- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Нийгэм Сургуулиудын үйл ажиллагааг таван сар хааснаар сурагчдын насан туршдаа олж болох $10...

Сургуулиудын үйл ажиллагааг таван сар хааснаар сурагчдын насан туршдаа олж болох $10 их наядын орлогод нөлөөлнө

- Сурталчилгаа -

-Сургуулиудын үйл ажиллагааг хаахын эрсдэл нь үр ашгаасаа хавьгүй өндөр-

Дэлхийн 216 улс орон, газар нутагт тархаж, 18.7 сая хүнд халдварлаад буй COVID-19 цар тахлын улмаас 850 сая хүүхэд сургууль завсардаад буй.

Халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ихэнх улс орнууд сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг зогсоож, онлайн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэр нь хүүхдүүдийг халдварт өвчнөөс хамгаалахаас илүү их хор хөнөөлтэй байгаа талаар “The Economist” хөнджээ.

Энэ тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.



Дэлхий дахинд хүүхдүүдийн оюун ухаан хий хоосон үрэгдэж байна

COVID-19 цар тахлын улмаас дөрөвдүгээр сарын эхнээс сурагчдын 90% нь сургуульдаа явах боломжгүй болсон. Түүнээс хойш Европ болон Зүүн Азийн зарим оронд сургуулийн үйл ажиллагааг дахин нээснээр дээрх тоо гуравны нэг болж буурсан ч сургуулиудыг буцааж нээх үйл явц удаашралтай хэвээр.

Хичээлийн шинэ жил эхлэхээр Лос Анжелес, Сан Дьего зэрэг АНУ-ын зарим муж сургуулиудаа нээхээр төлөвлөж байна. Кени улсын Засгийн газар ирэх оны нэгдүгээр сар хүртэл бүтэн жил сургуулийн үйл ажиллагааг нээхгүй байхаар шийдсэн бол Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн вакцин гартал хүүхдүүдийг гэрийн хорионд байлгахаар болсон. Өмнөд Африкт казиногоо нээсэн ч сургуулиудад энэ шийдвэр үйлчлээгүй юм.

Мэдээж олон эцэг эх айдастай хэвээр байгаа.

COVID-19-ийн халдвар шинэ бөгөөд тодорхойгүй. Сургуулиуд том бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй. Бага насны хүүхдүүдэд хүн хоорондын зай барих дэглэм төдийлөн үйлчлэхгүй. Болгоомжлол байсаар байгаа. Гэвч өмнө хөндөж байсанчлан сургуулиудын үйл ажиллагааг нээхийн ач тус нь хохирлоосоо хавьгүй их юм.

Коронавирусийн халдварлах эрсдэл хүүхдүүдэд бага байна. Судалгаагаар 18-аас доош насны хүүхдүүд халдвар авах магадлал гуравны нэгээс ч бага. Британийн судалгаагаар бол 10-аас доош насны хүүхдүүд 70-79 настай хүнийг бодоход халдвараар нас барах магадлал мянга дахин бага хэмээн үзжээ.

Зарим баримтыг авч үзвэл, Шведэд цэцэрлэг, бага сургуулийг огт хаагаагүй бөгөөд тэдгээр байгууллагын ажилтнууд бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад вирусийн халдвар авах магадлал өндөр байв. Германд хичээлдээ явж эхэлсэн өсвөр насны 1,500 сурагч, 500 багшийн дунд явуулсан судалгаагаар 0.6% нь л вирусийн эсрэг биеттэй болсон нь үндэсний хэмжээний үзүүлэлтийн тал хувиас ч бага байгаа юм. Израилийн дунд сургуульд гарсан халдварын улмаас 150 гаруй сурагч, ажилтан өвчилсөн. Гэхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал эрсдлийг хамгийн бага түвшинд бууруулах боломжтой.

Харин сургуулиуд ажиллахгүй байгаагийн өртөг үүнээс ч илүү өндөр байна. Хүүхдүүд бага зүйл сурч, суралцах дадлаа алдаж байна. Zoom бол сулхан орлуулагч төдий. Wi-Fi муутай, боломжгүй хүүхдүүд бусдынхаа ард хоцорч байна. Теле хичээл, радио хичээлүүд бүүр дор. Ирц оролцоог хянаж чаддаггүй, амьд харилцаа үүсгэдэггүй. Мөн ажлаа хийх шаардлагатай ээж аавуудад хүүхдүүдээ орхих газар зүйн бэрхшээл тулгарсаар. Ээжүүд ачааны хүндийг үүрч, карьераа хойш тавьж байна. Харин гэрийн хорионд байгаа хүүхдүүд хүчирхийлэл, тэжээлийн дутагдал, сэтгэцийн эрүүл мэндийн доройтолд илүү өртсөөр.

