- Сурталчилгаа -
-5 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Урлаг “Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд

- Сурталчилгаа -

Одри Хепберн

Кара Делевинь энэ хорвоод мэндлээгүй байх үед дэлхийн хамгийн алдартай хөмсөг үзэсгэлэнт Одри Хепбернд байдаг байлаа. Тэрбээр 1954 онд “Roman Holiday” киноныхоо эмэгтэй дүрээр “Оскар” хүртсэн бөгөөд улаан хивсэн дээр гарч ирэхдээ богино үс, өтгөн хөмсөг ба багавтар чёлкоор олныг алмайруулж байсан юм.

Грейс Келли

Хатагтай Грейс үргэлж сонгодог маягийн нүүр будалт хийдэг. Нарийн контур ба бүдэг улаан уруулын будаг түүний цорын ганц бөгөөд шилдэг сонголт байсан юм. Тэр мөн заримдаа үсээ хойш нь шууж, сарнай цэцгээр чимдэг байсныг магадгүй та санаж байгаа байх. Грейс 1955 онд “Оскар” хүртэж байх үедээ жинхэнэ төгс бүсгүйн илэрхийлэл болсон байлаа.

Элизабет Тейлор

“Оскар”-ын шагналыг гурван удаа хүртсэн Элизабет шагнал гардуулах ёслол дээр хүрэлцэн ирэх бүрдээ үргэлж төгс нүүр будалт ба үс засалт сонгодог байсан. Тухайлбал 1970 онд Тейлор хар өнгийн өтгөн хөмсгийг цэнхэр туяатай нүдний теньтэй хослуулж, тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Тэрхүү үдэш “Холливүүдын хатан хаан” мөн хөвсгөр үсээ хойш нь шууж, үзэсгэлэнт царайгаа тодотгосон байсан юм.

Фэрра Фосетт

1970-аад оны хамгийн тачаангуй бүсгүй гэгддэг Фэрра Фосетт 1978 оны “Оскар” дээр бүхэлдээ алтан төрх бүрдүүлсэн байлаа. Жүжигчин бүсгүй алтан даашинз өмсөж, нүүр будалтаа алтлаг өнгөөр хийж, мөр ба энгэрээ алтлаг өнгийн гялалзсан саагаар чимж, мөн алтан үсээ намируулж байсан юм. Тэрхүү үдэш Фэрра “Оскар” хүртэж чадаагүй ч, ёслол дээр хүрэлцэн ирсэн нийт зочдоос хамгийн тодоор гялалзсан.

Вайнона Райдер

Тухайн үед хүн бүр Вайнонаг гайхан харж байсан. 1977 оны “Оскар” дээр гөлгөр үс, смоки будалт, улаан хүрэн өнгийн тод уруулын будагтай хүрэлцэн ирсэн тэрбээр өөрийн зоригтой, “галзуу” шийдвэрээр хүмүүсийг алмайруулж чадсан юм. Энэ нь тухайн үедээ маш шинэлэг шийдэл байсан төдийгүй ирээдүйд 1990-ээд оны гранж стилийг тодорхойлох шилдэг төрх болон үлдсэн юм.

Мишель Уильямс

Холливүүдын бүсгүйчүүд бүгд боронзон өнгийн наранд шарласан арьсаар “өвчилж” байх үед жүжигчин Мишель 2006 оны “Оскар” дээр шаазан мэт цагаан арьстай, бүүдгэр шар өнгийн нүдний тень болон тод улаан өнгийн уруулын будагтай хүрэлцэн ирсэн. Мөн түүний бага зэрэг замбараагүй эффекттэй шуусан үс дүр төрхийг нь бүр ч илүү төгс болгож байсан юм.

Женнифер Лоуренс

Женнифер Лоуренсын смоки будалт 2013 оны “Оскар”-ын наадам дээрх хамгийн шилдэг нь байж чадсан. Нүүр хувиргагчид Женниферийн нүдийг анхаарал татам тод биш, харин эсрэгээрээ эмэгтэйлэг зөөлөн смоки аргачлалаар будсан байлаа.

Люпита Нионго

Гялалзсан арьс ба улбар шар өнгийн уруул хоорондоо төгс зохицож байлаа. Байж болох хамгийн минимал будалт хийж, арьсыг эрүүл гялалзсан харагдуулах үүднээс стробинг аргачлалыг ашигласан Люпита үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Марго Робби

2015 оны “Оскар” дээрх Маргогийн төрхийг харсан хүн бүр түүнийг оны хамгийн тачаангуй бүсгүй хэмээн нэрлэх болсон. Ташуу хуваалттай богино ус, матт эффекттэй улаан уруулын будаг ба жүжигчний бэлгэ тэмдэг болсон бага зэрэг бараан өнгийн өтгөн хөмсөг үзэгчдийн сэтгэлийг булааж чадсан бололтой. Робигийн төрх юугаараа домог болж үлдсэн бэ гэвэл энэ нь улаан хивсэн дээр ч, өдөр тутамд ч, мөн үдшийн болзоонд ч тохиромжтой маш юниверсал шийдэл байсан юм.

Руни Мара

2016 оны “Оскар”-д зориулж шаазан мэт цагаан арьстай Руни Мара саарал ягаан өнгийн нүдний тень, улаан хүрэн өнгийн тод уруулын будаг ба цайвар ягаан өнгийн хацар өнгөлөгчөөр гоёсон. Мөн стилистүүд Рунигийн үсийг дээш нь гөлийлгөн боож, гурван хэсгээс бүрдэх сүүл хийсэн нь түүний төрхийг бага зэрэг футуристик хэв маягтай, шинэлэг болгож чадсан юм.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

“Pixar”-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь...
- Сурталчилгаа -

“Дахиад үхмээргүй байна” – Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний...

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд...

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл...

Төстэй мэдээлэл

Алдарт “Ногоон зурвас” кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here