сурталчилгаа -
-11 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Урлаг Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино

Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино

- Сурталчилгаа -

Кино, дэлгэцийн бүтээлд асар их хүч нуугддаг. Танд инээж бэлэглэж, сэтгэл санааг тань өргөж, эсвэл харах өнцгийг бүхэлд нь өөрчилж ч чадна. Энэ кинонууд таны амьдралд тус болж, сэтгэлийг тань хөдөлгөнө гэж найдаж байна. Трейлерүүдийг сонирхоод үзээрэй.

1. Youth (2015)

Урт хугацаанд найзууд явсан хоёр цугтаа амралтад явах бөгөөд нэгэн үе агуу хөгжмийг ар араас нь туурвиж асан хөгжмийн зохиолч, удирдаач Фред өөрийн амьдралыг эргэцүүлэн санах болно.

2. A Man Called Ove (2015)

Бүх зүйлээ алдаж, амьдрах хүсэлгүй, утга учиргүй болсон эр амиа хорлохоор шийдсэн ч түүний үйлдэл болгоныг ямар нэгэн зүйл таслан зогсоосоор байх болно.

3. I, Daniel Blake (2017)

Хижээл насны нэгэн мужаан эр осолд орсныхоо дараа улсаас халамж авах хэрэгтэй болдог. Удалгүй өөртэйгөө адил нөхцөлд байгаа хоёр хүүхэдтэй ганц бие бүсгүйтэй учирч нөхөрлөнө. Энэ кино 2016 оны Каннын кино наадмын дээд шагнал “Алтан дал модны мөчир”-ийг хүртсэн юм. Найруулагч Кен Лоүч “Ядуу хүмүүсийг ядуу байгаа нь тэдний өөрсдийн буруу мэтээр хэлдэг. Гэвч үнэндээ энэ нь засгийн газрын харгис байдлаас үүдэлтэй.” хэмээн киноныхоо тухай хэлжээ.

4. The Salt of the Earth (2014)

Гэрэл зурагчин Себастьян Салгадугийн бүтээлүүд амьдралыг яг байгаагаар нь, итгэмээргүй тэр л бүхнийг тусган харуулна. Түүний хүү Рибе́йру Салгаду болон алдарт найруулагч Вим Вендерс нар уг баримтат киногоороо Оскарын шагналд нэр дэвшиж байсан.

5. Groundhog Day (1993)

Та яг л нэг өдрөө дахин дахин сэрээд байвал яах вэ? Ямар ч арга ашигласан, юу ч хийсэн үүнийг зогсоож чадахгүй байвал хүн яаж өөрчлөгдөх бол? Юу мэдрэгдэх байсан бол?

6. Into The Wild (2007)

Тус бүтээлд өөрийн таньж мэддэг бүхнээ орхиод Аляск руу явах нэгэн залуугийн түүхийг өгүүлнэ. Тэр бичиг баримтаа устгаж, мөнгөө хандивлаж, шатааж, зөвхөн үүргэвч, хэдэн ном, усны савтай л тийш хөдөлдөг. Энэ киноны төгсгөл танд нэгийг бодогдуулах нь гарцаагүй.

7. Ma Ma (2015)

Хөхний хорт хавдартай болсон эмэгтэйн амьдрал тэр мэдээг сонссон цагаас эхлэн өөрчлөгдөх болно.

8. Wild (2014)

Нөхрөөсөө салаад удаагүй байсан бүсгүй ганцаархнаа ууланд авирахаар явна. Гэвч тэр энэ үедээ өөрийгөө илүү танин мэдэж, ойлгож аваагүй байсан шинэ бүхэнтэй нүүр тулах болно.

9. Ikiru (1952)

Бүх амьдралынхаа турш нэгэн хэвийн л зүйл хийж, нэгэн хэвийн амьдарсан хүн эцсийн мөчид ухаарч, амьдралаа бүрэн дүүрэн “амьдарч” чадсан эсэхээ өөрөөсөө асууна. Тэгээд жинхэнээсээ амьдарсан мэт мэдрэмж авахыг оролдоно. Энэ бол амьдралаа үрэн таран хийхгүй байх тухай хамгийн энгийн мөртлөө утга учиртайгаар үзүүлж чадсан бүтээл юм.

10. The Kings of Summer (2013)

Гэрт нь бүх зүйл хэцүү мэт санагдаж, орхиж явахыг хүссэн өсвөр насны найзууд бүгд хамтдаа зугтаж ой модон дунд амьдрахаар шийднэ.

11. 127 Hours (2010)

Ууланд авирах дуртай залуу хүмүүст хэлэлгүйгээр адал явдал хайн замд гарсан ч гэнэтийн зүйл тохиолдон гацаж орхино. 127 цагийн турш тэнд гацсан тухай бодит түүхийг энд харуулжээ.

12. Peaceful Warrior (2006)

Амьдралынхаа утга учрыг хайж явсан нэгэн залуу хувь тавилангаар гэлтэй нэгэн хүнтэй учирч, бүх зүйл тэр цагаас эхлэн өөрчлөгдөж эхлэх болно.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here