- Сурталчилгаа -
-12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө ​Ж.Чинбүрэн: Гуравхан зүйлээс татгалзвал хорт хавдар тусах эрсдэлийг 30 хувь бууруулна

​Ж.Чинбүрэн: Гуравхан зүйлээс татгалзвал хорт хавдар тусах эрсдэлийг 30 хувь бууруулна

- Сурталчилгаа -

Доктор Ж.Чинбүрэн, “Цахим эмч” ТББ-ын тэргүүн Б.Баярбямба нар цахим хуудсаараа дамжуулан таргалалт нь олон өвчний суурь болдог, тэр дундаа халдварын шалтгаан болох эрсдэлтэй талаар ярьж, зөвлөгөөг  өгснийг тоймлон хүргэе.

Монгол Улсад элэгний хорт хавдраар жилд 1806 хүн нас бардаг статистик байдаг.  Эдгээр өвчнүүдийн суурь шалтгаан нь таргалалттай шууд холбоотой юм. Илүүдэл жин болон таргалалт нь ялгаатай ойлголт. Энгийнээр тайлбарлавал, илүүдэл жин гэдэг нь тарган гэсэн үг. Харин таргалалт гэдэг нь илүүдэл жин ямар нэг өвчний суурь болсныг хэлж байгаа юм. Илүүдэл жин нь таргалалтын урьтал. Дэлхийн хүн амын 1.9 тэрбум нь илүүдэл жинтэй байгаагаас 650 сая нь таргалалттай байна. Тав хүртэлх насны 40 сая, 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жинтэй байна. Монгол Улсад таваас доош насны хүүхдүүдийн 11.7 хувь, 6-11 настай хүүхдүүдийн 29 хувь нь илүүдэл жинтэй байна.

Сүүлийн долоон жилийн хугацаанд манай улсад 6-11 настай хүүхдүүдийн таргалалт ихэсчээ. Хүүхдүүдийн таргалалт ихэсч байгаа нь цэвэр эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Хүүхдийн таргалалтын үндсэн шалтгаан нь чихэрлэг ундаа. Хүний тархи сахаранд донтдог. Хүүхэд донтсоноо мэдэхгүй ундаа нэхэхэд, өгчихдөг. Энэ бол хүүхдийг буруу дадалтай болгож буй юм. Хүүхдийн дадлыг эцэг эхчүүд сургадаг учир ундааг хязгаарлаж, ус уулгаж дадуулах хэрэгтэй. Хүүхдүүдээ уйлах тоолонд ундаа, зайрмаг битгий өгөөрэй.

Монголчууд жил ирэх тусам таргалж байна. 2010 онд 15-49 настай эмэгтэйн таргалалт 11.1 хувь байсан бол 2017 онд 16.5 болсон. 2010 онд 15-49 насны эрэгтэйн таргалалт 5.9 байснаас 2017 онд 14.6 болсон. 2010 онд 15-49 насны эмэгтэйн илүүдэл жин 32.9 байсан бол 2017 онд 46.2 болж нэмэгджээ.

Биеийн жингийн индексээ ингэж тооцоорой

Биеийн жингийн индекс хэвийн мөртлөө хэвлийн тойрог их байвал илүүдэл жинтэйд тооцно. Хэвлийн тойргийг багасгахын тулд зөвхөн хэвлийн таталт хийх нь үр дүнгүй. Хуримтлагдсан өөх нь нэгдүгээрт, арьсан доорх өөхөн давхаргад байдаг. Хоёрдугаарт, булчингийн цаана дотор өөх гэж бий. Гуравдугаарт, элэг бөөрөнд өөхөн хуримтлал үүсчихсэн байдаг. Хэвлийн таталт хийснээр зургаан толгойт булчин чангарахаас биш бусад өөх шатахгүй. Өөхийг шатаахын тулд цусны эргэлт, дулаан, энергийг дэмжих ёстой. Хамгийн гол нь идэвхтэй хөдөлж байх хэрэгтэй.

Өөх шатаах хамгийн энгийн дасгал бол 108 сунаж мөргөх. Дөнгөж эхэлж байгаа бол 21, дунд зэргийн ачаалал авч байгаа бол 49, чадахаар бол 108 хийх хэрэгтэй. 108 сунаж мөргөхөд дунджаар 30 минут шаарддаг. ДЭМБ-аас хоногт 30 минут идэвхтэй хөдлөхийг зөвлөдөг. Энэ нь бидний уламжлалт арга барилтай зохицож байгаа юм. Дасгал хийснээр таны зүрхний цохилт тогтмол 120-оос дээшээ цохилж байх нь цусны эргэлтийг хурдлуулж, ингэснээр дулаан их ялгарна. Дулаан их ялгарснаар дотор өөх хайлна.

