- Сурталчилгаа -
-1 C
Ulaanbaatar
Нүүр хуудас Энтертайнмент “Оюу толгой” компани боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа

“Оюу толгой” компани боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа

- Сурталчилгаа -

“Оюу толгой” компани нь 2020-2021 оны хичээлийн жилд таван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Шинэ хичээлийн жилд 145 оюутан, сурагчийг хөтөлбөртөө шалгаруулж авах юм байна. Материал хүлээн авах хугацаа 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2020 оны аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилэх бөгөөд материалаа www.ot.mn хаягаар илгээгээрэй. Хөтөлбөр бүрийн онцлог болон шалгуур үзүүлэлтийн талаар танилцана уу.

Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр – Дотоодын их дээд сургуулийн 2-4 курст уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудад өгдөг бүрэн тэтгэлэг. 2011 оноос нийтдээ 315 оюутныг дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан байна. Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрөөр хязгаарлагдахгүй сар бүр амьжиргааны
зардал болон хөдөө орон нутгийн оюутнуудад дотуур байрны зардлыг мөн нэмэлтээр олгодог юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т давхар хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжих боломжтой. Энэ жил 20 оюутан шалгаруулж, тэтгэлэг олгоно.

Геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр – ШУТИС болон “Оюу толгой” компанийн хамтын ажиллагааны хүрээнд шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэг. Энэхүү тэтгэлэг нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах, хянах
чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. Энэ хичээлийн жилд 20 оюутан шалгаруулж авна.

Шинэ төгсөгчийн хөтөлбөр – Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа залууст ажлын туршлага хуримтлуулах, салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцах боломж бүхий Рио Тинто группийн жишиг хөтөлбөр. Одоогоор шинэхэн төгссөн 122 залуус оюутны ширээнээс шууд дэлхийн хэмжээний уурхайд ажиллаж байна. Тус хөтөлбөр нь дөрвөн жилийн хугацаанд үргэлжилж, оролцогчдоо тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болоход нь шаардлагатай бүхий л нөхцөлийг бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэхүү хөтөлбөр нь 10 дугаар сард зарлагдана.

Залуусын хөгжлийн хөтөлбөр – Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдыг чадавхжуулах зорилготой хөтөлбөр. Уг хөтөлбөрт нийтдээ 1,096 гаруй оюутан, сурагчид хамрагдаад байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад сууж, багаар хамтран төсөл хэрэгжүүлэх болно. Энэ хичээлийн жилд 50 сурагчийг хамруулна.

Говийн Оюу – Оюутны тэтгэлэгт хөтөлбөр – Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг тус аймгийн харъяат оюутан залууст зориулан зарлаж байна. Өнгөрсөн хугацаанд 187 оюутан давхардсан тоогоор энэ тэтгэлгийг хүртсэн бөгөөд энэ жил нийт 55
оюутанд тэтгэлэг олгохоос 35 оюутныг шинээр шалгаруулна.

- Сурталчилгаа -
- Сурталчилгаа -

Сошиал суваг

35,477FansLike
2,458FollowersFollow
61,453SubscribersSubscribe

ТРЭНД МЭДЭЭ

Богино хугацаанд ҮР ДҮНТЭЙ суралцахад тань туслах аргууд

Бид хичээлээ хийж байна гээд маш олон цагаар суугаад л байдаг, суугаад л байдаг. Гэвч хичээл хийх үедээ идэвхтэй байж чадвал маш богино хугацаанд...
- Сурталчилгаа -

Англи хэл сурахад зориулсан дууны 5 апп

Тухайн сурах гэж буй хэлээрээ дуу сонссоноор чихний бөглөө тайлагддаг бөгөөд дагаж дуулснаар аялага сайжирдаг билээ. Англи хэл сурч буй танд утсан дээр тань...

Ирэх сарын 16, 26-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

Энэ жил монголчууд бүх нийтээр амрах (УИХ-ын болон НИТХ-ын сонгууль) болон тэмдэглэлт баярын өдрүүд нийт 17 байгаа бол түүний 14 нь ажлын өдөр таарч байна. Ирэх сард...

iPhone 12: Илүү шинэлэг, илүү олон сонголттой

Өнгөрсөн шөнө “Apple” компани удаан хүлээгдсэн “iPhone 12” утасны загваруудаа болон гэр бүлийн хэрэгцээнд төгс нийцэх “Home Pod” бүтээгдэхүүнийг тус тус танилцууллаа. “Apple” компанийн...

Төстэй мэдээлэл

Өмнөд Солонгост томуугийн вакцин хийлгэсэн 13 хүн нас баржээ

Өмнөд Солонгос даяар улирлын ханиад томууны эсрэг вакцинжуулалтын аян үргэлжилж байна. Гэвч томуугийн эсрэг вакцин хийлгэсэн олон хүн нас барсан нь Өмнөд Солонгосын нийгмийг...

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here