- Сурталчилгаа -
-12 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө Өөрөө бэлдэж хийхийн оронд худалдаад авчихсан нь хамаагүй хямд тусах 13 хүнсний...

Өөрөө бэлдэж хийхийн оронд худалдаад авчихсан нь хамаагүй хямд тусах 13 хүнсний бүтээгдэхүүн

- Сурталчилгаа -

Гэрийн хоол гаднаас хоол авч идсэнээс илүү амттай гэж бид боддог. Мэдээж хэн л ээжийнхээ хийсэн хоолыг дэлгүүрт байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй зүйрлэх вэ дээ. Гэхдээ гэртээ бэлдсэнд орвол дэлгүүрээс худалдаж авах нь хямд бас зарцуулах хүч хөдөлмөрийн хувьд ч амар байх тийм хоол хүнс бас байх ажээ. Зарим нэг хоол хүнсийг бэлдэхэд хэдий хэр хүч хөдөлмөр, цаг хугацаа болон мөнгө орохыг бид тооцоолж үзэхийг хичээлээ. Тэр дундаа дэлгүүрээс худалдаад авах нь хамаагүй амар болох хоол хүнсийг танд танилцуулахаар бэлдэв. Бонуст нь мөнгөө хэмнээд чухам ямар хоолыг гэртээ хүндрэлгүй хийж болохыг мөн танилцуулна.

Ролл болон сүши

Япон үндэстний хоол манайд их алдаршжээ. Сүши болон роллыг гэртээ яг л пицца шиг захиалж байна. Бидний тооцоолсноор уг хоолыг гэртээ хийснээс захиалгаар авчруулаад идэх нь илүү хямдхан тусаж байгаа юм. Зөв ролл хийхийн тулд тусгай төрлийн будаа, уксус, нори, цагаан гаа, васаби, ороох хулс мөн хачир хэрэгтэй – загас, цөцгийтэй бяслаг, ногоонууд. Эдгээр орцууд тийм ч хямд тусахгүй, ялангуяа загас нь. За тэгээд ролл ороох гэдэг ажил өөрөө ур чадвар их шаардана.

Зайрмаг

Гэртээ зайрмаг хийх нь зугаатай, сонирхолтой гэхдээ үнэтэй тусах зугаа юм уу даа. Үндсэн орцод: тослог ихтэй цөцгий, өтгөрүүлсэн сүү бас сүү. За тэгээд дээрээс нь өөрийн амтанд тохируулаад өөр бусад орцууд шаардагдана. Хэчнээн хичээж хийсэн ч гэсэн гэрийн зайрмаг дэлгүүрийнхийг бодвол амт сул болдог. Гоё амттай зайрмаг иднэ гэж хүлээж суусан хүүхдүүдийн хүлээлт талаар болох нь энүүхэнд.

  Улаан лоолийн паста

Улаан лоолийн паста нь түгээмэл хэрэглэгддэг бас үнийн хувьд хямд бүтээгдэхүүн. 250 грамм жинтэй дунд зэргийг паста ойролцоогоор 5000 орчим төгрөг. Ийм хэмжээний паста хийхэд танд килограмм гаран улаан лооль хэрэгтэй, бас дээрээс нь амтлагчуудаа нэмнэ. Бэлэн паста худалдаж авснаар та цаг, мөнгөө хэмнээд зогсохгүй мөн сав суулгаа ч гамнаж байгаа хэрэг. Бас паста бэлдсэний дараах бохирдсон сав суулга угаана. Хүн бүрийн дуртай ажил ч биш байх аа.

Хийхэд хэцүү бургер

Гэртээ бургер хийж идэхэд хүнд биш ээ. Сайхан амттай татсан мах бэлдэх эсвэл худалдаж авна, котлетны хэмжээтэй шарна, талханд хавчуулаад бага зэрэг соус, ногоогоор хачирлана. Сонсоход амархан бас үнэтэй тусахааргүй санагдана, гэхдээ дэлгүүрт орж ирээд худалдан авалт хийх хүртэл шүү. Хэрвээ орц ихтэй бургер хийхээр төлөвлөсөн бол, жишээ нь хан боргоцойтой, пармезан бяслагтай, беконтой – энэ бүгд хямдхан биш. Тэгэхээр түргэн хоолны газраас бэлэн бургер аваад идсэн нь дээр.

