- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм Дональд Трамп "TikTok-Oracle" гэрээг зарчмын хувьд зөвшөөрч байгаагаа мэдэгджээ

Дональд Трамп “TikTok-Oracle” гэрээг зарчмын хувьд зөвшөөрч байгаагаа мэдэгджээ

- Сурталчилгаа -

Хятадын TikTok сошиал платформын хувийг Америкийн компаниуд худалдаж авах гэрээг зарчмын хувьд зөвшөөрч байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Америкийн технологийн томоохон компани Oracle, жижиглэн худалдааны аварга сүлжээ Walmart хоёр шинээр байгуулагдах TikTok Global компанийн 12.5 ба 7.5 хувийг тус тус эзэмшихээр болсон байна.

Шинэ компанийн төв оффис АНУ-д байрлаж, үйлчилгээгээ Америкт төдийгүй дэлхийн ихэнх улс оронд үзүүлэх гэнэ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн таван гишүүний дөрөв нь Америк хүн байхаар болжээ.

TikTok сошиал сүлжээний хэрэглэгчдийн бүх мэдээлэл Oracle компанийн клоуд сервэрүүд дээр байрлахаар болсон байна. Ингэснээр хэрэглэгчдийн хувийн мэдээлэл буруу зорилгоор ашиглагдах боломжгүй болох гэнэ.

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг TikTok-ийг эзэмшигч Хятадын ByteDance компани Бээжингийн эрх баригчдад дамжуулдаг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Трампын засаг захиргаа уг үйлчилгээг Америкийн зах зээлд хориглох гэж байсан юм.

Трампын засгийн газар компаниуд тохиролцоонд хүрч чадахгүй бол TikTok-ийг өнгөрсөн Ням гарагаас эхлэн АНУ-ын зах зээлд хязгаарлах болсноо Баасан гарагт зарлаж байв.

Тэгвэл гэрээнд ахиц гарсан тул хязгаарлах хугацааг есдүгээр сарын 27 хүртэл хойшлуулжээ.

Сүүлийн үед дэлхий дахинд хамгийн хурдтай хэрэглээ нь нэмэгдэж буй сошиал платформ TikTok нь нийт 800 гаруй сая идэвхтэй хэрэглэгчтэй болсны 100 сая орчим нь АНУ-ын зах зээлд оногддог гэсэн тоо бий.

Эх сурвалж: CNET

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here