- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Зөвлөгөө Цээж хорсох үед юу хэрэглэх вэ

Цээж хорсох үед юу хэрэглэх вэ

- Сурталчилгаа -

Хоолонд хэт их орж ховдоглох хуурай аргуу хоол идэх, архи, кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог. Мөн ходоодны хүчил хэт ялгарснаас цээж хорсож, ходоод гэдэсний хямрал үүсдэг. Үүнийг ходоодны өөрчлөлт гэхээсээ хүмүүст илрэх шинж нь зүрхээр өвдөх мэт санагддаг. Хэрэв хэвтэхэд өвдөлт нэмэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа байж болох юм. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг. Энэ нь ходоодонд архаг заримдаа хурц өвдөлт өгдөг.

Ходоодны хүчил ихэдсэнээс хоол идэх, шингэн зүйл, ялангуяа ус уухад ходоодны өвчин намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи уусан, өөх тостой, халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгдэнэ. Шөнийн цагаар өвдөх нь ч илүү. Ходоод нь байнга өвддөг хүнд ходоодны шархлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү. Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофены шаар мэт өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг.

Ходоодны шархлаанаас цус алдвал өтгөн хар өнгөтэй гардаг. Хар өнгөтэй хатуу өтгөнөөр хүндэрнэ. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу өтгөн гарснаар л анх мэдэгддэг. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Цус алдсанаас хүн эндэж ч болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараах аргыг хэрэглэж болно.

-Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол ид.

-Ямар хоол унднаас болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өөхтэй, аргуу хоол багтдаг.

-Цээж хорсох нь шөнө, хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.

-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай.

-Тамхи бүү тат. Тамхи татахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлнэ.

-Ходоодны хүчлэгийг бууруулах эм уу. Ходоодны хүчиллэгийг бууруулах хамгийн найдвартай сайн эмийг эмчийг заавраар авч хэрэглээрэй. Харамсалтай нь ходоодны шархлаа нь дахидаг онцлогтой өвчин юм.

-Хэрэв их өвдөж байгаа бол Алоэ-ийн шүүс уух хэрэгтэй.

Цээж хорсох өвчний үед

Цагаан лууванг түүхийгээр хэрэглэ– Цагаан лууванд “diastase” ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Max, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл лимонын шүүсээр бага зэрэг амталж болно.

Шарсан далайн байцаа– Далайн байцааг цээж хорсох өвчний үед хэрэглэдэг. Ингэхдээ дангаар нь зажилж, шарж идэж болно. Өдөрт таван гр-ыг идэхэд хангалттай. Халуун ногоо, шөл зэрэгт хольж идэх нь эмчилгээг үр дүнгүй болгоно.

Жууцайны шүүс – Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй. Ойролцоогоор нэг cap хэрэглэхэд ходоодны үйл ажиллагаа сайжирдаг. Жууцайны шүүсийг бага зэрэг сармисны хандтай хамт хэрэглэж болно.

Долоогоны жүүс – Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. Есдүгээр сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээн удаан чанаад өдөрт гурван удаа ууна. Архи, спирттэй хольж уувал элэг түлэгдэх аюултай.

Зуун настны навчны нухаш – Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгийн үед уураас зайлсхийх хэрэгтэй.

Сүү уух нь ходоодонд сайн биш

Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг нь намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар авч эхэлдэг. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй. Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Аспирин, төмрийн давс нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.

Амарч тайван бай

Цээж гашуу оргих, дотор муухайрах зэргийг эрт оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс хүчтэй цус алдалт, хэвлийн хөндийн гялтан хальсны үрэвсэлд хүргэдэг. Ер нь хоол ундандаа хянуур, болгоомжтой ханддаг хүний ходоодны шархлаа хурдан эдгэрдэг. Уурлах болон сэтгэлийн дарамт нь хүний ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг. Амарч тайван байх нь бие эрүүл байхын нэгэн үндэс. Ходоодны шархлааг сэдрээхгүйн тулд байнгын арчилгаа чухал. Ямартай ч хэт их идэхгүй, архи, кофеноос татгалзах нь танд л тустай.

- Сурталчилгаа -
Viazaag
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here