Гуакамоле

Мексикийн уламжлалт соусыг бүрэн болсон авокадо, улаан лооль, халуун чинжүү, лайм, ногоон навчит ногоонууд болон бусад амтлагчаар хийдэг. Их л олон хүнс худалдаж авахаар байгаа биз? Авокадо – уг соусны үндсэн орц болно, аваад хадгалах боломжгүй. Хурдан мууддаг жимс, харин бэлэн соусыг хөргөгчиндөө хадгалаад шаардлагатай үедээ хэрэглэж болно. Гэртээ мексик маягийн үдэшлэг зохион байгуулах гэж байгаа бол супермаркетаас бэлэн соус аваарай. Мөнгө, цагаа их хэмнэнэ шүү.

Анарын шүүс

1 литр шүүс гаргаж авахын тулд танд ойролцоогоор 2-3 кг анар жимс хэрэгтэй, тэгэхээр гэрийн шүүс хийхэд мөнгө лав хэмнэж чадахгүй нь. Анар – үнэтэй жимсэнд ордог, тэгээд ч шүүсийг нь тийм амар шахаж ч чадахгүй. Жимсний шүүсийг аль болох бүрэн шахахын тулд цитрус жимсний шүүс шахагч эсвэл гараар дарж шахдаг шүүс шахагчтай байх ёстой. Хэдий эдгээр шүүс шахагч байсан ч гэсэн хальстай нь шахаж таарна, тэгэхээр шүүс гашуувтар амттай болдог. Тэгэхээр амттай шүүс гаргаж авахыг хүсвэл гараараа бараг л ширхэг ширхэгээр нь шахах ажил болж байна. Үнэхээр их хүч хөдөлмөр, тэвчээр шаардана. Өөрийгөө нэг стакан анарын шүүсээр эрхлүүлмээр байгаа бол хажуугийн дэлгүүрээс авсан нь хамаагүй амар.

Песто соус

Соус дотроо песто хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд хушны самар орцод нь багтдаг. Хэрвээ та өдөр болгон песто соус хэрэглэдэггүй л юм бол гэртээ хийх шаардлага байхгүй. Жижигхэн шилэн савлагаатай песто дэлгүүрээс авсан нь аль ч утгаараа хэмнэлттэй.

Самрын сүү

Үнээний сүү ууж чаддаггүй эсвэл дургүй хүмүүс самрын сүү уудаг, мөн лактозод харшилтай хүмүүст энэ төрлийн сүү хэрэглэхийг зөвлөдөг. Хуучин цагт самрын сүүг дэлгүүрийн лангуунаас тэр болгон амар олдоггүй байлаа, тиймээс яаж ийж байгаад л өөрөө гаргаж авахаас өөр аргагүй. Харин өнөөдөр ургамлын гаралтай сүү дэлгүүрт төрөл бүрээрээ л зарагдаж байна. Эрүүл хооллолтыг дэмжих бүтээгдэхүүний өрсөлдөөн өндөр байгаагийн ачаар үнийн хувьд ч боломжийн. Гэртээ самрын сүү гаргаж авах – самрын өөрийн үнээс болоод өндөр өртөгтэй болно: тэгэхээр дэлгүүрээс худалдаж аваад уусан нь амар.

Том биш бялуу

Гэрийн 10 килограмм жинтэй бялуу хийх гэж байгаа бол ашигтай болно, гэхдээ жижигхэн десерт байдлаар бялуу хийх гэж байгаа бол цаг, мөнгөө дэмий үрсэн хэрэг болно шүү. Заавал супермаркетаас л бялуу авна гэж ойлгож болохгүй, одоо чинь нарийн боовны газрууд их. Түрийвчинд байгаа мөнгөндөө тааруулаад өөрийгөө эрхлүүлэх сонголт арвин болсон.