 

Сургуулийн үйл ажиллагааг хааж байгаа шийдвэрийг ядуу улс орон хэрэгжүүлэхэд боловсролд үзүүлэх сөрөг нөлөө нь бүр ч их байна. Хэдийгээр онлайн хичээл санал болгосон ч 465 сая хүүхэд интернэтийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан үр шимийг нь хүртэж чадаагүй. Африк, Өмнөд Азийн зарим оронд энэ мэт хүндрэлээс болж эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь гаргах, ажил хийлгэх, хүнтэй гэрлүүлэх зэрэг шийдвэр гаргахад хүрч байна.

Сургууль хэдий чинээ удаан хугацаагаар хаалттай байна энэ мэт шийдвэрүүд төдий чинээ их гарах нь. Save the Children хөдөлгөөний тооцоогоор 10 орчим сая хүүхэд ийм маягаар сургуулиас завсардаж мэдэхээр байгаа ба дийлэнх нь охид гэж үзжээ.

Боловсрол бол ядуурлаас гарах хамгийн гол арга зам.
Харин хүүхдүүдээ энэ замаас холдуулах нь тэдний амьдралыг илүү ядуу, богино, тарчиг болгож буй хэрэг. Дэлхийн банкны тооцоолсноор сургуулиудын үйл ажиллагааг таван сар хааснаар өнөөгийн ханшаар сурагчдын насан туршдаа олж болох 10 их наяд ам.долларын орлогод нөлөөлнө гэж үзжээ. Энэ нь одоогийн жилийн ДНБ-ний 7%-тай тэнцэх хэмжээний мөнгө юм.

Ийм нөхцөлд Засгийн газрууд аль болох боломжтой хугацаанд сургуулиудынхаа үйл ажиллагааг хэрхэн аюулгүй эхлүүлэх талаар төлөвлөх шаардлагатай.

Сургуулиудаа нээж эхэлсэн Франц, Дани, Хятад, Шинэ Зеланд зэрэг орон эрсдлийг бууруулах зөвлөмжүүд санал болгож буй. Тухайлбал, хамгийн эмзэг багш нараа гэрт нь үлдээж, ангийнхаа тоог цөөлж, хүүхдүүд долоо хоногийн цөөн өдөрт багштайгаа ажиллах байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй уялдуулсан цагийн хуваарь нь сургуулийн коридор, хаалга, хоолны зааланд бөөгнөрөл үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ. Мэдээж амны хаалт зүүх шаардлагыг тавьж буй. Сургуульд суурилсан хяналт, шалгалтаа нэмэгдүүлжээ.

Дэлхийн өмнөд хэсэгт байдал хүнд байна. Хамгийн ядуу орнуудын сургуулийн дөрөвний нэг нь л гар угаах савантай, урсгал устай. Хэдий тийм ч ийм газруудын сургуулиуд хүүхдүүдийг хооллож, дархлаажуулдаг. Харин сургуулийг хориглох нь хүүхдүүдийг өлсгөлөнд хүргэж, улаан бурхан тусах цаашлаад коронавирусийн халдвар авах бүр ч  эмзэг байдалд хүргэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж байна.

Тиймээс ядуу буурай орнуудын засгийн газрууд зоригтой ажиллах нь чухал юм. Ингэхдээ:

  • Хүндрэлүүдтэй нүүр тулах ч сургуулиудаа нээх,
  • Ялангуяа охидод чиглэсэн, дахин элсэлтийн кампанит ажлыг хүчтэй өрнүүлэх,
  • Хүүхдүүдээ хичээлд нь явуулахтай холбоотой эцэг эхийн сэтгэл зовнилыг хөнгөвчлөхийн тулд бага хэмжээний урамшуулал бий болгох, амны хаалт үзэг зэргийг бэлэглэхийг зөвлөж байна.

Дэлхий улс орнууд сургуулиудаа аюулгүйгээр дахин нээх нь олон тэрбум сав гар ариутгагчаас эхлээд зохион байгуулалтыг болгоомжтой хийж, уян хатан хуваарь гаргах, хоцрогдолтой хүүхдүүдэд туслах гэгчлэн тийм ч хямд хялбар ажил болохгүй нь лавтай.

Эдгээр зардал нь татвар төлөгчдөөс гарна. Харин татвар төлөгчдийн дийлэнх нь эцэг, эхчүүд өөрсдөө байдаг. Тиймээс баян орнууд зардлын хувьд орлого багатай ядуу улс орнуудад туслах шаардлагатай. Зардал хэдий өндөр байлаа ч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том бүхэл бүтэн үеийг үл тоомсорлон, өсөж хөгжих боломжийг нь хязгаарлаж харанхуйд орхихоос их байхгүй нь лавтай.

Хүүхдүүд сураг.

 

Эх сурвалж: The Economist

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here