Илүүдэл жингийн шалтгаант өвчнүүд

Дөнгөж 30 гарч байгаа залуучуудад даралт ихсэх, цаашлаад зүрхний шигдээс болж байна. Илүүдэл жин, таргалалт нь дэлхийн үхлийн шалтгааны тавдугаарт байна. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд илүүдэл жинтэй хүмүүст үнэ төлбөргүй тураах эмчилгээ хийдэг. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн яршигтай гэдэг. Тарган хүний даралт ихсэнэ, чихрийн шижин, зүрх судас, хорт хавдар тусах эрсдэлтэй. Тиймээс бид таргалалтаас зугтах ёстой. Ялангуяа 40 насны тарган эрчүүдэд эрэгтэйлэг гормоны хэмжээ буураад эмэгтэйлэг гормон ихсээд байна. Эмэгтэйлэг гормон ихсэхэд хурдтай таргалдаг. Тиймээс эрчүүд илүүдэл жингээсээ болгоомжил. Өнөөдөр бодоод, маргааш хийгээд, нөгөөдөр дадал болго. Бид илүүдэл жин, архи, тамхи гэсэн гурван зүйлээс татгалзаж чадвал хорт хавдраар өвдөх эрсдэлийг 30 хувь буулгаж чадна.

Улаан хоолойн хавдар үүсэхэд илүүдэл жинтэй байвал хоёр дахин ихсэнэ. Цусны хавдар, бөөр, өндгөвч, умай бүгдийнх нь үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Тиймээс бид яриад өнгөрч болохгүй. Монголчууд дунд хоёр эрэгтэй хүний нэг нь илүүдэл жинтэй байна. Энэ өвчнүүдийг алга болгохын тулд илүүдэл жинтэйгээ тэмцэх хэрэгтэй.

Зөв хооллолт

Хүн ажлын нөхцөл байдлаас хамааран зөв хооллох хэрэгтэй. Тэрнээс биш ийм хоол идвэл зөв гэсэн нэг жор байхгүй. Нэг агшинд их хэмжээгээр идвэл ходоод сунадаг. Ходоод сунахаар өлсөөд байдаг. Тиймээс ойр ойрхон бага идвэл ходоод сунахгүй. Ходоод сунахгүй бол өлсгөлөнгийн мэдрэмж бага байдаг. Хүмүүс өдөржингөө ажиллаад орой гэртээ хариад их хэмжээгээр иддэг. Тэгээд оройжингоо мах нь шингэхгүй байсаар байгаад нойр нь муудна. Өглөө сэрнэ. Тэгээд бие нь ядарсаар байгаад дархлаа суларч өвчин үүснэ. Тиймээс нэг дор битгий их ид.

Биеийн жингийн индекстээ тааруулаад өдөртөө ямар илчлэгтэй хоол идэж байх ёстой вэ?

30 минут дасгал хийхэд хэчнээн илчлэг зарцуулах вэ? Өдрийн илчлэгийг ямар хүнсээр авах вэ?

Хүн идчихээд түүнийгээ шатаана гэдэг хамгийн хэцүү. Зарим хүмүүс би орой дасгалтай юм чинь жаахан идчихье гэдэг. Үнэн хэрэгтээ илүү идчихсэн хоолыг шатаах хамгийн хэцүү хөдөлмөр байдаг. Ямар ч хүн тамирчин хүн шиг идсэн болгоноо шатаагаад байж чадахгүй. Тиймээс хоолныхоо илчлэгийн зохистой харьцаанд дээр анхаараад өөрт тохирсон дасгалуудаа хийх нь зөв юм. Зарим хүн огцом турдаг. Сарын дотор таван кг хаслаа гээд байдаг. Энэ бол зөв биш. Аажимдаа турах ёстой. Хоолоо сойж турна гэдэг буруу. Энэ бол залхуу хүний ажил. Тэрний оронд хөдөлгөөн хийгээд, зохистой хооллох зөв. Ингэсэн тохиолдолд турах бол цаг хугацааны асуудал.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here