Шөл амтлагч

Дэлгүүрт шөлний бэлэн амтлагчууд гараад удаж байна, жишээ нь, борщны. Гэрийн эзэгтэй нарын ажлыг маш их хөнгөвчилж өгчээ: төмс, байцаатай шөлөнд нэг уут амтлагч хийлээ – сайхан амттай хоол бэлэн. Нэг уут ийм төрлийн амтлагч ойролцоогоор 500-1000 төг. Хоол амтлахад зарцуулах мөнгө, хөдөлмөрөө бодохоор шууд бэлэн амтлагч сонгосон нь дээр.

Мюсли

Мюсли – энгийн бөгөөд өег өглөөний цай, хүүхдүүд гэлтгүй томчууд ч дуртай иднэ. Мюсли нь төрөл бүрийн самар, хатаасан жимс, буталсан овьёос зэргээс бүрддэг. Дэлгүүрт хэний ч хүсэлд таарах мюсли төрөл бүрээрээ зарагдаж байна, үнийн хувьд ч бас сонголт ихтэй. Мюсли гэртээ хийхэд амаргүй. Самар, хатаасан жимс зэрэг тийм ч хямд олдохгүй бүтээгдэхүүнд орно. Ам бүл олонтой, хоолоо ихээр нь хийдэг л бол ашигтай тусна, өөр бусад тохиолдолд дэлгүүрийн бэлэн мюсли зөв сонголт болох юм.

“Дөрвөн бяслаг” пицца 

Пицца – гэртээ хамгийн их захиалж иддэг хоол. Гэртээ хийж идэхэд амархан юм шиг санагдана: гурилаа зуурч хөөлгөөд – хиам, бяслаг. Гэхдээ зарим нэг төрлийн пицца хийхэд мөнгө их орохоор. Жишээ нь, “Дөрвөн бяслаг” пицца – хэд хэдэн төрлийн пицца авах хэрэг гарна: моцарелла, хатуу бяслаг, пармезан бас хөгцөрсөн бяслаг. Эдгээр бяслаг үнийн хувьд өндөр, талыг нь пиццандаа хэрэглэхгүй бас үлдээж таарна. Тэгэхээр  пицца захиалж идсэн нь дээр.

  “Том Ям” Тайланд шөл

“Том Ям” – хүчиллэг-халуун ногоотой шөлийг хавч, тахианы мах болон далайн төрөл бүрийн бүтээгдэхүүнээр хийж болдог. Орцод нь халуун чинжүү, лаймын навч, кокосын сүү, мөөг, амтлагчууд багтана. Эдгээр орцууд тэр болгон дэлгүүрт бэлэн байхгүй. Хамгийн үнэтэй орцууд: хавч, “Том Ям” паста болон леонграссын навч. Шөлийг бэлдэхэд амархан, гэхдээ үнийн хувьд хямд тусахгүй – тэгэхээр “Том Ям” шөлийг тайланд ресторанд очиж идээрэй.

Бонус:самрын пастаг гэртээ хийцгээе

Энэ удаад та бүхэндээ гэртээ амархан бас хямдхан хийж болох хоолыг танилцуулах гэж байна. Самрын пастаг бэлдэхэд танд давслаагүй шарсан арахис самар, сахар эсвэл зөгийн бал, багахан тэвчээр байхад л болно. Жор нь маш энгийн: самраа бага багаар нь блендерт хийгээд хамгийн хурдан горим дээр тохируулна. Самар нунтаглаж дуусахын үед тос нь ялгарч эхэлнэ. Тэвчээртэйхэн шиг цаашаа буталсаар л байна, нухаш шиг болтол нь бутал. Дараа нь сахар эсвэл зөгийн балаа хийгээрэй, өөрийн дуртай бусад амтлагч хийсэн ч таны дур. Ингээд л бэлэн боллоо.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here